Нийгмийн
Экспорт 23.1 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.1 хувиар багассан байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 889.7 сая ам.доллар буюу 87.3 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 72.6 сая ам.доллар буюу 7.1 хувь, амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 12.7 сая ам. доллар буюу 1.2 хувийг эзэлжээ. Эдгээр нь экспортын дүнгийн 95.7 хувийг бүрдүүлж байна хэмээн Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөөсөө нүүрс гаргаж чадаж байгаамуу? Хятадууд авахаа байцын бишүү? Энэ гэрээг зуруулах гэж Хятадууд Монголын засгийг нүүрсээр боож, засаг биднийг хувьцааны ногдлоор боож байх шив дээ. Чаддаг нь чаддагийгаа.