АНУ-ын албан тушаалтнууд Европт очиж Украины дайныг дуусгах талаар хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц мэдэгдэл хийхдээ Трампын захиргааны ахлах албан тушаалтнууд энэ долоо хоногт Европт айлчилж, Украины дайныг хэрхэн дуусгах талаар хэлэлцэнэ гэжээ.
Үүнээс өмнө АНУ-ын хэвлэлүүд Трампыг Украины дайныг дуусгах тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан гэж мэдээлсэн юм. Трамп Путинтэй утсаар ярьсан эсэхийг Вашингтон болон Москва баталгаажуулж мэдэгдэл гаргаагүй байгаа. Уолц ч мөн энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Уолц хэлэхдээ ОХУ-ын эдийн засаг сайнгүй байгаа учир Трамп Путинийг хэлэлцээний ширээнд суулгахын тулд Москвагийн эсрэг хориг, тариф ногдуулахад бэлэн гэжээ. Мөн тэрбээр энэ долоо хоногийн уулзалтаар АНУ-аас Украинд үзүүлж буй тусламжийн зарим хэсгийг багасгах талаарх хэлэлцээг эхлүүлнэ гэсэн юм. Уолц Европын холбоотнууд Украиныг цаашид дэмжихэд илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно гэжээ.
Тэрбээр “Хэлэлцээ энэ долоо хоногт болно. Уулзалтын гол сэдэв нь европчууд цаашид энэ мөргөлдөөнд хүлээж буй үүргээ нэмэгдүүлэх явдал юм. Ерөнхийлөгч Трамп дайныг дуусгах болно. Харин Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх нь европчуудтай шууд холбоотой байна” хэмээсэн юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нэгдүгээр сард хэлэхдээ дайныг дуусгаж, АНУ-ын зэвсэгт хүчин аюулгүй байдлын баталгаа олгож цэргээ байршуулбал л үр дүнтэй байна гэсэн. Мөн Зеленский дор хаяж Европын 200 мянган цэрэг улсад нь байршиж байж ОХУ шинэ довтолгоо хийхээс сэргийлнэ гэсэн билээ. Тэгвэл Уолц аюулгүй байдлын баталгаа өгөх нь Европын орнуудтай холбоотой хэмээв.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж хэлж байсан. Нэгдүгээр сард тангараг өргөн албан тушаалаа хүлээн авсны дараа тэр зургаан сарын дотор Украины дайныг дуусгана гэсэн юм. Гэвч одоогийн байдлаар хоёр талын хооронд гал зогсоох хэлэлцээ хэрхэн эхлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэлэхдээ гэдэг б�##�ай юмаа болио. Сэтгүүлч гэх мөртөө тэр хэлэхдээ энэ хэлэхдээ гэж нэг хачин мохоо юм бичдэг болж. энийгээ боль
Зөнөг Трамп
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!