Top StoriesСурвалжилгаУЛС ТӨР

Сурвалжилга: УИХ-ын гишүүн Г.Хосбаяр нарын 16.8 тэрбумыг спорт цогцолбор барих нэрээр "балгас" болгосон хэрэг АТГ-т гацжээ

Товч агуулга:

  • Тивийн спортын наадмыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хүрээнд барьсан спорт цогцолборын барилгын ажил зогсоод гурван жил болов. Энэ хүрээнд спорт цогцолборын барилгын ажилд нэр холбогдсон хүмүүсийг 2023 онд шалгаж эхэлсэн. Одоо хэрэг нь АТГ-т гацсан байдалтай байна.
  • Спорт цогцолборын барилгыг барьж байгаад дутуу орхисон Г.Хосбаяр нь өнөөдөр УИХ-ын гишүүн болж, парламентад сууж буй.
  • Мөн хэрэгт нэр холбогддог Х.Баттулга ч УИХ-ын гишүүн болсон. Спорт цогцолборыг барих ажлыг хариуцсан “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн захирал Х.Баттулгын зурагчин гэгддэг Б.Тамир алга болсон зэрэг нөхцөл байдал үүсэв.

Энэ агуулгуудын хүрээнд улсын төсвийг балгас болгосон барилга дээр нь очиж, тодруулж, судалж мартагдаад буй асуудлыг нэхэн сурвалжиллаа.

НЭГ. Эхлээд үйл явдлыг сануулъя.

Манай улс Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулах эрхийг авахын тулд 2014 оноос хойш тус ажлыг хөөцөлдсөний эцэст улмаар эрхээ авч чадсан. Удаан хөөцөлдсөн ажил тул Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч найман жилийн өмнөөс буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр 268 дугаартай тогтоолыг гарган бэлдэж эхэлсэн байдаг. Тогтоолыг бүрэн эхээр нь ЭНД дарж харна уу.

Харин Нийслэл тус наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд НИТХ-аас 65 дугаар тогтоол гаргаж "Улаанбаатар спорт менежмент" гэх төрийн өмчит хувьцаат компанийг байгуулсан.

Энэ компанийн үүрэг нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг байв.

Иймд чиг үүргийнхээ дагуу "Улаанбаатар спорт менежмент" ТӨХК  2020 оны тавдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинэ спорт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн боловч 2022 онд тус барилгынх нь дээвэр нурж, авлигын асуудал нь ч ил болсноор ажил нь үндсэндээ бүрэн зогссон.

Ингэж өнөөдөр улсын төсвийн 11.9 тэрбумыг зарцуулсан балгас бий болсон юм.

Яармагт баригдаж байсан спорт цогцолбор 2024.02.10

ХОЁР. Шинэ спорт цогцолборын барилгын ажил яагаад зогсов.

2020 онд эхэлсэн барилгын ажил 2022 оны есдүгээр сард НИТХ-д тайлагнаснаар 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Гэвч баригдаж байсан тус барилгын дээвэр нурж, удалгүй тус барилгын ажлын хариуцаж байсан удирдлагууд нь хэрэгт холбогдсоноор 2022 оны арваннэгдүгээр сард барилга бүрэн утгаараа царцав.

Яармагт баригдаж байсан спорт цогцолбор 2024.02.10

ГУРАВ. Барилгын ажилд хэн хэн нэр холбогдов.

Анх тивийн наадмыг зохион байгуулах ажлыг тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Батболд гардан хариуцаж байсан ч удалгүй огцорсон. Түүнийг огцорсноос хойш Д.Сумъяабазар хариуцаж, зохион байгуулах хорооны даргаар ажилласан юм. Энэ хугацаандаа "Улаанбаатар спорт менежмент" ТӨХК-ийг байгуулж, компанийн захирлаар Б.Тамир, ТУЗ-ийн даргаар нь НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг томилов.

Холбоо хамаарал эндээс эхэлдэг.

Б.Тамир нь Х.Баттулгын зурагчин. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай ойр байв. Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах нь цэвэр Нийслэлийн гардсан ажил.

Эндээс "Улаанбаатар спорт менежмент" ТӨХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилга, Нийслэлийн нөлөөгөөр байгуулагдсан компани гэдэг нь харагдана.

Ингээд зогссонгүй Б.Тамир нь спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан. Энэ нь одоогийн УИХ-ын гишүүн Г.Хосбаярын удирддаг компани. Г.Хосбаяр, Б.Тамир нар нь найзууд гэгддэг.

Хожим Б.Тамир, Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байдаг.

Тиймээс 2023 оны наймдугаар сард Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Мөн уг хэрэгт Х.Баттулгын нэр холбогдон шалгагдаж байсныг зарим сэжүүр бататгадаг. Бид энэ хэргийн талаар өмнө нь дэлгэрэнгүй бичиж байсан билээ. Мэдээллийг ЭНД дарж харна уу.

Мөн Б.Тамир нь өөрөө Булган аймгийнх. Харин Г.Хосбаярын ӨВМТХ компани болон барилгын ажилд хянагчаар оролцсон “Энхийн жаргал констракшн” компани өмнө нь Булган аймгийн сумдад тендерт шалгарч байсан анхаарал татах намтартай.


ДӨРӨВ. "Улаанбаатар спорт менежмент" ТӨХК яармаг дахь шинэ спорт цогцолборын тендер шалгаруулалт болоод төсвийн мэдээлэл далд байв.

Нийслэл өөрийн өмчлөлийн “Улаанбаатар спорт менежмент” ТӨХК-иар дамжуулан Яармагт спорт цогцолбор барьсан. Тэгэхээр тендер заавал зарлагдах ёстой. Гэвч энэ талаар нээлттэй мэдээлэл байхгүй.

Өөрөөр хэлбэл, тендерийн мэдээллийн сайтаас:

  • “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийг захиалагч талаас
  • Спорт цогцолборт ажилласан “Энхийн жаргал констракшн”, “ӨВМТХ” компаниудыг оролцогч талаас тус тус шүүж үзэхэд олддоггүй.

Тэгсэн хэр нь багагүй төсөв бүхий спорт цогцолборын барилга баригдаад эхэлсэн нь тухайн үед анхаарал татаж байсан юм. Энэ үед зарим эх сурвалжууд, тус төсөл 9 тэрбум төгрөгийн төсөвтэй. Харин зарим нь 10 тэрбумын төсөвтэй хэмээн хэлж байсан удаатай. Тиймээс төсөв мөнгөний мэдээлэл ил бус тус асуудлыг 9 тэрбум төгрөг “угаасан” байж болзошгүй асуудал хэмээн хуулийн байгууллага шалгаад эхэлсэн гэж 2023 онд хэвлэлүүд мэдээлж байв.


ТАВ. Спорт цогцолборын төсөв яг үнэндээ хэд байсан бэ

Тэгвэл бид дээрх сурвалжилгыг бэлтгэх явцад холбогдох байгууллагуудаас спорт цогцолборын төсвийн талаар тодруулж дараах мэдээллийг авсан юм.

Яг үнэндээ тус цогцолборын нийт өртөг 16.8 тэрбум. Үүнээс хагас баригдаад гурван жил гацсан цогцолборын барилгад улсын төсвийн 11.9 тэрбумыг нь зарцуулсан байдаг юм байна.

Төсөвлөгдсөн уг мөнгө байхгүй болсон учир спорт цогцолборын барилгын ажлыг дуусгахад Нийслэл дахин тусгайлан санхүүжилт гаргах шаардлагатай. Эсвэл барилгын ажлыг балласан Г.Хосбаяр нарын нөхөд эл мөнгөн дүнг эргүүлэн төлөх ёстой аж. Гэвч уг барилгын ажилд холбогдох хэрэг өдгөө АТГ-т гацсан. Өөрөөр хэлбэр шүүхийн шийдвэр гараагүй учир хагас барилга барьсан нөхөд учруулсан хохирлоо эргүүлэн төлөх нөхцөл боломж нь бүрдээгүй.

Ийм учир яармагт шинэ спорт цогцолбор барих ажил зогсонги байдалд гурван жил болжээ.

Яармагт баригдаж байсан спорт цогцолбор 2024.02.10

ЗУРГАА. Хэрэг нь АТГ-т гацсан. Хэрэгт холбогдон шалгагдагчид нь хаачив.

Яармагийн спорт цогцолборын хэрэгт холбогдуулан 2023 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Тамир нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэд, хэдэн албан тушаалтныг тус хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдэгдэж байжээ.

Гэвч тэд өнөөдрийг хүртэл ял, шийтгэл авсангүй.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хувьд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бол Б.Тамир 2023 оны наймдугаар сарын 31-нд ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болж. Харин улсынхаа долоон жил бэлтгэсэн ажлыг баллаж барилгын ажлыг зогсонги байдалд хүргэсэн гол хүн болох Г.Хосбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон байна.

Мөн уг асуудалд нэр холбогдож байсан Х.Баттулга нь 2024 оны УИХ-ын сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болжээ.


Спорт цогцолборын асуудлаар шалгагдаж байсан хүмүүс ямартай ч сул чөлөөтэй. Одоо бүр гишүүн болчихсон явна. Нөгөө талд улсын төсвийн 11.9 тэрбум балгас болчихсон. Үлдсэн 5 орчим тэрбум төгрөгийн төсөв хаачсан нь тодорхойгүй алга болж. Уг нь шүүх шийдвэр гаргаж яармагийн спорт цогцолборын ажлыг үргэлжлүүлбэл 2099 хүний үзэгчийн суудал, 60 хүний зочид буудал, 100-120 хүн ресторан, фитнес, хувцас солих өрөө, дулаан гарааш гээд олон зүйл багтаасан томоохон цогцолбор бий болох юм. Харин хэрэг энэ чигээр гацаж, нийслэл тус балгасыг чигт нь орхивол бүтээн байгуулалт нь 70 хувийн гүйцэтгэлтэй явсан барилгыг дахин улсын төсвөөр нураах болох нь.

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинэ спорт цогцолборын одоогийн нөхцөл байдал:

Мартуулах гэж нам жим орхисон эл асуудлыг эргэн сануулж, буруутнууд хохирлоо барагдуулбал бид уг нь дахин нэг томоохон спорт цогцолбортой болох боломж байна. Үгүй юм аа гэхэд буруутайг нь тогтоож улсад учруулсан хохирлыг эргүүлэн төлүүлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2025 08:52

Арай юм аа

Зочин
Зочин
2 сар 12, 2025 09:01

Хувхай муу тангад нохойн гөлөг женкогийн оролцсон юм болгон гацна, мөнгө болгон цавчигдаад а лага болно, күй ээ мөн лайтай эр юмаа !

тогтох
тогтох
2 сар 12, 2025 09:16

Женко гэж холбогдохгүй юм гэж байхгүй ямар лойцон нөхөр вэ тэр Батбаясг�##�ан нтр одоо Баттулга тэгээд иргэдийн тархи угаагаад л явж байх юм ичмээр ...

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:01

Ёоо ёстой эрх мэдэлтэнгүүд цүнх баригч нартайгаа нийлээд дээрэлхэж ханахгүймаа

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:15

Баттулга гэж нэг даварсан хэнд ч дйилдэхгүй хөгийн амьсгаа байна аа

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:27

Пөөх аяаар 3н жил болсон ч гэх шиг арай ч дээ.

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:30

Ямар ханадаггүй шун�##� вэ

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:35

Баттулгыг яах гэж сонгосын бэ мангаруудаа төр нь энэ хүнээ дийлэхгүй байна шдээ. Хариуцлага тооцуулж барахгүй байна

Иргэн
Иргэн
2 сар 12, 2025 10:38

Женко Х.Баттулгын хийж бүтээж дуусгасан бүтээн байгуул�##�т гэж байдаг юм уу? Цонжин болдог, Майдар хот зэрэг огт дуу�####�ггүй, ард түмнээс хандив гэж маш их мөнгө хөрөнгө цуглуулж авсан байгууламжууд байна. З�##�ьтай шун�##�тай б�##�ай хүн юм аа, энэ Х.Баттулга. Монгол Улсын том үйлдвэр байсан Мах комбинат, Т�##�х чихрийн үйлдвэр, улсын маань урдаа барьдаг зочид бууд�##� байсан Баянгол зэргийг маш з�##�ьт аргаар сингапурын хужаатай нийлж хувьчилж авах нэрээр дээрэмдсэн, үүндээ ханаж цаддаггүй, ичих булчирхай байхгүй, цайчихсан сөөнгө гар. Баттулгын ойр байсан хүн болгон шоронд орсон, гадаадад зугтааж гарсан гээд хөвөрч өгнө. 17 чингэлэг спирт, Гашуун сухайтын төмөр зам, энэ дээрх спорт цогцолборын барилга ... Яриад байв�##� маш их зүйл бий. Үйлийн үр ха�##�га андуурдаггүй гэдэг.

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:41

Шоронд нь болохгүй бол шороонд нь хийлдээ

Зочин
Зочин
2 сар 12, 2025 11:39

Бүтэн бүрэн юмгүй хэрнээ тархи сайн угаадаг даа

ган
ган
2 сар 12, 2025 13:35

УИХ-н гишүүн Ганбатын Хосбаяр гэгч нөхрийг эргүүлэн татаж асуудлыг мөрдөн ш�##�гах хэрэгтэй. мөн хохиролыг барагдуулах эсвэл барилгыг гүйцээж бариулах т�##�аар арга хэмжээ авах, эс бөгөөс ял сонсгож шоронд нь хийгээч дээ. Зүгээр дэмий ярьж цаг өнгөрөөгөөд юу хийнэ.

Зочин
Зочин
2 сар 12, 2025 14:08

Жэнко гэгчийн тавиулууд байнга л хулнөй луйварт оролцоод эцэст �##�га болох юм. Язгуурын гэмт хэрэгтэн юм бишүү

Зочин
Зочин
2 сар 12, 2025 14:31

АТГ ажлаа хийгээч. Энэ Хосбаяр гэдэг нөхөр Өвөрхангайн усан бассейны ажлыг одоо хүртэл дуусгаагүй бж мөнгийн бүгдийг нь авцан бгаа ш дээ

Зочин
Зочин
2 сар 12, 2025 17:26
Reply to  Зочин

Ха ха ... Хүүхдүүд усан бассейнд нь сэлээд улсын ур�##�даан тэмцээнд оролцоод явж бгаадаа, хүн гүтгэсэн амьтан бэ

Aishaa
Aishaa
2 сар 12, 2025 16:36

Jenko ard n bhd yun ATG ter yuch bish demii tsag urj heregguiee !

Зочин
Зочин
2 сар 12, 2025 20:36

shaasan munguuruu Uvurhangaid Bogd geed buudal barisan

Монгол инж
Монгол инж
2 сар 12, 2025 22:53

М�##�ын хашаа шиг юм барьчихаад 12 шахуу тэрбум зарцуулсан гэнээ. Арай юу.

ийм юм байж болох уу?
ийм юм байж болох уу?
2 сар 13, 2025 05:57

ТӨСӨВИЙН мөнгийг ингэж зарцуулж болдог юм уу?

Зочин
Зочин
2 сар 13, 2025 07:57

Женкогийн ингэж дутуу орхисон юмнууд ч хаа сайгүй байх юм даа. Хүүхдийн нэрээр бас баахан мөнгө цуглуулуулаад л бсан. Хаана бна? Тэгээд Оюун-Эрдэнэ нь энийгээ хамга�##�аад л яваа биз дээ. Хур�##�даа суухгүй байз УИХ-ын гишүүн болох гээд үхэлдээд байдаг нь энэнтэй нь л холбоотой шүү дээ.

монгол
монгол
2 сар 13, 2025 09:35

Тэр мөнгө нь Өвөрхангайд БОГД гэдэг бууд�##� болцон байхаадаа.

Эбо
Эбо
2 сар 13, 2025 11:00

Хосбаярын Богд буудлыг нь өрөөнд авах хэрэгтэй!!!жэнко гэж хийсэн ажил нь дуу�####�ггүй өөрөө д�##�д ордоггүй нэг гай бнаа.

Зочин
Зочин
2 сар 15, 2025 16:11

Барилгын зураг төсөл хийсэн компани нь �##�даатай зураг хийснээс болсон гэж сонссон юм бна.

Зочин
Зочин
2 сар 16, 2025 09:31

Өвөрхангай Баянхонгорын бүсээс гарсан 2 гишүүн нь гэмт хэрэгтэн байжээ. Сонгогч бидний сонголт сохор байсны илрэл юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button