Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн гаалийн татвар тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.02.10/ ган, хөнгөн цагаанд тавьдаг байсан импортын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тэр хүндрэл тулгараад буй дотоодын салбаруудаа дэмжихийн тулд энэхүү энэ татварыг тавьж байгаа юм. Тус алхам нь олон талт худалдааны дайн үүсгэж болзошгүй.

Өмнө нь АНУ ган, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тавьж зарим орнуудыг тус татвараасаа чөлөөлдөг байсан. Тэгвэл Трампын шинээр хийсэн алхам нь ямар ч орныг чөлөөлөлгүй 25 хувийн татвар оногдуулна. Цагаан ордны албан тушаалтнууд мэдээлснээр татварыг гуравдугаар сарын дөрвөнөөс эхлэн хэрэгжүүлэх болжээ. АНУ-руу ган хамгийн их экспортолдог таван улс бол Канад, Бразил, Мексик, БНСУ, Вьетнам юм.  

Хэдийгээр ямар нэг орныг чөлөөлөхгүй гэсэн ч Трамп Австралийн татвараас чөлөөлөгдөх хүслийг их анхаарч авч үзнэ гэсэн байна. Трампын худалдааны зөвлөх Питер Навваро энэхүү татвар нь АНУ-ын ган, хөнгөн цагааны үйлдвэрлэгчдэд тусалж, АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэжээ. Харин АНУ-ын худалдааны холбоотнууд энэ нь АНУ-ын автомашин, усан онгоц үйлдвэрлэгч компаниуд болон бусад салбарт сөрөг нөлөө үзүүлнэ хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 09:00

Элбэгээг өг зөнөгөө

Холбоотой мэдээ

Back to top button