ОХУ дайныг зогсоох хэлэлцээрт буулт хийхгүйгээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайныг дуусгах асуудлаар утсаар ярьсан гэж бямба гарагт /2025.02.08/ хэлсэн. Мөн тэр ням гарагт /2025.02.09/ дайныг дуусгах тал дээр ахиц гаргаж байгаа гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.
Тэгвэл Трамп Путинтэй ярьсан гэсний дараа буюу даваа гарагт /2025.02.10/ Москва Путин өнгөрсөн жил тавьсан максималист шаардлага нь хэвээр байгааг онцолжээ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэвлэлийн бага хурлын үеэр “Зургаадугаар сард Ерөнхийлөгч Путин ОХУ-ын Гадаад хэргийн яамтай уулзахдаа танилцуулсан зүйлийг бүрэн хэрэгжүүлэхээс өөр замаар бидний төсөөлж буй улс төрийн шийдэлд хүрэх боломжгүй. Бидний байр суурь ийм учир АНУ, Их Британи болон бусад орнууд үүнийг хэдий чинээ хурдан ойлгоно тэр хэмжээгээр хүн бүрийн хүсэж буй улс төрийн шийдэлд хүрэхэд ойрхон байх болно” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трампад гоё хариу барьжээ Путин.Молодец
Дебил.
хуурамч Путин нь юугаа мэдэхэв дээ. Аюулаас хамга�##�ахын чөтгөрүүдийнхээ тулгасаныг л ярина. Ингэхэд Путины орлон тоглогчид нь хэдэн хүн бэ. 5 хүн гэсэн үү. Жинхэнэ нь �##�ь эрт үхсэн болохоор. АНУ Оросын засгийн газрын толгойлогч болох -том чөтгөр болох оросоор Баавгай овогтой нэгэнтэй нь тулж ярих хэрэгтэй. тэрл энэ дайныг удирдаж байгаа даа.
Зочин