Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск “OpenAI”-ийг худалдаж авах гээд шоглуулав

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскаар ахлуулсан хүмүүс “OpenAI” компанийг 97.4 тэрбум ам.доллароор худалдан авах саналыг даваа гарагт /2025.02.10/ тавьсан байна. Тэгвэл “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “Үгүй ээ баярлалаа. Харин хүсвэл бид нар Твиттерийг 9.74 тэрбум ам.доллароор худалдаж авъя” гэж шоглосон байдалтай хариу өгчээ. Маск Твиттерийг 2022 онд 44 гаруй тэрбум ам.доллароор худалдаж авсан. “Fidelity” фирм Х (Твиттерийн шинэ нэр) платформын зах зээлийн үнэлгээ Маскийг худалдан авснаас хойш 80 орчим хувиар буурсан гэж тооцоолж байгаа юм.

2015 онд Маск Алтманы хамтаар “OpenAI” компанийг ашгийн бус байгууллагаар нээсэн. Гэхдээ тус компани томрохоос өмнө Маск “OpenAI”-ийг орхисон юм. Маск, Алтманы хооронд урт хугацааны маргаан үүсээд байгаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Алтман тэргүүтэй хүмүүсийг ашиг орлогоо олон нийтийн төлөө хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээс илүүд тавьж гэрээний заалтыг зөрчсөн гэж Маск шүүхэд өгсөн. Арваннэгдүгээр сард Маск “OpenAI”-ийг ашгийн төлөө бүтэц рүү шилжихийг хориглосон урьдчилсан тогтоол гаргахыг АНУ-ын дүүргийн шүүгчээс хүссэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 12:49

Фашист

Зочин
Зочин
2 сар 13, 2025 05:22

Энэ тэнэг Элий б�##�ай Маскийг улс төрөөс �######�уулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button