Гадаад мэдээДЭЛХИЙ

Аризонад дунд хэмжээний онгоц өөр онгоцыг мөргөсний улмаас нэг хүн амь үрэгджээ

АНУ-ын Аризона мужийн Скотсдейл хотын нисэх онгоцны буудалд  дунд хэмжээний онгоц газардахдаа нисэхийн зурвас дээр гулсаж, зогсоолд байсан онгоцыг мөргөсний улмаас нэг хүн амь үрэгджээ. Скотсдейлийн гал унтраах албаны хэвлэлийн төлөөлөгч Дэйв Фолио хэвлэлийн бага хурал хийхдээ ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн гэсэн байна.

Фолио өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд онгоц хөөрөх зурвас дээр юуны улмаас гулссан нь тодорхойгүй байгаа юм. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ “Learjet 35A” загварын онгоц хөөрөх зурвас дээр гулсаж, “Gulfstream 200” тийрэлтэт онгоцыг мөргөсөн ослыг шалгаж байна хэмээжээ. Тус улсын Үндэсний тээврийн аюулгүй байдлын алба сүүлийн долоо хоногт хүний амь нас эрсэдсэн гурван ослыг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button