Ши Жиньпин Ялалтын баярын ёслолд оролцоно

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тавдугаар сарын есөнд Москва хотоо зохион байгуулагдах Ялалтын баярын ёслолд оролцох урилгыг хүлээн авсан гэж Кремль даваа гарагт /2025.02.10/ мэдэгджээ. Энэ жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тохиож байгаа.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Харилцаа холбоо тогтоож, айлчлалд бэлтгэж эхэлсэн. Бид энэ ойн бэлгэдэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Эдгээр ойн ёслолууд нь түүхэн чухал үйл явдлууд, нацизмын эсрэг тэмцэлд манай улсуудын оруулсан хувь нэмэр, хоёр талын харилцааны төлөв байдлыг сануулдаг” хэмээсэн юм.
Песков мэдэгдэл хийхээс өмнө ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Игорь Моргулов “Россия 24” телевизэд хэлэхдээ Ши Жиньпин Ялалтын баярын ёслолд Ши Жиньпин оролцон гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг есдүгээр сард БНХАУ-д айлчлахыг урьсан хэмээсэн юм. Есдүгээр сард БНХАУ нь Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг дийлсэн ойн баяраа тэмдэглэдэг.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!