Энтертайнмент

"Не Жа 2" хүүхэлдэйн кино Хятадын зах зээлээс тэрбум долларын орлого олжээ

Ид шидийн хүчээр чөтгөрүүдтэй тулалдаж буй хүүгийн тухай өгүүлэх "Не Жа 2" хүүхэлдэйн кино Хятадын түүхэнд хамгийн өндөр орлого олсон үндэсний бахархалт бүтээл боллоо.

Хятадын эртний үлгэр домгийн Не Жа хэмээх түүхэн баатрын дүрээс сэдэвлэсэн уг кино сар шинийн амралтын долоо хоногт найман тэрбум гаруй юань буюу 1.1 тэрбум долларын орлого олжээ. Солонгосын дайны тухай өгүүлдэг  "Чанжин нуурын тулалдаан" кино өмнө нь 2021 онд 900 сая долларын орлого олж дээд амжилт тогтоож байсан юм. 

Хятадын тасалбар борлуулах “Beacon платформ”-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 10-ны байдлаар Хятадын "Нэжа 2" хүүхэлдэйн киноны тасалбар эрэлт ихтэй байна.

Chengdu Coco Cartoon компанийн бүтээл "Не Жа" киноны нэгдүгээр анги 2019 онд дэлгэцнээ гарсан. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button