Гадаад

UNICEF: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлсээр байгаа ч 500 сая хүүхэд хортой нөхцөлд амьдарч байна

Агаарын бохирдлын хор нөлөөг бууруулах  ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа хэдий Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгуудад агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндэд хорт нөлөөтэй хэвээр байгааг UNICEF-ээс хийсэн судалгаа, шинжилгээний үр дүн харуулжээ. Үүний нөлөөлөл нь бага насны хүүхдүүд эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөл үүсгэж байгааг мөн онцолсон байна.

Агаарын бохирдол нь бүс нутгуудад хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл оргил үедээ хүрч, үүнээс үүдэлтэйгээр тав хүртэлх насны 100 хүүхэд нас бардаг хэмээн судалгааны дүнд дурджээ. Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн 500 сая хүүхэд агаарын бохирдлын хортой нөлөөлөлд өртөж, улмаар эдгээр хүүхдүүд эруул бус нөхцөлд амьдарч байна. Хоол хийхэд, гэрийн орчныг халаах зориулалтаар хэрэглэгддэг хатуу түлшнээс үүдэлтэй ахуйн агаарын бохирдол нь таваас доош насны хүүхдүүдэд хамгийн их сөрөг нөлөөг үзүүлж буй. Жилд дунджаар 325 сая хүүхэд PM2.5 ширхэгт тоосонцорын хортой нөлөөнд өртөж байгаа нь  ДЭМБ-ийн зөвлөсөн хэмжээнээс 5 дахин өндөр гэжээ. Хүүхдийн амьсгалын замд хөнөөл учруулж буй талаар UNICEF-ийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Жюн Кунуги хэлэхдээ “Хүүхдийн амтсгалын замаар дамжиж бие махбодийн төдийгүй оюун ухааны хөгжилд  сөрөг нөлөө үзүүлж, сэтгэцийн хэвийн хөгжилд ч муугаар нөлөөлж байна” гэсэн юм. Хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх, төрсний дараа хэвийн жиндээ хүрэхгүй байх зэрэг хүндрэлүүд үүсгэж байгааг мөн онцлов. Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол төдийгүй нийгэмд хамгийн чухал нөлөөлөл болно. Олон талт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: UNICEF

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button