Ковидын үед Дэлхийн банкнаас олгосон 75.7 сая ам.долларын санхүүжилтийг тайлагнажээ

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” нь 2020-2025 онд хэрэгжиж хаалтын тайлангийн хурлаа хийжээ.
Энэхүү төслийн нийт санхүүжилт нь 75.7 сая ам.доллар бөгөөд эрүүл мэндийн анхан шатны нэгж болох сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал 75 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн шинэ автомашинаар, 294 сумын эрүүл мэндийн төвийг хог хаягдлын автоклаваар хангасан. Мөн ХӨСҮТ-ийн орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулах, 205 амьсгалын аппарат, 4 иж бүрдэл компьютерт томографын аппарат, 37 ширхэг зөөврийн ЭХО аппарат, 15 ширхэг рентен аппарат зэрэг болно.
Тус төслийн нийт санхүүжилтийн 50 хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авахад, 40 орчим хувийг эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд, үлдсэн хэсгийг ирээдүйд гарч болох цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналт, эрсдэлийн үеийн үед мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг бүрчлэн сайн тооцоо хийгээд бодоод үзээч. авсан юмнууд 75,0 сая ам доллар хүрэхгүй юм шиг. бодвол энд байгаа хүмүүсийн өндөр ц�##�ин, томилолт нэртэй өндөр зард�##�, оффисийн түрээс болон бусад тансагл�##�, хур�##�д явсан байхлдаа.
дунд нь маш олон цавчаа явж л таарна. бүх эмийн сангууд хугацаа дуссан эмээ зад�##�ж багц�##�ж зарж байсан нь үнэн ш дээ