Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

Европ хиймэл оюун ухааны өрсөлдөөнд БНХАУ, АНУ-д ялагдаагүй гэж итгэж байна

Европын холбоо хиймэл оюун ухааны (AI) салбарт АНУ, БНХАУ-ыг гүйцэхийн тулд 200 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болжээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Парист болсон AI-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Би олон хүн 'Европ хиймэл оюун ухааны уралдаанд хоцорчихлоо, АНУ, Хятад аль хэдийн түрүүлсэн' гэж хэлэхийг сонссон. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. Энэ өрсөлдөөн хараахан дуусаагүй байна" гэсэн юм.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Америкийн ChatGPT, Хятадын DeepSeek R1 зэрэг AI чатботуудтай өрсөлдөх илүү дэвшилтэт системүүдийг Европын компаниуд хөгжүүлэхэд туслах зорилготой. Парист болсон уг арга хэмжээний үеэр олон стартапууд энэ шийдвэрийг сайшаан хүлээн авсан байна.

Франц-Америкийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компани “Hugging Face”-ийн мэргэжилтэн Ясин Жерните “Хиймэл оюун ухааныг зөвхөн томоохон компаниуд хөгжүүлнэ гэсэн ойлголт буруу. Бид олон зүйл хийж чадна бас маш их инновац бий. Олон хүн илүү үр дүнтэй, хурдан, Европын холбооны дүрэм журмыг хүндэтгэсэн байдлаар хөгжүүлэх аргыг олохоор ажиллаж байгаа" гэжээ.

Европын холбоо нь хиймэл оюун ухааны тухай хуулийг баталсан дэлхийн анхны томоохон хүчнүүдийн нэг юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс энэ хатуу хууль зохицуулалт нь  Европын хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хурдыг удаашруулна гэж үзэж байна.

Зарим AI мэргэжилтнүүд Европын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болохын тулд зарим дүрмээ зөөлрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Германы AI мэргэжилтэн Фабиан Вестерхайд “Европын энтрепренерүүд Америкийн технологитой хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр бид хүч, орлогоо хуваалцана. Харин юу ч хийхгүй, бүхнийг өөрсдөө хийх гэж зүтгэвэл бүтэлгүйтнэ. Бидэнд хангалттай технологи, хөрөнгө, хурд, инновац байхгүй. Харин Америкт бий. Тиймээс хана босгохын оронд тэдэнтэй хамтран ажиллаж, боломжийг ашиглах хэрэгтэй. Бидний өрсөлдөгч АНУ биш” гэж хэлсэн юм.

Парис дахь AI-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон өөр нэг томоохон зүйл нь улс орнууд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, хэрэглээний ёс зүйг сахихыг уриалсан тунхагт гарын үсэг зурсан явдал байв. АНУ, Их Британи нэгдэхээс татгалзжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи.з
Зочи.з
2 сар 14, 2025 03:39

Юун хиймэл оюун ухаан, та хэдийг Укр гэж эргүүтэж, х�##�аасаа хоосолж, хоолойгоо боомилж байх зуур �##�сраад т�##�ийсан шүү, араас нь нэхээд гүйцэх болуу даа. Удахгүй Германд болох бундестагийн сонгуулиас та хэдийн маргааш ш�##�тга�##�на даа.

Холбоотой мэдээ

Back to top button