Нийгмийн

Малайзын засгийн газар давж заалдсан тул С.Шаарийбууд нөхөн олговор олгох эсэх нь эцэслэгдээгүй

Одоогоос 19 жилийн өмнө Ш.Алтантуяа Малайз Улсад тус улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

2007 оноос хойш хохирогчийн аав С.Шаарийбуу тухайн хэргийн үнэнийг эрэлхийлэн тэмцсээр байна.

Тэгвэл, өчигдөр буюу лхагва гарагт Малайзын дээд шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг яаралтай буюу 30 хоногийн барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлсэн. Энэ нь 5.5 тэрбум төгрөг орчмын дүн болж байна.

Тэгвэл, шүүгдэгч тал болох Малайзын Засгийн газар шийдвэрийн эсрэг давж заалдсан байна. Улмаар давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 19-нд товлогджээ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаан болтол дээрх нөхөн олговрыг С.Шаарийбууд олгохгүй.

Харин Малайзын засгийн газрын дахин гэм буруутайл тооцвол хохирол барагдуулах мөнгө Ш.Алтантуяагийн гэр бүлд очихоор байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:45

Өвөө минь тэсээд байгаарай ! Бурхан таныг өршөөг !

Zochin
Zochin
2 сар 13, 2025 15:42

Хөөрхий минь дээ, үнэн ялна шүү.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 19:04
Reply to  Zochin

Дундуур нь хулгайлуулсан бүү ороосой бурхан минь.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 00:36

ali deer l yriad sn bizde

Холбоотой мэдээ

Back to top button