Намаа АН-ын хөлд ивж, өөрөө МАН-ын суганд хавчуулагдав

Ж.Батзандан намаа АН-д хаяж, МАН-аас албан тушаал хүртлээ.
Түүнийг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилоод буй. АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр санал болгосны дагуу ийн гудманд ажилгүй явсан Ж.Батзандан хоолтойгоо золгов.
Ж.Батзандангийн хувьд 2020 онд АН-аас гарч ШИНЭ нам байгуулан сонгуульд өрсөлдөн ялагдал хүлээсэн.
Цагтаа У.Хүрэлсүхэд хүч өгч М.Энхболдыг унагасныхаа хариуд төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам тээврийн хөгжлийн сайд болгож, өөрөө 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байлаа.
Гэвч шагналаа голж, удалгүй МАНАН бүлэглэлтэй тэмцэхээр “цөллөг”-өөсөө ирлээ хэмээн зарласан.
2022 оны намар ахыг нь Дарханы замын хэрэгт холбогдуулан цагдан хорьсноор ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хагарсан нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн даалгавар хэмээн өөрөө хэлж байв. Мөн АТГ-аас туслах Г.Аюулгүйнх нь хамтаар цагдан хорьж ч байлаа. Ингэж 2024 он УИХ-ын сонгууль хүртэл Ж.Батзандан улстөрөөс холдож, нам гүм болсон. 2024 оны сонгуулиар тэрээр УИХ-ын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшсэн ч дахин амжилт олоогүй.
Хоёр сонгууль дараалан унаж, хувь улстөрчийнх нь карьер ингэтлээ дундарсан Ж.Батзанданг МАН ажилтай болгосон нь олон нийтийн гайхшийг төрүүлэхээс аргагүй. Ажлыг боловсон гэхээсээ дайрангуй, давшлангуй бөгөөд популизмаар хийлгэхээр шийдсэн мэт. Ямартай ч өөрөө ажилтай болж, суудалд заларсан ч, үүсгэн байгуулсан нам нь АН-д дагаар орох асуудал үүсээд байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Ж.Батзандан нар УИХ-ын 2024 оны сонгуульд ШИНЭ нам дангаараа оролцоод амжилт гаргахгүй тул МАН-д ашигтай нөхцөл байдал үүсгэхийн оронд АН-д нэгдэх нь зөв гэж үзэж байв. Өнөөдөр түүний байгуулсан ШИНЭ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж, үүсгэн байгуулагчид нь хэвлэлд хандахад хүрлээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nohoi olon ezendee jinger shig bolchih gj Batzandang helne
Батзандан Шинэ намаа тараагаад АН-д биш МАН-д ор оод "улаан хувьсг�##�ч" болж хөрөнгө хурааж эхлэх нь !
Хөмсөгөө зангидаад, хөрөнгөө хураагаад байж дээ !!!
ХАМГИЙН ЗӨВ ХҮН ХАМГИЙН ЗӨВ ГАЗРАА ОЧСОН. БАТЗАНДАН ШУДАРГА, ДАЙЧИН, ТУРШЛАГАТАЙ, ОЛОНД ТАНИГДСАН УЛС ТӨРЧ ТУЛ МАНАН МАФИЙН ОЛИГАРХУУД ТҮҮНЭЭС МАШ ИХ АЙДАГ УЧРААС ӨӨРСДИЙН БУУНЙ НОХОЙ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРЫН АМАНД ХАХТАЛ НЬ МӨНГӨ ЧИХЭЖ ТҮҮНИЙГ ХАРЛУУЛАХ ОПИРАЦАА ЭХЛҮҮЛЖ БГААГИЙН ИЛРЭЛ НЬ ЭНЭ НИЙТЛЭЛ БӨЛГӨӨ!!!
Bat Zandan heden ger bulees ard tumnii huviig avch gavya baiguulaarai chadahgui bol chinii uls tor budaa uchral ta hoyriig mongoliin ard tumen harj baigaa shuu
Золбин �########�
Золбин биеээ үнэлэгч
Ичиг ичиг
БЭт гэдэг хүн атаархаад байх том �##�ба юм уу? баялагийн санд хэдэн төгрөг цуглуулах гол үүрэгтэй юм бна.Энэ ажлыг хууль, журмын дагуу хийхээс хувь хүний ааш араншингаар хийхгүй байхдаа.юм үзээгүй, хий хоосон атаархагч гарууд хов болгох юм даа �######�уул. хэн нэг хүн, эсвэл баг энэ ажлыг хийж л таарна.Муу Учр�##� хичнээн ухаантай ч �##�ь бүхнийг хийхэв дээ. зөв шийдвэр болжээ.
Их хядлагад өртөв
Л.Болд ,Ж.Батзандан нар урваж шарвадаг нь хэнд ч тодорхой өөртөө ашигтай бол хэнийг ч худ�##�даад идчихнэ .
Урвагч гэдэг их муухай нэр.Сэцэн ханы урвагч Доржп�##�ам одоог хүртэл байнга дурдагдаж байна шүү.Лу.Болд,Ж.Батзандан өнгөрсөн хорвоо.
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan