Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” Засгийн газрын шинэ бондод B+ үнэлгээ өглөө

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” болон “S&P Global Ratings” агентлаг Монгол Улсын шинээр гаргахаар төлөвлөж буй бондод "B+" үнэлгээ өглөө.
“Номад” бондын хувьд 566 сая ам.долларын үнэлгээтэй бол “Хүннү” бондын хувьд 650 сая ам.долларын үнэлгээтэй. Засийн газрын хувьд бондуудын өгөөж харьцангуй өсөж байгаа энэ үед, өр төлбөрийг ийн хугацаанаас нь өмнө төлөх хувилбар гаргаж байна. Өнгөрсөн оны эхэнд “Номад” бондын өгөөч 6.82 хувьтай байсан бол III улиралын төгсгөлд 6.67 хувьтай, “Хүннү” бондын хувьд 2024 оны эхэнд 7.13 хувьтай байсан бол III улиралын төгсгөлд 6.89 хувийн өгөөжтэй байсан билээ.
“Номад” болон “Хүннү” бондыг худалдан авах тендер зарласны дараа эдгээр бондын ханш өсөж, 2022 оны аравдугаар сараас хойш дээд түвшинд хүрч, тогтворжсон үзүүлэлттэй байгаа билээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
D-болго