Нийгэм мэдээСПОРТ
Маргааш Бакугийн "Их дуулга"-д манай улсаас 5 жүдоч хүч үзнэ

Маргааш Бакугийн Их дуулга тэмцээн эхэлнэ. Тухайн тэмцээнд 38 улсын 275 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.
Японы шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээ энэ тэмцээнд сойхоор зэхэж байгаа юм. Энэхүү тэмцээнд Монголын таван бөх хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн:
- 60 кг-ын жинд залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай),
- Монгол Улсын АШТ-ий мөнгөн медальт М.Тэргэлсар нар
- 66 кг-д залуучуудын Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Нямрэнчин (21 настай),
- А.Азбаатар (20 настай) нар
Эмэгтэйчүүдийн:
- 52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай) нар барилдахаар зэхэж байна.
Тэмцээнийг зохион байгуулагч Азербайжан улс хамгийн олон буюу 50 жүдоч энэ тэмцээнд зодоглох юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.