Д.Цогтбаатарын ял сонссон 60 хоног өнгөрч, Үндсэн хуулийн зөрчил үүслээ

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Улсын дээд шүүхээс 2024.12.11-нд ял сонсож, алх цохиулснаас хойш 60 хоног өнгөрчихлөө. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн тогтоол албажих 60 хоног дууслаа.
Гэтэл 20 саяын торгууль, 2 жил төрд ажиллахгүй байх ял биелэхгүй УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр хэрэгжсээр байна.
- Ялын прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналтаа тавих, ШШГЕГ Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудал,
- УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах УИХ-ын тогтоолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд байнгын хорооны саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх процесс явагдахгүй байгаа асуудал,
- Гэм буруутай нь эцэслэн шийдэгдсэн субьект хууль батлалцаж байгаа асуудал хөндөгдөж эхэлнэ. Шүүхээс гэм буруутай гэж үзсэн шийдвэр гаргачихсан байхад хууль тогтоох процесст оролцож буй агуулгаар ҮХЦ-д асуудал тавих, хүлээж авах магадлал өндөрслөө.
НЭГТ, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ-аас гишүүнийг эргүүлэн татна” гэж заасан. Иймд, нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хэлбэрээр л УИХ хэлэлцэнэ. Хэрэв баталгаажуулсан тохиолдолд гишүүнийг бүрэн эрхээс нь эгүүлэн татна. Баталгаажуулахгүй авч үлдвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох юм.
ХОЁРТ, “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэх Үндсэн хуулийн заалт бий.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхийн шийдвэр �##�бажин гараад шийдвэр гүйцэтгэлд очсон уу
Дабл стандарт.
Оймс бандаашгийг нь гозолзуулаад Авдрант руу ач
20 сая төгрөгийн торгууль бол төлнө. УИХ гишүүнээс буухдаа энэ хүн харин харамсаад байна уу даа?
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Turiin deed alband suugaad 440 ih naydaas ehleed baij boloh bugdiig hulgailna.Hen ch shorond oroogui.Huuli iim bol shudarga unenii duu hooloi setguulch Enereeg odoo sullaach.Ta nariin derged bol enhiin tsagaan tagtaa bsan shuu.Ene hergiig ergej harah shudarga shuugch.prokuror garaad ireesei.MAN zahialga bieluuldeggui neg ch gesen shuugch baigaa l bhdaa.Estoi aimaar uomaa
Shyyhiin shiidber gyitsetgeh gazar ajlaa hiildee.Shyyd baribchlaad shorond hiih yostoi shtd