Трамп Путинтэй биечлэн уулзана хэмээжээ

АНУ-ын ерөнхийлөгч сүүлийн арав гаруй жил ОХУ-д айлчлаагүй. Энэ нь удахгүй өөрчлөгдөж магадгүй байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.02.12/ мэдэгдэхдээ Украины дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд хоёр улсын удирдагч нар харилцан айлчлал хийх тохиролцоо Путинтэй хийсэн гэжээ.
Трамп лхагва гарагт Путинтэй утсаар ярьж, Украины дайны дуусгах хэлэлцээ эхлүүлэх тохиролцоонд хүрсэн хэмээсэн. Энэхүү дуудлагынхаа талаар өөрийн сошиал хаяг дээрээ Трамп “Бид маш ойр хамтран ажиллахаар тохиролцсон. Бие биеийнхээ улсад харилцан айлчлах гэх мэт байдлаар” гэжээ. Мөн тэрбээр Саудын Арабд Путинтэй анхны биечилсэн уулзалт хийж магадгүй гэж хэлсэн байна.
Трамп Путинтэй уулзана гэснийг Карнегийн сангийн дэд ерөнхийлөгч Эндрю Вэйс “Трамп ингэж л ажилладаг. Бид түүнийг Ким Жон Унтай уулзсаныг харсан. Трамп дайснуудтайгаа цагийг өнгөрөөхийг хичээдэг” хэмээн дүгнэсэн юм. Украин дахь АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан Жон Хербст Трамп Москвад айлчлах нь Путинд ашигтай байх болно гэжээ. Гэхдээ тэр Трамп ингэж хэллээ гээд ОХУ-д айлчилна гэсэн үг биш хэмээсэн юм.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трамп бууж өгчээ. Путин ялсан . Агуу Орос орон мандтугай. Янкууд �######�тугай
Болоогүй дээ, хө ! Трамп ч ойрын зайнаас нокаут хийж мэднэ шүү !
Трампад өгсөн мөнгөө биечлэн сануулах гэж байхгүй юу?!!