Бизнес мэдээ

“ХААН Банк” ХК 373.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон өгнө

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдаж, 2024 оны татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. ХААН Банкны цэвэр ашиг 2024 онд 14.3 хувиар өсөж, нийт 638.5 тэрбум төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 20.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 28.9 хувьд хүрсэн амжилттай ажилласан билээ.Тиймээс 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 195.35 (нэг зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгөөр тогтоож, 2024 оны цэвэр ашгийн 58.5 хувийг буюу 373,547,879,300 (гурван зуун далан гурван тэрбум таван зуун дөчин долоон сая найман зуун далан есөн мянга гурван зуу) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. 2025 оны 2-р сарын 13-ны өдрийн хаалтын ханш болох 1,213 төгрөгөөр тооцвол нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж 16.1 хувь байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон бөгөөд хурлын тов гармагц бид эргээд мэдээлэх болно.

Холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгох болно.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу.

Нийт дүн373,547,879,300 төгрөг
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ  195.35 төгрөг
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр
Ногдол ашиг төлөлтийн өдөрМонголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор

Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамт байж, санхүүгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх эрхэм зорилготой ажилладаг биднийг үргэлж дэмжиж ирсэн нийт хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагчдадаа талархлаа илэрхийлье. 

​​​​Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2025 21:25

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

Холбоотой мэдээ

Back to top button