Нэг дороос: 17 жил, 60 гаруй уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр шийдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал үргэлжилж байна.
Тус айлчлалыг манай редакцаас О.Соёлмаа, О.Улсболд нар Харбин хотоос сурвалжлан ажиллаж байна.
Нэмэлт: 17.50 цаг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Засгийн газрын хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зураад, мэдэгдэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол
Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн
төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн
үйл явдал болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын
орлого дахин
1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг
хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Нэмэлт: 17.20 цаг
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээрт БНХАУ-ын талтай гарын үсэг зурлаа
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгагдсан билээ.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Харбин хотноо албан ёсны уулзалт хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын Харбин хотод өнөөдөр буюу 2025 оны 02 сарын 14-нд үзэглэж буй хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олгосон юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Шадар сайд Т.Доржханд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
Хамтарсан Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 том мега төсөлд, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын ажил хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс,
БНХАУ хоорондын Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.
Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 2030 он хүртэл нүүрсний экспорт 120 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэх юм.
Байршил болон техникийн үзүүлэлт хувьд, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгөрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.
Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, нийт гүүрийн урт 9.35 км байна.
Мөн газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөрт баригдах гүүрэн байгууламжтай төмөр зам баригдана.
Өргөн царигаар жилд 30 сая.тн, нарийн царигаар жилд 10 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.
БНХАУ-ын талаас эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа бусад боомтуудыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэх юм.
Эхлэл: 10.41 цаг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр /2025.02.14/ уулзалт хийнэ.
Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭХ ОРНОО ЗАРЖ БОРЛУУЛАХААР ЯВЛАА ДАА НЭРТЭЙГЭЭР НЬ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛААЧ.ФРАНЦАД ДОРНОГОВИЙГ СҮЙРҮҮЛЭХ ЭРХ ОЛГОЛОО ОДОО ГЭРЭЭ ҮЗЭГЛЭХ НЭРЭЭР ГАЗАР НУТГААСАА ӨГӨХ НЬ
Хоёр ордоо 15 жилийн хугацаатай хятадын компанид өгөхөөр явлаа.1990 оноос хойш хэрэлдэн хэлцэн бүтнээр нь авч ирсэн ордуудаа хоёр хоероо нь өгөөд дуусах бололтой.Тэгээд тэр компани нь 15 жилийн дараа гарах болов уу даа.дотроос нь нэмж авсаар бүгдийг нь з�##�гичихлаа мэднэ шүү. МАНынхан гарч ирэхээрээ зарж идчих гээд байдаг боллоо.2008 челькогоос мөнгө зээлж тарааж идэж нүүрсээр 2017 он хүртэл төлж дуусгасан даа.
Оросын тавиул Женкогийн тролл чи битгий гуцоо !
Монголчууд байг�##�ийн баялагаа ашиглаж улс орноо хөгжүүлнэ шүү, хэнээр ч хориулахгүй !!!
Жёнко Х�##�тмаагийн Баттулга хулгайчаас болж маш олон хүн энэ утаа угаараар хордсон .10 жилийн өмнө замтай болсон бол мөнгөтэй ядуу зүдүү амдрахгүй бсн.Үйлийн үр гэж байдаг л юм бол .
Бүх баялагаа зүгээр л маш хурдтайгаар хятад руу зөөнө, гаргасан баялаг багадаагүй, харин үхээнц төр байгаа учраас л төр улс нь гадаад дотоодын бүлэглэлд бүх баялагаа �##�дсан. дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй, данхан толгой шүгэлгүй хоосон хэдэн сарын дараа баахан ш�##�таг яриад байж байх байлгүйдээ. хийе гэвэл ганцаасаа хэдэн жил болсон нефтийн үйлдвэр хаана байна даа,
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!