Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ц.Туваан: Ончхараат, Бортолгойгоос 16 жил олборлуулахдаа нүүрсний үнийг улирал тутам шинэчилнэ

Нөгөөдөр буюу 2025.02.14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд төмөр замын хил холболтын гэрээг үзэглэнэ. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцсанаа хүргэж байна.

Видео:

-БНХАУ-д борлуулалт хийдэг дөрвөн компанийн жишиг үнээр борлуулахаар яригдаж-

-“Чайна Энержи”-тэй гэрээлэх гэрээний хүрээнд гурван цогц асуудал шийдэгдэнэ.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Үүнд 14 мега төсөл багтсан. 14-ийн нэг нь “Гашуунсухайт-Ганцмод” цаашлаад Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавчийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал орсон.

Улстөржилт болон олон шалтгааны улмаас арав гаруй жил гацсан төвөгтэй сэдэв. Одоо шийдэхээс өөр аргагүй. Аргагүй байдал нь Монгол Улс 2024 онд 83 сая тонн нүүрс экспортод гаргасан. Автозам болон төмөр замаар хослуулан гаргасан. Нэмээд нэг ч тонн нүүрс гаргах боломжгүй. Хүчин чадал дээд цэгтээ тулчихсан. Тэгэхээр нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхийн тулд логистикийн асуудлаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Энэ үүднээс нэлээн чухалчилж, яаравчилж авч үзэж байгаа.

2025 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол болон БНХАУ-ын Ерөнхий сайд уулзаж, хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулна.

Нэлээн том судалгааны байгууллага судалгаа хийж үзсэн. Энэ том төсөл хөдөлгөхийг олон нийт дэмжиж байгаа юм билээ. Харин цахим орчинд л эсэргүүцэл явагдаж байна лээ. Магадгүй өмнө нь гацааж байсан хүмүүс дахин гацаах сонирхолтой байгаа. Тоохгүйгээр урагш явуулна.

-Одоогоор хамгийн ойлгомжгүй байгаа нь нүүрсний үнийг хэдээр тохирох асуудал. Дотоодын биржийнхээр үү, БНХАУ-ын биржийнхээр үү, ам нөхцөлөөр үү, Чайналкогийн дундаж үнээр үү?  

-Хэлэлцээрийг байгуулахын тулд УИХ-аар үндсэн чиглэлээ батлуулж авсан.

БНХАУ-д борлуулалт хийдэг дөрвөн компанийн жишиг үнээр борлуулахаар яригдаж байна. Илүү, дутуу гаргахгүй. Ингэхдээ хөдөлдөг үнэ буюу улиралд нэг удаа шинэчилдэг байх юм.    

Сүүлийн үед биржийн арилжаатай холбоотой нэлээн төвөгтэй асуудлууд үүссэн. Иймд борлуулалтаа бууруулахгүйн тулд гэрээг яаравчлах шаардлага бий.

БНХАУ-д хэлэлцээр хийгээд ирсний дараа УИХ-аар соёрхон батлах үйл явц өрнөнө. Соёрхон батлагдсанаар компани хооронд гэрээгээ байгуулж, ажилдаа орно.

-Чалкогийн өрийг давтах вий гэдэг болгоомжлол ч байна.

-Гэрээ хийж, нүүрс авах дөрвөн компанийн нэг нь Чалко мөн. Чалко компани 2018-2028 он хүртэл урт хугацааны гэрээ хийсэн. Энэ гэрээний үндсэн дээр мөнгөө төлөөд нүүрсээ аваад явж байгаа.

Нүүрсээ уул уурхайн биржээр арилжиж байгаа улс дэлхийд манайхаас өөр байхгүй. Нүүрс олборлож буй компанийн хувьцааны асуудал л хөрөнгийн бирж дээр яригддаг. Бид биржийн арилжаагаа хуульчилсан. Энэ дагуу явагдаж байгаа. Сайжруулахгүй бол гацаа үүсгэх эрсдэл байгаа. Нуугаад яахав. Бодит байдал ийм л байна.

-“Чайна Энержи” ЭТТ-гоос 16-20 жилийн гэрээгээр хоёр уурхайд олборлолт хийж өгөх санал тавьсан байсан. Энэ тоогоо эцэслэн тохирсон уу?

-Анх 20 жил гэж яригдаж байсан. Хасаад 16 болгосон. 2025, 2026, 2027, 2028, 2029 гэсэн таван жилийн хугацаанд өнөөдрийн ашиглаж байгаа Тавантолгой ордын амнаас эхний гурван жил 5, 5, 5 сая, дараагийн хоёр жил 6, 6 сая нүүрс олборлож, борлуулна.

Төмөр замын хил холболт холбогдсоноос хойш нүүрсний борлуулалтын хэмжээг жилд 20 сая тонн болгохоор тохирч байгаа. 20 сая тонн нүүрс нь коксжих, эрчим хүчнийх байх юм.

-Онч хараат, Бортээг, Бортолгой гэдэг гурван ам нэрлэгдсэн. Яг аль хоёр ордод олборлолт хийлгэх вэ. Мөн жилд 20 сая тонныг олборлуулахаар болж байгаа ч, энэ тоо буурах эрсдэл үүсэх үү?

-Урьдчилсан хайгуулаар нөөц нь тогтоогдсон Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордод олборлолт хийнэ. Нарийвчилсан хайгуул болон стандарт өрөмдлөг хийгдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн одоо олборлон борлуулж байгаа нүүрсний хэмжээ 30 сая тонн. Хүчин чадлаа 5 саяар нэмэгдүүлэх боломж бий. 20 саяыг олборлохын тулд бид зайлшгүй шинэ ам нээж ашиглахаас өөр арга байхгүй. Зөвхөн “Чайна Энержи”-д ч биш өөр компаниудад ч борлуулна.

Анзаарсан бол 2030 оноос нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэнэ гэсэн амбицтай. Тэгэхээр Тавантолгой ордоос экспортлох нүүрсний хэмжээ нэлээн өндөр үүрэг гүйцэтгэнэ.

-Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлээд 2027 онд дуусахаар яригдаж байгаа. Ашиглалтад орох хугацааг наашлуулах боломж бий юу?

-Анх гурван жилийн хугацаанд баригдана гэж яригдсан. Энэ оны дөрөвдүгээр сард ажил эхэллээ гэхэд энэ хугацаа 2028 оны дөрөвдүгээр сар хүрч таарна. Иймд Зам тээврийн яамтай хамтран шахаж 2,6 жилийн дотор бариулна гэж тооцоолбол 2027 оны сүүлээр бүтээн байгуулалтын ажил дуусна гэдэг төсөөлөлтэй байна.

-ЭТТ ХК хоёр төмөр замын төгсгөлд ачиж буулгах терминал барина. Манай улсад баригдах байгууламжийн 979 тэрбум төгрөгийн зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргахаар төлөвлөж байгаа. Энэ мөнгөнийхөө эх үүсвэрийг хаанаас шийдвэрлэх юм бэ?

-976 тэрбум төгрөгийн асуудал бий. “Урт хугацааны буюу оффтейк гэрээгээр нүүрсээ хямд өгнө” гэдэг буруу зөрүү ойлголт их гараад буй. Оффтейк гэрээ хийхгүй. 976 тэрбумыг гүйцэтгэгч талд өгнө.

Төмөр замын терминал болон хил холболтуудын ажил. Олон улсын төмөр замын гэрээ хэлэлцээрийн дагуу экспортолж байгаа тал нь импортолж буй тал руугаа орно. Тэгэхээр БНХАУ-ын нарийн цариг монголын хилээр орж ирж, монголын талд нарийн цариг мөн баригдана гэж ойлгох хэрэгтэй.

Б.Дэлгэрсайхан сайдтай ярихад 976 тэрбумаа аль болох хэмнэх гэрээг хятадын талтайгаа ярилцах юм билээ.

-Гэрээ зурагдсанаар Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулж байгаа орон нутгийн болон жижиг хувийн компаниудад тэгш бус байдал үүсэх үү?  

-БНХАУ-ын тал “Танайхаас олборлогдон гарч буй нүүрсийг бүгдийг нь авах боломжтой” гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Бид ч экспортын хэмжээгээ жилд 100 сая тонноос буулгахгүй гэдэг зорилт тавьж байна.

Хил холбогдож, төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлт, экспорт нэмэгдэнэ. Тэгэхээр ямар нэгэн тэгш бус байдал, шахалт үүсэхгүй гэж ойлгож болно.  

-“Чайна Энержи”-гийн гэрээ зурагдсаны дараа хаврын чуулганаар яригдах сэдэв яалт ч үгүй баялгийн сангийн 34 хувийн асуудал гэдэг нь тодорхой болчихлоо.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Баялагийн сантай болно” гэж тусгасан. 2024 оны хавар Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталсан. Гурван сан байгаагаас хамгийн чухал нь “Хуримтлалын сан”. Энэ санг дүүргэх үүргэх нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад ноогдож байгаа. Энэ сан хэдий чинээ дүүрнэ, иргэдийн орлого төдий чинээ нэмэгдэнэ. Чамлахаар чанга атга. Ямартай ч ажил эхэлсэн. Жилээс жилд өсөн нэмэгдээд явна.

“Уул уурхайн ордын ашиглалтын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бид эцэг хууль түүнийг дагасан органик хуулиудаа мөрдөх үүрэгтэй.

Иймд баялгийн сангийн 34 хувьтай холбоотой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрээр Стратегийн орд болон орд газруудын 34 хувийн хувьцаан дээр хэлцэл хийх үүргийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд өгсөн. Надад стратегийн ордуудын хил хязгаарыг тогтоох, стратегийн ордод нэмж бүртгэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг оногдсон. Тогтоолоор үүрэгжүүлсэн.

Энэ тогтоолын дараа Францын “Орано майнинг” групптэй гэрээллээ. Үндсэн хуулийнхаа зарчмыг хангуулаад ажиллаж болж байна гэдгийг баталсан гэрээ болсон.

-Стратегийн ордуудыг эзэмшигчидтэй 34 хувийн хэлцлээ хийж эхэлсэн үү. Аль ордоос эхлэх вэ гэдэг тухай тухайлчлан гаргасан жагсаалт бий юу. “Ачит ихт”-ээс эхлэх сураг дуулдсан?

-Монгол Улс стратегийн 16 ордтой. Үүнд, Тавантолгойн бүлэг орд, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн орд, ураны Мардайн орд, Цагаан суварга, Нарийнсухайт ч орж байгаа. Стратегийн ордод бүртгэж болохуйц буюу судалгаа хийгдэж байсан 39 орд бий. Нөөцийн судалгаа хийсний дараа стратегийн ордод бүртгэж, 34 хувийн хэлцлээ хийнэ.

“Ачит ихт” бол үүсмэл орд гэж тодорхойлогдоно. 34 хувь нь хуулийн маргаантай байгаа юм билээ. 34 хувиа төрд бүртгүүлэх зарчим үйлчлэх байх.

-Улсын төсвөөр хайгуул хийгдсэн ордуудын 34 хувийг шууд төрд авна гэж ойлгож болох уу, эсвэл хэлцлүүд явагдах уу?

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудад 50-иас дээш хувийн асуудал яригдана.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баялгийн тэгш хуваарилалт руу зүтгээд байгаа нь сайшаалтай. Гэтэл ордуудын 34 хувийг төрд олж ирэх хүнээр Ж.Батзанданг улстөрийн тохироогоор томилчхож байгаа нь шүүмжлэл дагуулж, иргэдийн итгэлийг ч сулруулчихлаа?  

-Би дэмжиж байгаа. Ж.Батзандан бол туршлагатай улстөрч. Хэлцэл хийх тусгай үүрэгтэй төлөөлөгчөөр томилогдоод ажиллаж эхэллээ. Ажлаа хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар, хувийн хэвшил хоёрыг уулзуулж, уялдаа холбоог хангах эзэн зайлшгүй хэрэгтэй. Эзэн болж чадна гэж бодож байна.

-Манай улсад газрын ховор элементийн зургаан орд байгаагаас дөрөвт нь ашиглалтын лиценз олгочихсон.  Газрын ховор элементүүдээ баялгийн сантайгаа яаж уях юм бэ?

-Уул уурхайн чиглэлийн уулзалтуудад оролцож явахад бараг гуравны хоёр нь газрын ховор элемент ярьдаг болчихсон байна. Критикал минерал буюу одоохондоо бид чухал элемент гэж нэрлээд байгаа. Дэлхий дахинаа эрчим хүчний ч, ухаалаг технологийн ч шилжилт явагдаж байна. Энэ шилжилтүүдэд хамгийн чухал нөлөө үзүүлэх эрдэс, металлууд бол чухал ашигт малтмал түүний дотор газрын ховор элемент. Энэ асуудлыг бид ярилцаж, төрийн бодлого болгохгүй бол гурав дөрвөн жил алдахад л дэлхийн хөгжлөөс хол хоцрох юм. Тэгэхээр бид яаралтай ярьж эхлэхээс өөр аргагүй.

Монголд одоогоор бага судлагдсан. Гарын таван хуруунд багтах хэмжээний хайгуулын лицензийн асуудал яригддаг. Иймд хайгуул хийлгэж, нөөцийг нь тогтоох шаардлагатай. Бид маш яаралтай геологичдоо ажиллуулж, газар доорх баялгийнхаа хэмжээг судлуулах ёстой.

-Баялгийн сантайгаа уяхаасаа урьтаад хайгуул, судалгааных нь ажлыг нэн яаралтай хийх шаардлагатай гэж ойлголоо?

-Тийм. Уул уурхайн салбарыг гурван хэсэг гэж үзвэл хамгийн эхнийх нь геологи хайгуул. Харанхуйгаар ухаад алт олохгүй шүү дээ. Тогтоогдсон нөөц эдийн засгийн ач холбогдолтой эсэхийг дараа нь тодорхойлно. Гуравт нь, боловсруулалт.

-Засгийн газрын тэргүүн нь "Ачит-Ихт"-ийн 34 хувийг төрд авахаар, үйл ажиллагааг нь түр зогсоож байгаад шалгуулж байтал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь буюу та тэднийхийг нээчихсэн хэрэг мандсан. Кабинетынхаа бодлогыг дагах, чөлөөт зах зээлийг дэмжих хувь хүний тань үзэл хоёр хэр зөрчилдөв?  

-Би бол Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Өмчийн хэлбэрийг хувийн байх талыг дэмждэг. Чөлөөт зах зээл байх ёстой гэдэг зарчим дээр байна. 126 гишүүнтэй анхны парламент хамтарсан Засгийн газраа байгуулсан. Засгийн газрын гишүүний статус УИХ-ын гишүүнийхээс өөр. УИХ-ын гишүүн ард түмний төлөөллийг хангаж ажилладаг. Засгийн газрын гишүүн гэдэг тангараг өргөөд үүрэг хүлээдэг. “Кабинетийн зарчмаар Засгийн газрын бодлогыг дагаж ажиллана” гэж тангараг өргөдөг. Кабинетаас гаргасан шийдвэрийн төлөө явах үүрэгтэй гэсэн үг.  

Сайдын ажлаа аваад “Ачит ихт”, “Халзан бүргэдэй”-н асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэсэн. Энэ бол надад олгогдсон эрх. Нарийн яривал цаг хугацаа шаардана.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2025 09:35

АН сонгуулийнхаа өрийг ард түмний хөрөнгө уурхайгаар төлөөд бна. Туваан бол гүйцэтгэгч нь

Зочин
Зочин
2 сар 12, 2025 09:59

энэ чигээрээ том гэрээнүүд төслүүдээ хийгээд дайр2 одоо бидэнд ухар засаг төр унагааж хойш суух хэрэг байхгүй. Тийм цаг ч байхгүй

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:12

Нилээн хэдэн жил нүүрсийг хараа хян�##�тгүй идэж ууцга�##�аа одоо нээлттэй болгоод иргэддээ сайн ойлголт өг

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:21

Өргөн нарийн цариг гээд олон ч жил ярьлаа даа одоо хил холболтын байгууламжааа барих цаг нь болсооон

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:33

Одоо бүх ордуудыг төрийн хян�##�тад оруулсан нь дээрээ

Зочин
Зочин
2 сар 12, 2025 10:40

Аж үйлдвэрийн сайдад яг тохирсон хүн юм биш үү энэ гар чинь харин

Зочин
Зочин
2 сар 12, 2025 11:51

Худлдан авагч нь өөрөө олборлоод ухаж авна гэдэг марзан л юм

ХҮРЭЛСҮХ
ХҮРЭЛСҮХ
2 сар 12, 2025 12:32

Хогийн гахай даа яригдаж байгаа төсөл дээр нь ойлгомжгүй тэс өөр тоног төхөөрөмж хятадруу нийлүүлэн гэсэн маш нууц хачин асууд�##� за�##�т байна гэж хэлэлцүүлэг дээр энэ гахайгаас асуухад аан за би асууж тодруулья гэж хуцдаг жинхэнэ их гарын хулгайч

Зочинзочин
Зочинзочин
2 сар 12, 2025 20:06

За за нарийн царигийн төмөр зам хятадууд өөрснөө тавиад түүгээрээ нүүрсээ зөөх юм байна. 16 жил гацааны төлбөрт хятадууд 5 ширхэг толгойн 2 ийг буюу Онч Бортолгой 2ыг 16 жилээр ашиглах юм байна. Хил холболт гарын үсэг зурах болохоос ашигл�##�танд орох яагаа ч үгүй юм байна. Ашигл�##�тад ороод ч онц их ашиггүй бүтээн байгуул�##�т болох юм байна даа

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
2 сар 13, 2025 01:37

Тэгээд 16 жил Хятад уурхайчид үнэгүй шахуу зөөнө. Офтейк гэрээгээр үнээ нууц�##�ж офшороор мөнгөө авна. Монгол уурхайчид ажилгүй болно. Ямарч ашиггүй �##�дагд�##�тай гэрээ хийх эрх зүйн орчин байх ёсгүй шүү! Зайлаарай.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 15:41

Их гүрний дарамт шах�##�т их байгаа шдээ. Хэлэлцээр хийж болно нүүрсээ өгч болно баялгийн хуваарил�##�т нь ард түмэнд хүрсэн улс оронд ашигтай байх ёстой шүү. Монгол орон маань баян шдээ тэр нэг орд газар бол газрын зураг дээр үзгээр хатгасан дайны л хэмжээтэй харагдана .

Зочин
Зочин
3 сар 3, 2025 10:19

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Газрын ховор элементүүд
Газрын ховор элементүүд
3 сар 8, 2025 10:38

Ухаад гаргаад байгаа бүх уурхайн хүдэрт чинь газрын ховор элементүүд байгаа шүү дээ. Баяжуулаад гаргаад аваач

Холбоотой мэдээ

Back to top button