Гүржид эмэгтэйчүүдийг хорьж өндгөн эсийг нь хүчээр авч, зарсан хэрэг гарчээ

Гүржид гадаад эмэгтэйчүүдийг барьцаалж, өндгөн эсийг нь хүчээр цуглуулж хар зах дээр зардаг аймшигтай гэмт хэрэг илэрчээ. Гэмт этгээдүүд хохирогчдыг Facebook-ээд дамжуулж хүүхэдгүй гэр бүлийн тээгч эх болгоно хэмээн Гүржид авчирдаг аж. Тэднийг хүрэлцэн ирснийх нь дараа хүчээр барин, хорьдог байна.
Тайландын цагдаа нар гурван Тайланд эмэгтэйг ийм гэмт бүлэглэлээс аварсан юм. Аврагдсан эмэгтэйчүүдийн нэг нь “Биднийг нэг байшинд аваачсан. Тэнд 60-70 Тайланд эмэгтэй байсан. Тээгч эхийн гэрээ хийгээгүй, гэр бүлүүд ч байгаагүй. Эмэгтэйчүүдэд хормон тарьж, мэдээгүйжүүлэн сар бүр өндгөн эсийг нь авдаг байсан” гэж хэлжээ.
Гэмт этгээдүүд хохирогчдод ямар ч мөнгө өгдөггүй байсан бөгөөд тэндээс явахыг хүссэн хүмүүсээс эрх чөлөөгөө худалдаж ав гэж төлбөр нэхдэг аж. Нэгэн Тайланд хохирогч гэмт этгээдүүдэд мөнгө төлж суллагдан, албаныханд мэдэгдсэний дараа Интерпол, Тайландын цагдаа нар Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөх Павена холбооны хамтаар гурван Тайланд эмэгтэйг аварчээ. Одоогийн байдлаар өндгөн эс хууль бусаар цуглуулдаг этгээдүүдийн гарт хэдэн эмэгтэй хоригдож байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Express Tribune
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой аймаар юм бна. со кинон дээр яг ийм юм гарч бсан.
Гүрж юм уу Тайланд юм уу