Японы засгийн газрын ажилчид согтуурсан үедээ нууц мэдээлэл алдаж байна

Хүмүүс согтуурсан үедээ хачирхалтай эсвэл буруу зүйл хийж орхих нь олон. Тэгвэл Японы засгийн газрын ажилчид согтуу үедээ хэд хэдэн том алдаа гаргаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.02.06/ Токио хотын өмнөд хэсэгт орших Ёокохама хотод Сангийн яамны Гааль, тарифын газрын нэгэн ажилтан хамт ажилладаг хүнтэйгээ гарсан байна. “NHK” сувгийн мэдээлснээр, тэр таван цагийн дотор есөн аяга шар айраг уужээ. Тэр ажилтан гэртээ харьсныхаа дараа цүнхээ гээсэн гэдгээ ухаарсан байна.
Тус цүнхэнд нууцлал өндөртэй баримт бичгүүд байсан юм. Тодруулбал 187 хүний нэр, хаяг, хэргийн товч мэдээллийг агуулж байжээ. Эдгээрийн дунд хар тамхины хууль бус наймаатай холбоотой сэжигтний мэдээлэл ч байсан аж. Мөн цүнхэнд ажилтны өөрийнх нь болон хамт ажиллагсдын мэдээлэлтэй ажлын зөөврийн компьютер байсан юм.
Сангийн яам уг явдлын дараа олон нийтээс уучлал хүсэж, ажилтанд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Аз болоход, алдагдсан мэдээллийг хууль бус зорилгоор ашигласан гэх мэдээлэл одоогоор гараагүй байна. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш. 2022 онд өөр нэгэн төрийн ажилтан Осака хотын баруун хойд хэсэгт байрлах Амагасаки хотын бүх оршин суугчдын хувийн мэдээлэл багтсан флаш картаа алджээ.
Тухайн ажилтан ресторанд архи уусныхаа дараа гудамжинд унтаж, сэрэхэд нь цүнх нь алга болсон байв. Тэрхүү флаш картад 465,177 хүний нэр, төрсөн өдөр, хаяг, татварын мэдээлэл, банкны дансны дугаар, нийгмийн халамжийн тэтгэмж авч буй айл өрхийн мэдээлэл хүртэл байсан аж.
Иймэрхүү ичгэвтэр явдлууд тохиолдсон ч Японд ажлын дараах согтууруулах ундааны соёл түгээмэл хэвээр. Шөнийн цагаар уушийн газар костюмтай ажилчид шар айраг уух нь энгийн үзэгдэл. Японы Эрүүл мэндийн яам 2021 онд архины хэт хэрэглээ нь "ноцтой нийгмийн асуудал" хэмээн анхааруулж байжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
АЛБА ХААГЧИД , АЖИЛТНУУД ГЭЖ БИЧНЭ !