Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Маск нар 10 мянга гаруй төрийн алба хаагчийг ажлаас нь чөлөөллөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний зөвлөх Илон Маск хоёр засгийн газрын хүнд суртлыг танах кампанит ажлынхаа хүрээнд 9,500 төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байна. Дотоод, Эрчим хүч, Хөдөө аж ахуй, Ахмад дайчдын хэрэг, Эрүүл мэнд болон хүний үйлчилгээний агентлагийн ажилчдыг чөлөөлсөн юм.

Трампын захиргаа мөн төрийн албан тушаалтнуудыг сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхийг санал болгосон билээ. Уг саналыг 75 мянга орчим төрийн алба хаагч хүлээн авсан байна. Энэ нь АНУ дахь 2.3 сая төрийн алба хаагчийн гурван хувь юм. Трамп холбооны засгийн газрыг мөнгөнд хэт үрэлгэн, хавагнасан гэж шүүмжилдэг. АНУ-ын засгийн газар 36 их наяд ам.долларын өртэй, өнгөрсөн жил 1.8 их наяд ам.долларын алдагдалтай ажилласан байна. Ийм учир Конгресс дахь хоёр намынхан шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж буй. Гэхдээ Ардчилсан намынхан Трампыг өөрийн эрх мэдлээс гадуур зүйл хийж байна гэж буруутгаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2025 14:45

Mongoliin toriin alban haagch 10 myangaar nemegdsen baihaa

Зочин
Зочин
2 сар 15, 2025 15:48

Зөнөг Трамп

Зочин
Зочин
2 сар 15, 2025 15:49

Путин ялна. Янкууд �######�

Зочин
Зочин
2 сар 15, 2025 15:52

Та нарын шүтээд байдаг америк чинь гуйлгачин болчиж

Зочин
Зочин
2 сар 15, 2025 21:16
Reply to  Зочин

Өөрөө хэдэн үеэрээ гуйлагачин коммунист байж бас их хонзогновоо, чи муу баас !

Зочин
Зочин
2 сар 16, 2025 04:04

Украйнд хамаг мөнгөө барж байгааг мэддэггүй юмуу

Зочин
Зочин
2 сар 16, 2025 12:39

Мундаг байнадаа,дэлхийн хамгийн баян улс,
Ийм олон төрийн а.л.б.ан хаагч шаардлагагүй гэж цомхотгож байхад 3хан сая хүнд 230мянган төрийн а.л.б.ан хаагч арай юу ...
Монголд ийм цомхотгол нэн даруй шаардлагатай байна төрийн а.л.быг 50 хувь цомхотгох цагдаа цэргийг 70 хувь цомхотгох хэрэгтэй....

Зочин
Зочин
2 сар 17, 2025 01:54

манайх нэг ийм удирдагчтай болох юмсан улсаа боддог улсынхаа эдийн засгийг эрүүлээр сэтгэж тооцоолдог ийм удирдагчтай болчуул Монгол улс хөгжлөө

Зочин
Зочин
2 сар 17, 2025 01:57

монголд 230.000 төрийн �##�бан хаагчтай гэсэн үүү сул ц�##�ин авагч нарыг цомхотгооч Трампыг нэг өдөр ерөнхийлөгчөөрөө ажиллуулах юмсан

Зочин
Зочин
2 сар 17, 2025 01:58

илон маскыш нэг өдөр ерөнхий сайдаараа ажиллуулах юмсан

Shiree
Shiree
2 сар 17, 2025 04:42

Mongold eniig hiih heregtei bga yum daa ,

Холбоотой мэдээ

Back to top button