Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Артур: Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох хэлэлцээрийн саналыг Хятад талд тавьсан, удахгүй баталгаажуулна

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын талаар Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны дарга Б.Артуртай ярилцлаа.


-Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээнд хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд зөвхөн төмөр замын хувьд талууд ямар тохиролцоонд хүрэв?

-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд цаашид гүйцэтгэх барилгын ажлын тухай Чайна энержи компанитай Тавантолгой төмөр зам компани гэрээ байгуулж гарын үсэг зурна. Гэрээний төслийг талууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохиролцсон. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг Зам тээврийн яамны зүгээс хангаж ажиллаж байна. Энэ дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлнэ.

-Ирэх дөрөвдүгээр сард эхлэх бүтээн байгуулалтын барилгын ажил дээр тендер зарлах уу. Эсвэл хятад талаас санал болгосон компани шууд бүх барилгын ажлыг гүйцэтгэх үү?

-Барилгын ажлын хүрээнд Чайна энержи компани хятад дотроо 670 метр гүүр барина. Мөн хоёр тал нийлж хил дамнасан долоон км орчим гүүр барина. Энэ бүтээн байгуулалттай холбоотойгоор хятадын тал өнгөрсөн онд тендерээ зарлаад Хятадын төмөр замын барилгын корпорац шалгарсан. Барилгын төвөгшил хил дамнасан нэг байгууламж зэргийг харгалзан үзэж хятадын талаас нэг компаниар бүх бүтээн байгуулалтаа гүйцэтгүүлэх саналыг бидэнд тавьсан. Урьдчилсан байдлаар барилга гүйцэтгэх боломжтой компанитай уулзалт хийсэн. Цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нээлттэй тендер, сонгон шалгаруулалт зарлах асуудлыг хоёр тал ярилцаж байгаа.

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлыг 2.5 жилд хамгийн хямд үнээр хийх компанийг сонгоно-

-Компаниудтай уулзалт хийхдээ манай тал хамгийн хямд үнээр, барилгын ажлыг хурдан хийж гүйцэтгэх нөхцөл тавьж байгаа гэж ойлгосон. Энэ дээр хятадын тал ямар компаниуд санал болгож байгаа вэ?

-Хил дамнасан гүүрийг хятадын барилгын компаниуд гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Харин бид сайдын тушаалын дагуу хоёр жил хагасын хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудтай ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл 2025 оны дөрөвдүгээр сард барилгын ажлаа эхлүүлээд 2027 онд багтааж ашиглалтад оруулах чиглэлээр яриа хэлэлцээг хийж байна. Хятадын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой томоохон хоёр компани бий. Нэг нь Чайна райлвае инженеринг корпорэйшн /China Railway Engineering Corporation/. Нөгөөх нь Чайна райлвае констракшн корпорэйшн /China Railway Construction Corporation/. Энэхүү хоёр том компани хятад дотроо төмөр замын барилгын ажил гүйцэтгэдэг. Компанийн төлөөллүүдтэй манай "Тавантолгой төмөр зам" компанийнхан уулзаж барилгын ажлыг хэрхэн явуулах талаар нарийвчилсан хэлэлцээг урьдчилсан байдлаар хийсэн.

-Үнэ ямар байх вэ?

-Үнийн хувьд олон зүйлээс шалтгаална. Тухайлбал, барилгын ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ. Бетон зуурмагаа хэрхэн бэлтгэх вэ. Яаж хийх вэ гэдгээс хамаарч үнэ өөр өөр байна. Бас энэ чиглэлийн төмөр замын барилгын ажил нэлээд онцлогтой. Хил дамнасан барилга байгууламж барих газраар түр талбай гаргаж хоёр талаасаа хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл автозамын боомтоор барилгын материал оруулж ирж барих боломжгүй. Тиймээс хоёр улсын Засгийн түвшинд энэ талаар хэлэлцэж, хил дамнасан төмөр замын байгууламж барих талаар 2023 оны дөрөвдүгээр сард Хятадын төмөр замын байгууламжтай тохиролцож чадсан. Үүний дагуу ажлаа үргэлжлүүлэх асуудлыг Хятадыг төмөр замын албаны хүмүүстэй үргэлжлүүлэн ярилцаад явж байна.

-ТЭЗҮ-ийг нь хятадын тал боловсруулсан байсан. Энд тээвэрлэлтийг яаж явуулахаар тусгав?

-Энэ чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй байх асуудлыг хятадын талаас тавьсан. Үүний дагуу ТЭЗҮ-г Хятадын төмөр замын корпорацын зураг төслийн студи өнгөрсөн 2024 онд хийж гүйцэтгээд Зам тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Энэ хүрээнд нийтдээ 30 сая тонн ачааг хятадын талд хүлээлгэж өгнө. Үүнээс 20 сая тонн нь чингэлгээр, 10 сая тонныг нь хагас вагон буюу задгайгаар ачаад хятадын талд хөмрөгч рүү буулгах маягаар хятадын вагонд ачих шийдлээр хил дамнасан төмөр замыг барьж ашиглах ТЭЗҮ гарсан.

-Шивээхүрэн-Сэхээ боомтоос эхлээд гурван боомтын хил холболтыг шат дараалалтай хийнэ-

-Гашуунсухайн-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн үеэр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтуудын талаар ярилцсан байсан. Талууд юу гэж тохиролцов?

-Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Хятадын Засгийн газрын зүгээс бүтээн байгуулалтыг үе шаттайгаар явуулъя. Эхлээд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр улс хооронд амжилттай тохиролцож чадвал дараа дараагийн шатанд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн дарааллаар боомтуудыг төмөр замаар холбож болох юм байна. Эхний ажил амжилттай болбол энэ чиглэлийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээд явах боломжтойг хятадын тал бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын боомт баригдсанаар дараа дараагийн боомтуудын ажлыг холбогдох түвшинд нь ярилцаж, гэрээ хэлэлцээ хийж явахаар хэлэлцээрт тусгасан.

-Тэгэхээр Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалт эхэлмэгц буюу энэ дөрөвдүгээр сараас дараагийн гэрээ хэлэлцээ яригдаж эхэлнэ гэсэн үг үү. Эсвэл бүтээн байгуулалт дууссаны дараа дараагийн хэлэлцээг эхлэх үү?

-Засгийн газрын ажлын хэсэг Хятадын эрчим хүчний корпорац буюу Чайна энержи компанитай энэ асуудлаар ажлын хэсгийн түвшинд ярилцаж шийдэлд хүрсэн. Энэ чиглэлийн барилгын ажлыг эхлүүлсний дараагаар холбогдох ажлыг шууд эхэлнэ гэж талууд тохирсон. Өөрөөр хэлбэр бүтээн байгуулалт дуусах хугацааг хүлээхгүйгээр бусад боомтын холболтын ажлуудыг хятадын талтай ярилцаж эхлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд хамгийн эхэнд Шиваахүрэнгийн боомтыг холбох хэлэлцээг хятадын талтай ярилцаж байна. Шивээхүрэнгийн боомтын чиглэлийн төмөр замыг өнгөрсөн онд барьж дуусгаж комисс ажиллаад барилгын ажлыг хүлээж авсан. Монгол болон хятадын талууд аль аль талдаа төмөр замын хилийн өртөөгөө байгуулчихсан. Одоо хоёр өртөөний хооронд төмөр замын гол шугамыг хийнэ. Энэ ажлыг Засгийн газрын түвшинд ярилцаж хил дамнасан төмөр зам байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээ байгуулах саналыг хятадын талд тавьсан. Энийг үргэлжлүүлэн ярилцаад ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрээр баталгаажуулахаар төлөвлөж байна.

-Энэ ондоо багтаж уурхайн амнуудыг төмөр замд холбоно-

-Уурхайн амнууд руу төмөр замын холболт хийхээр яригдаж байгаа юм байна. Энэ хоёр улсын хэлэлцээрт тусгагдсан уу. Манайх дангаараа хийж гүйцэтгэж байгаа юу. Бүтээн байгуулалтын ажил нь хэзээ эхлэх төсөл вэ?

-Энэ бол манай дотоод ажил. Төмөр замын Тавантолгой өртөөнөөс салбар зам барьж уурхайн амнууд хүрэх ачилтын зам талбай барьж байгуулна. Энийг бид Эрдэнэс тавантолгой компанитай дотооддоо ярилцаж байгаа. Мөн аль хэсгээс хэдэн тонн нүүрс олборлох ирээдүйд аль аль давхаргын нүүрс олборлохтой холбоотой асуудал учид бид үүнийг дотооддоо ярилцаж байгаа. Энэ асуудлаар нарийвчилсан тооцоо ТЭЗҮ боловсруулаад энэ ондоо ачилтын талбайн замуудыг барьж ашиглалтад оруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2025 09:20

Нарийн цариг оруулж ирнэ гэж байсан тэр замаас хэдэн сая тныг ачих вэ ..Хятадын нутгаар транзит явуулж д�##�айн эрэг боомт нүүрсээ хүргэх үү..тэгвэл өргөн нарийнаар зэрэг ачаад нүүрсээ экспортлох өргөн боломжтой болох юм даа

ТОГТООЛД ТУСГАХ ТУСГАХГҮЙ ЮМ БИЙ СЭН. ЗАРИМ !!!
ТОГТООЛД ТУСГАХ ТУСГАХГҮЙ ЮМ БИЙ СЭН. ЗАРИМ !!!
2 сар 17, 2025 11:50

уурхай нүүгээл зам дага�##� сунаад байх юм байна даа

Зочин
Зочин
2 сар 17, 2025 15:31

Хятадтай бүх боомт төмөр замаар холбогдчихсон, монголын баялгийг зөөж байхад амар боллоо. жинхэнэ утгаараа хятдын нэг муж ч болчихлоо доо.

АХМАД
АХМАД
2 сар 18, 2025 07:33
Reply to  Зочин

ХАРИН ДЭЭ.УСНЫ САВЫГ УС ГООЖУУЛАХГҮЙ ГЭЖ НААЖХААЖ ХЯМГАДДАГ ГЭТЭЛ УЛС ОРНОО СЭМЖ ШИГ ТАЛ ТАЛД НЬ НҮХЛЭЭД ГООЖУУЛЖ ДУУСАХ НЬ ЛЭЭ.МОНГОЛ БАНКНЫ EРӨНХИЙЛӨГЧ :БООМТОД АЖИЛ ХЭН ХИЙЖ БАЙНА ХЯТАЛЫН МАШИН ТЭРЭГ ЖОЛООЧ НАР,МОНГОЛЁУЖД НЬ ЯС ГОРЬДСОН ШИГ МАШИНЫХАА ХАЖУУД АЖИЛ ХҮЛЭЭГЭЭД Л ЗОГСОХ НЬ ЖИРИЙН БИШ ҮЗЭГДЭЛ гэж хэлсэн...????????????

маанаг
маанаг
2 сар 17, 2025 16:22
Reply to  Зочин

за битгий зөнөглөөд бай маанаг л�##�армин

Монгол
Монгол
2 сар 17, 2025 20:39

Хар хужаа Монголыг сороод дуусах юм байна даа �##��##�цаад дуусна шvv Монголчуудаа хар хужаа долоогч эрлийзvvдийг тамд нь илгээгээд дараа нь луухаануултай �##��##�цаад хаяна даа дандаа Монголыг хямдаар сорок хулнайч хархуудын толгойг та�####�х хэрэгтэй болжээ

Эр хүн
Эр хүн
2 сар 18, 2025 09:16

Б�##�ай эргүү урвагч ацнууд нь дэмжсэн байхдаа!!! Нүүрс авхаа багсгаад байхад юун боомт нээх вэ ?!!!!

Наран
Наран
2 сар 18, 2025 19:32

Монголд зөвхөн өнөөдрийг харсан амиа бодсон хэдэн өвчтэй үмбүүнүүд байх юм .Монголын бүх нүүрсний ордыг Хятадтай холбож болох ямар л зам байна түүгээр холбоно гэж солиоролдоод , хойч үеэ бодох нэг ч үмбүү �##�агаа янз нь. Нүүрсээ хөрсөнд нь байлгаж байх нь л өлзийтэй. Энэ янзаараа 10-20жилийн дараа Монголчууд хаанаас нүүрс авах гээд ,эрчим хүч авах гээд үйлээ үзэх бол.

Лол
Лол
2 сар 18, 2025 19:56

Энэ Артур гээд хөлдүү �####� байгаад л байх юмаа..

Батчулуун
Батчулуун
2 сар 18, 2025 21:25

та нар ингэж улс удирдаж байхаар энэ улсыг зүгээр бидэнд үлдээгээ ч бид өөрсдөө аваад явий

Холбоотой мэдээ

Back to top button