Трамп Путинтэй тун удахгүй уулзаж магадгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.02.16/ хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тун удахгүй уулзаж магадгүй гэсэн байна. Ирэх өдрүүдэд АНУ-ын албан тушаалтнууд ОХУ-ын төлөөлөгч нартай Саудын Арабын нийслэл Рияадад уулзаж, Украины дайныг дуусгах талаар хэлэлцэх юм.
Трамп ерөнхийлөгчийн нисэх онгоцноос сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө багийнхан нь ОХУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцэж байгаа гэжээ. Түүний хэлснээр Цагаан ордны Ойрх дорнодын асуудлаарх элч Стив Виткофф Путинтэй саяхан гурван цагийн турш уулзсан байна.
“Путин Украиныг бүхэлд нь авахыг хүсэж байгаа гэж бодож байна уу” хэмээн сэтгүүлчид Трампаас асуухад “Хэрвээ тэр дайныг үргэлжлүүлэх юм бол надад том асуудал үүснэ. Миний бодлоор тэр дайныг дуусгахыг хүсэж байгаа. Хурдан дуусгахыг хүсэж байгаа. Тэд хоёул хурдан дуусгах хүсэлтэй. Зеленский ч гэсэн” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос 5 сарын 9-нд агуу их ял�##�тынхаа 80 жилийн ойг яажшуухан хийх юм болдоо �######�в�##�.
Путины �######�ийг долоохоор
Хошного Трамп
Путин Трампыг шаачиж