Нийгмийн

ЭМГЭНЭЛ

Монголын сэтгүүл зүйн нэгэн төлөөлөл, бидний эрхэм дотнын нөхөр, хамтран зүтгэгч, халамжит хань, хайрт ээж Ж.Болорхажид 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр  өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо. 

Тэрээр 1983 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод айлын гурав дахь хүүхэд болон мэндэлж, Сэлэнгэ аймгийн 4-р 10 жилийн сургуулийг 2000 онд дүүргэж, Монгол Бизнес дээд сургуульд Татварын эдийн засагч, Их Монгол дээд сургуульд сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн юм.   

Ж.Болорхажид нь 2004 онд “Монголын нэг өдөр” сониноос ажлын гараагаа эхэлж, “Mongolian Mining Journal” сэтгүүлд сэтгүүлч, Shuud.mn сайтад сэтгүүлч, тоймчоор ажиллахын зэрэгцээ “Зэрлэг алим” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлон эрхлэн гаргаж байв.  Улмаар 2012 оноос “Эрхэт Монгол медиа групп”-ийн харьяа Zindaa.mn сайтын сэтгүүлч, тоймч, 2018 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны даргаар томилогдон ажиллаж байв. 

Тэрээр Монголын сэтгүүлзүйн салбарт 21 жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай, эдийн засгийн чиглэлээр дагнан мэргэшсэн тоймч, сэтгүүлч байсан юм. Түүний эдийн засаг, банк санхүү, уул уурхай, орд газар, гадаад харилцаа, Монголд үзүүлэх үр нөлөөллийн талаар анализ хийсэн нийтлэл, сурвалжилга, мэргэшсэн ярилцлагууд нь мэдээллийн сайтууд дахь эдийн засгийн чиглэлийн сэтгүүл зүйн бүтээлүүдээс сор болж, эдийн засгийн дүн шинжилгээ бүхий нийтлэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд өөрийн хувь нөлөөг оруулж ирсэн юм.

Ялангуяа эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн бүтээл, хөндлөнгийн нөлөөлөлгүй буюу цэвэр тооны хэлээр бичиглэдэг сэтгүүл зүйн бүтээл нэн шаардлагатай өнөө үед түүний нийтлэл, тоймууд салбарын хүрээндээ үргэлж ялгарч, уншигчдын талархалыг  хүлээсээр ирсэн юм. 

Ж.Болорхажид нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр бичиж туурвисан олон мянган сурвалжилга, нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээллээрээ ур чадвараа нотлон, Монголын сайтын холбооны “Best pen” шагнал, Хэвлэл, мэдээллийн тэргүүний сэтгүүлч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэг”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, "Web Awards-2019" наадмын “Сайтын шилдэг сэтгүүлч” шагналаар тус, тус шагнагдаж байв.    

Түүний бичиж, туурвисан бүтээлүүд нь Монголын сэтгүүл зүйн өв болон үлдэж, мэдлэг, ур чадвар, хүнлэг, ажилч хичээнгүй зан чанар, нийтэч дүр төрх нь сэтгүүлч нөхөд болон хамт олныхоо сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. 

Талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлж байна, Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум. Гүн эмгэнэл илэрхийльe.

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхилий

Ховсгол аймаг Галт сум Зvрх баг Олзийбадрах гэр бv
Ховсгол аймаг Галт сум Зvрх баг Олзийбадрах гэр бv

Ум ма ни бад мэ хум эх орныхоо элгэн хорсонд амгалан нойрсоорой

Зочин
Зочин

Yasiin boldoo,zaw zaluu hun bn haramsaltai yum

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье

Урнаа
Урнаа

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Huurhii do

Зочин
Зочин

Эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин

Цэл залуугаараа яваад байх юм

Зочин
Зочин

Gun engenel ilerhiilie

Иргэн
Иргэн

Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье ????????????

Зочин
Зочин

Миний сайхан дүү арай л эр явчихлаа даа. Бурханы оронд чадварлаг сайн сэтгүүлч хэрэг болсон юм байлгүй дээ. Ум сайн амгалан болтугай.

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье.Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье ум маа ни бад ми хум

Зочин
Зочин

Ум маани бад ми хум

Мөнхзул
Мөнхзул

Эмэгнэл илэрхийлье

Зочин
Зочин

Монголын сэтгүүл зүйн хаалтын гэрээг устгаагүй буюу хэвлэлийн эрх чөлөөгүй байгаа цагт Монголын бүх сэтгүүлчид ямар ч нэр хүндгүй байх болно.

Зочин
Зочин

Энэ хүн үхсэн н үнэн уюму

Зочин
Зочин

Ум маани бадмэ хум

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Ашгүй нэг тархи угаагч үхжээ баяр хүргэе

Зочин
Зочин

Үмхиы засгийн газрын хорлогчид вакуины хор шүү маш олон залуус явлахшдээхөгшин залуугүй хариуцлагаа хүлээ оюунэрдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button