Спорт
Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртжээ.
Өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний охидын 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 63 кг-д Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол хөвгүүдийн 55 кг-д П.Алтанцоож, охидын 57 кг-д М.Цэндбазар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.