Нийгэм мэдээ
Залуучуудын ДАШТ-д Монголын 14 жүдоч зодоглоно
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 2-5-ны өдрүүдээр Тажикистаны Душанбе хотноо явагдана. Эл тэмцээнд зодоглохоор 58 орны 422 жүдоч мэдүүлгээ өгчээ.
Монголын 14 өсвөрийн хүчтэн дэлхийн аваргад хүч сорино.
Эрэгтэйчүүдийн:
- 60 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (19 настай), М.Тэргэлсар нар
- 66 кг-д Б.Мөнгөнхуяг (18 настай)
- 73 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр (20 настай)
- 81 кг-д Н.Жангарай (19 настай)
- +100 кг-д О.Гэрэлтбаяр (19 настай)
Эмэгтэйчүүдийн:
- 48 кг-д өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ж.Анударь
- 52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай), өсвөрийн Азийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ (19 настай) нар
- 57 кг-д О.Оюунчимэг (19 настай), өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар
- 63 кг-д өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Есүй (18 настай)
- 70 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай)
- -78 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн нар зодоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.