Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1: Боловсролтой имижтэй ч, улс төрд орох өндөр хүсэлтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа арав хүрэхгүй орон тооны зөвлөхтэй ч, орон тооны бус зөвлөхүүдтэйгээ нийлээд 22 хүрч байв. Одоогийн Ерөнхийлөгч 16 хүнээр зөвлүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлүүлсэн хүмүүсдээ ихэд ээлтэй. Арав гаруй зөвлөхөө УИХ-ын сонгуульд сойсноос тав нь УИХ-ын гишүүн болсон. Найз Ж.Энхбаяр, Шадар сайд байхаас нь дагасан С.Лүндэг, Засгийн тэргүүн байхад танхимд нь сайдаар ажилласан З.Мэндсайхан, Т.Мөнсайхан, жагсаалтад багтсан Д.Бум-Очир нар парламентад суусан. Харин Ч.Лодойравсал, Б.Даваадалай, Ө.Золбаяр нар сонгогдож чадаагүй. Унасан хүмүүсийг Ерөнхийлөгчийн зөвлөхийн зөөлөн суудал нь түшээд л авсан. Нэр дэвших мандат авна гэдэг чамгүй хэцүү ч, тэдэнд МАН-д гүн нөлөөтэй төрийн тэргүүн байсан нь азтай хэрэг болсон билээ.

Төрийн тэргүүнд чухам ямар хүмүүс зөвлөдөг тухай эхний цувралаараа хүргэе.


President.mn сайтад албан ёсоор байршуулан танилцуулсан АРВАН зөвлөх байна.

Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай: АНУ-д Эдийн засгийн ухааны магистр хамгаалж, МУИС-д докторантурт суралцсан. Дэлхийн банканд ажилласан туршлагатай, эдийн засгийн судалгааны олон ажлуудын автор. Гэвч МАН-д элсээд, У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдоод удаагүй байхдаа л сонгуульд горилсон. Баянхонгор аймагт нэр дэвших бэлтгэлээ удаан хугацаанд базааж, хөхөө өвлөөр мотоцикл, телевизийн хонжвортой сугалаа |линк| тарааж шуугиулсан. Өндөр дээд ёс суртахуун тээх учиртай төрийн тэргүүний зөвлөх хийж буйгаа ч үл тоон, байх, байхгүйн зовлон дээр дөрөөлөн тоглолт хийж явав. Тойрог томорч Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч, гарч чадаагүй.

Гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр: Салбартаа нэлээд боловсрол өндөртэйд тооцогддог нэгэн. ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. Англи, франц, герман хэлтэй. Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. ХБНГУ болон Америк-Африкын газарт нарийн бичгийн даргаар ажилласан. Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв Захирлын үүрэг гүйцэтгэгчээр, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар, 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвд гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Чоймаагийн Лодойравсал: Төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа агсны хүү гэдгээр нь олон нийт мэднэ. 1998-2001 оны хооронд MCS группт ажиллаж байжээ. 2001-2021 он хүртэл 20 жил МУИС-д ажиллаж, овоглосон. Физикийн ухааны магистр, Техникийн ухааны доктор, дэд профессор цолтой.

  • Ай И Эй Эс ХХК, Эй Ай Зохион Бүтээгчдийн академи ХХК, Эм И Ти энд Эй ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг.

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ням-Осорын Батхүү: Ерөнхийлөгчтэй нэг нутаг буюу Хэнтийнх. Ой зүйч мэргэжилтэй, доктор, профессор. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" төслийн гол автороор ч хожим нэрлэгдэх боломжтой субьект. Жишээ нь, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэд "Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв" байгуулагдсан бөгөөд Э.Батхүү өөрийн хүн гэгддэг Б.Сэрод-Дамбын төслийн нэгжийн захирлаар шалгаруулсан гэгддэг. Б.Сэрод-Дамба нь түүний удирдаж асан “Ногоон хэрэм” төслийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, шавь нь гэх мэдээлэл цацагдаж байв.

Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Дашцэдэнгийн Баасандамба: Бригадын генерал. Цэргийн ухааны доктор, ҮБХИС-ийн дэд профессор. Англи, Орос хэлтэй. Хачирхалтай нь, 2021 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад “Бригадын генерал” цолоор шагнуулж байсан. 2023 оны есдүгээр сараас У.Хүрэлсүхэд зөвлөх болсон. Ажилласан он жилүүдийнх нь намтарт ихэвчлэн Батлан хамгаалах сургууль, ЗХЖШ гэсэн байгууллагуудад ажилласан гэжээ.

Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Чимиддоржийн Даваабаяр: АН-ын угшилтай ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшээд дөрвөн жил боллоо. АН-ын засаг барьж байх үед буюу 2012-2013 онд МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хувьдаа телевиз, вэб сайттай. 2016, 2020 онуудад Өвөрхангайгаас нэр дэвшээд гараагүй. 2021 оноос намаа сольж, үзэл баримтлалаа өөрчилсөн.

Сэтгүүл зүйн магистр, Бизнесийн удирдлагын доктор, профессор, АНУ-ын “Атлантик” сургуулийн Бизнесийн удирдлагын пост-докторантур.

Залуучууд, спортын бодлогын зөвлөх Даваанямын Даваадорж: “Хит” нэвтрүүлгийн Давааням агсны хүү гэдгээр нь олон нийт мэднэ. Социологич мэргэжилтэй. Шанхайд магистрын зэрэг хамгаалсан. ҮХААЯ-ны “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн нэгжийн эдийн засагчаар, “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Маркетингийн албаны даргаар, “Юу Би Рийл Эстэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан намтартай. 2022 оноос Ерөнхийлөгчид зөвлөх болсноор улстөрд хөл тавьсан. ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай эртний найзууд гэгддэг.

Түүний орон сууц, авто зогсоол, оффис нийлээд хоёр тэрбумынх. Таргет брэндэнжэйн, Хит энтертайнмент компаниудад хувь эзэмшдэг.

Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Баярсайханы Жавхлан: 2006-2011 онд хилийн чанадад буюу

  • АНУ-ын Калифорни мужид LTC Solutions компанид дадлагажигч,
  • Сингапур улсын SingTel Telecommunications компанид бизнесийн мэдээллийн шинжээч,
  • Дэлхийн банкинд гүйцэтгэх ажилтан,
  • Швейцар Улсын Женев хотод НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст тус тус ажиллажээ.

MIU сургуулийг бакалавраар, Швейцарт магистраар төгссөн. Англи хэлтэй.

Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Батмөнхийн Бадамцэцэг: Олноо “Хэцүү анги”-ийн Гэрлээгийн дүрээр танигдсан. Хамгийн сүүлд томилогдсон отгон зөвлөх нь. 2010 онд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургуулийг, 2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн.


Харин Ерөнхийлөгчийн president.mn сайтад нийтэлж танилцуулаагүй гурван зөвлөх бий.

Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн сайн найз гэгддэг. Ерөнхий сайд байхад нь Эрүүл мэндийн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Ингээд бодвол бараг зургаан жил зөвлөж байна.

Гэвч цэвэр намтартай хүн биш. Авлигын хэргээр шалгагдаж байсан бөгөөд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед гэрээс нь их хэмжээний сейфтэй мөнгө олдсон гэх дуулианд нэр холбогдож байлаа. Тухайн үед сейфэнд 2 сая 145 мянган юань буюу одоогийн ханшаар 1 тэрбум гаруй төгрөг хадгалж байсан нь мөрдөн шалгах явцад ил болсон.

Тэрбээр, ХӨСҮТ-ийн дэд захирал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар хүртэл ажилласан. Эрүүл мэндийн яамны ТНБД Н.Түмэндэмбэрэлтэй цуг зарим эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг завшсан хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байсан тухай бичигдэж байв.

Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд: 2020-2024 оны парламентад Өвөрхангай аймгаас сонгогдож парламентад дөрвөн жил суусан. 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч амжилт олоогүй.

Тогтвортой хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Асралт: Гаалийн ерөнхий газрын дарга асан гэсэн товч намтартай. 2025 оны өмнөхөн Ерөнхийлөгчид зөвлөх болсон. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд Б.Асралтаар дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшсэн гэж хэлж болно. Сү.Батболдын хувьд, Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн орон сууцаа хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр хураалгаж, битүүмжлүүлэх шийдвэрийг 2024 оны эхээр сонссон. АНУ-ын эрх баригчид үл хөдлөхийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ уул уурхайгаас хууль бус замаар олж авсан хөрөнгөөр Нью-Йоркт өндөр зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсныг зарласан. Хүнд хэцүү цаг үед Ерөнхийлөгчийг налж, Сү.Батболдод тулгуур цэг болох хүн Б.Асралт болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Сү.Батболд дэнчингээ У.Хүрэлсүхэд тавьж байгаа гэсэн үг.


Орон тооны бус зөвлөхөөр гурван хүн ажиллаж байгаа.

  • Монголын Даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ,
  • ШУТИС-ийн багш Д.Сэрдарам,
  • "Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү нар ажиллаж буй.  

Сэтгүүлчийн тэмдэглэл: АН ба МАН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдвал хамгийн том эрх мэдлийг хөшигний ард Ерөнхийлөгч авах дүр зурагтай байв. Чухам үүний төлөө л хоёр намын төлөөллөөр өөрийн багаа парламентад бүрдүүлэх У.Хүрэлсүхийн стратеги явуулсан.

Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхүүдийн намтарыг ерөнхийчлөн харвал “боловсролтой” буюу доод тал нь магистр, дээд тал нь доктор, профессор гэсэн намтартай хүмүүс байна. Анзаарвал боловсролтой тодотголтой зөвлөхүүд нь дандаа улстөрд орох гэсэн хүсэлтэй. Сонгуульд нэр дэвшсэн ба дэвших хүсэлтэй гэж ангилж болмоор.

Харин орон тооны бус зөвлөхүүд нь инфлүүнсер, жүжигчин, авлигын хэрэгт шалгуулагч, олны танил хүмүүс байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Khongor
Khongor
2 сар 19, 2025 09:40

Davaadorj iig oyutan tsagaas n medhin huvid yavch turiin terguund zuvluh hemjeenii hun bishdee haha tag hel usgui, bolovsrolgui zugeer l saihan bult bult yaridg l nuhur bsn

Зочин
Зочин
2 сар 19, 2025 10:40

Лодойравслаас бусад нь ч айхтаргүй л юм байна

Зочин
Зочин
2 сар 25, 2025 08:35
Reply to  Зочин

Lodoiravsal ni ch oligtoi gar bish, amin huvia hicheej helber durs huusun nuhur

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:08

Ямар олон зөвлөхтэй юм бэ

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:09

Ямар олон зөвлөхтэй юм бэ

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:13

Зөвлөхүүд нь удахгүй гишүүн болно доо. Захаасаа нэр дэвшиж үзээ биздээ

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:16

Га�##�ийн ерөнхий газрыг там болгосон Аср�##�т ац юугаа хийж яваа гөлөг вэ. Улсын мөнгөөр баахан тендер завшсан хулгайч хажуудаа байлгаж байдаг ямар м�##� ерөнхийлөгч вэ

Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:18

Ямар ч учиртай юм байгаан. Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшний хүний тархийг угаагаад л сууж байдаг байхдаа

Мөнхөө
Мөнхөө
2 сар 19, 2025 15:23

энэ олон зөвлөхүүд байна. Ургадаг �##�т бий болгогч ХХАА н т�##�аар зөвлөдөг хүн �##�га даа

Монгол ард
Монгол ард
2 сар 19, 2025 23:31

үйлдвэрлэл дээр байсан туршлагатай хүмүүс бараг байхгүй юм шивдээ. Гадаад дотоодод баахан сурсан нэртэй хоосон цээж, толгойнууд л байх шивдээ.

Зочин
Зочин
2 сар 20, 2025 02:05

asraltaa z##luul muu mortei gar

Чинзо
Чинзо
2 сар 20, 2025 08:59

Зөвлөх гэдэг ашиг хонжоо хайсан амьтасын цуглуулга биш зөвлөх с�##�барынхаа тэргүүлэх зэргийн эрдэмтэд,ажил амьдр�##�ын өргөн мэдлэг туршлагатай хүмүүс байх ёстой.

Иргэн Бат
Иргэн Бат
2 сар 20, 2025 10:13

Мэдлэгтэй бол сайн юм. Овоодоо.

Ха ха ха
Ха ха ха
2 сар 20, 2025 10:16

Өт шиг язганаж байна даа

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:53

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

иргэн
иргэн
2 сар 20, 2025 13:37

ёс суртхуунгүй,оюун ухаан дорой,зодоон хийх ,хүн дарамтлах авьяастай ,ном уншиж үзээгүй монгол улсын маань ерөнхийлөгчт хөөрхий зөвлөх нэртэй хэдэн тэжээвэртэй юм бна.Зайлуул эднийгээ сонсдог юм болов уу даа

Зочин
Зочин
2 сар 20, 2025 14:00

asralt aar yahuu huuk oorooo hamgiin bohir

зочин
зочин
2 сар 20, 2025 21:25

ганцаараа барахгүй ээ

Zochin
Zochin
2 сар 24, 2025 12:10

Tor buh shatandaa dampuursan itgeh argagui banyan boljee

Холбоотой мэдээ

Back to top button