УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд хөрш орнуудынхаа Засгийн газрын тэргүүн нарт Улаанбаатарт уулзах санал тавьжээ

2025.02.14-нд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

Энэ үеэр Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдсэн тухай Засгийн газрын албан мэдээнд дурдагдсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Харбин хотноо тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах үеэрээ “Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын Засгийн газрын тэргүүдийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах” санал тавьжээ.

Уг саналыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хүлээн авчээ. Харин ОХУ-ын ерөнхий сайд Михаил Владимирович Мишустинд уг санал хүрсэн, хүлээж авах эсэх нь тодорхой болоогүй байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нар өнгөрсөн 2024.10.16-нд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад анх удаагаа уулзаж байсан билээ.

Энэхүү уулзалтаар, Төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэж байгагаа илэрхийлж байв. Мөн

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформ бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлж байсан юм.  

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин7
Зочин7
2 сар 18, 2025 13:42

ЦАГТ 400КМ ХУРДТАЙ ГАЛТ ТЭРЭГ 3 УЛС ДАМЖСАН ТӨМӨР ЗАМ ЭНЭ ЯВАА НАСАНДАА МӨРӨӨДӨӨД МӨРӨӨДӨӨД БИЕЛЭХГҮЙ Л БАЙХДАА

Монгол
Монгол
2 сар 18, 2025 15:32

Энэ буруу шүү. 3 улсын дээд хэмжээний уулз�##�т Монголд хор уршигтай, хоёр т�##�, хоёр т�##�дах байх нь дээр дээ

Зочин
Зочин
2 сар 18, 2025 16:43

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button