СпортСПОРТ

Таван аваргын нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

XVII жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит барилдаан боллоо.

Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдав.

Их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж, хурсан олныг баясгалаа.

Ингэснээр Улсын начин О.Хангай таван аваргын барилдаанд хоёр жил дараалан түрүүллээ.

Луу жилийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэж байжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button