С.Мөнхчулуун: Төр төсөл, хөтөлбөрүүдээ зөвхөн алслагдсан аймагт хэрэгжүүлэг тул Дундговь хаягдчихдаг

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Дундговь аймаг хөгжлөөрөө бусад аймгаас нэлээд хоцорч яваа харагддаг. Ялангуяа зэргэлдээ Өмнөговь аймагтай харьцуулахад хол зөрүүтэй. Таны хувьд бас Засаг дарга болсныхоо дараа төрөөс ямар ч дэмжлэг ирэхгүй, хууль эрх зүйн хувьд хөгжилд хаалттай олон хүчин зүйл байгаа нь манай аймгийн хөгжилд түгжээ болж байна гэх агуулгыг их ярилаа. Учрыг нь тайлбарлаач?
-Төр бодлогоор зөвхөн алслагдсан аймгуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд заачихсан. Тиймээс дунд нь байгаа бид бүх зүйлээс хоцроод байдаг. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй компани, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж байгаа. Тэр боломжийг нь ашиглаад бид бас аж ахуйн нэгжээ нэмэгдүүлье. Ажлын байр нэмэгдүүлье гээд манай аймагт үйл ажиллагаа явуулах бүхий л боломжоор нь хангах саналыг компаниудад тавихаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймагт шилжин суурьшсан ААН-үүдэд дэмжлэг үзүүлнэ гээд заачихсан байдаг. Тиймээс биднийг компаниуд сонгодоггүй.
Дундговь аймаг хотоос 300 км-т байдаг учир алслагдаагүй гэдгээрээ бүх зүйлээс хоцордог. Ямар нэг бодлогын дэмжлэг огт ирдэггүй. Улаанбаатар хоттой ойр болохоор иргэд маань амьдрах арай илүү хөгжил хараад Улаанбаатар хот руу явчихдаг. Ийм л нөхцөл байдалтай байна.
-Алслагдсан аймаг биш. Хүн ам маань 100 мянгад хүрэхгүй учир төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлэх боломж байхгүй-
-Төсвийн мөнгөө юунд хэрхэн зарцуулдаг вэ. Төсвөөрөө аймгаа хөгжүүлэх ажил, бүтээн байгуулалтыг хийж болдоггүй юм уу?
-Манайх ажил явгуулъя, хийе гэхээр төсвийн хөрөнгө муу. Энэ онд гэхэд манай аймгийн нийт төсөв 95 тэрбум төгрөг. Үүний 17 тэрбумыг нь улсын төсвөөс татаасаар авч байгаа мөнгөн дүн. Харин 27 тэрбум нь хөрөнгө оруулалт. Манай аймаг төсвөө бүрдүүлж чаддаггүй. Бүрдүүлэх боломж нь ч байдаггүй. Тэгэхэд манай зэргэлдээ Өмнөговь аймаг 1.7 их наядыг улсын төсөвт төвлөрүүлээд өөрсдөө улсаас 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авдаг.
-Тэгэхээр дээр ярьснаас харвал танай аймагт төр хувийн хэвшлийн түншлэлээр үйл ажиллагаа явуулах бас боломжгүй гэсэг үг үү?
-Яг тийм. Хувийн хэвшлээ дэмжиж, хөрөнгө оруулалт хийлгэж бүтээн байгуулалтын ажлуудаа хийлгэе. Дулааны станц гэхчлэн шаардлагатай бүтээн байгуулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгээд цааш нь өөрсдөө ашгаа аваад яв гэдэг нөхцөлийг манайх тавьдаг.
Гэтэл Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэг бол 100 мянгаас дээш хүн амтай аймаг. Нэг бол сүүлийн гурван жил улсын төсвөөс татаас аваагүй аймагт төр хувийн хэвшлийн түншлэлийн ажлыг явуулж болно гэсэн заалттай. Харин манай аймгийн хүн амын тоо дөнгөж 45 мянга. Тиймээс Улаанбаатарт ойрхон хүн ам цөөн манай аймагт хөгжихөд маш хүнд болчхоод байгаа юм.
Гадаад дотоодын ялгаагүй. Ямар ч төсөл хөтөлбөр байсан хуулиа дагаад алслагдсан аймгууд руу явчихдаг. Өмнөговь хэдий манай зэргэлдээ аймаг ч Улаанбаатар хотоод 500 км-ээс дээш зайтай болохоор алслагдсан аймагтаа ордог. Дээрээс нь уул уурхай ихтэй тул татвар татаас гээд төсөв ихтэй. Хуулийн дагуу төсөл, хөтөлбөрүүд хүрч ажиллаж, хөгжих боломж нь нээлттэй байдаг.
Нэг ийм хуулийн зохицуулалтууд байна. Үүнээс болж манай аймаг дунд нь ямар ч дэмжлэггүй үлдчихээд байна. ААН, компаниудыг манайд ирээч татвар хөнгөлнө, урамшуулал олгоно гээд бүхий л талын боломжийг нь нээлттэй тавихаар дуртай байдаг ч нөгөө л 500 км-ээс бага алслагдсан аймаг биш учир нөгөө компаниуд нь Өмнөговь руу явчихдаг.
-Боловсролын салбарын төсөл, хөтөлбөрүүд хүртэл алслагдсан аймагт хэрэгжинэ гээд манайд ирдэггүй-
-Боловсролын хувьд яаж байна. Хөгжил дагаад хоцрогдол гарч байна уу?
-Хөгжил дагаад боловсролын чанар тааруу болж багаа. Ингээд ирэхээр хүмүүс хүүхдүүдийнхээ боловсролыг нэн тэргүүнд тавьж Улаанбаатар хот руу юм уу бусад аймгууд руу шилжиж яваад байна. Зөвхөн хүүхдээ чанартай сургуульд сургахын тулд шүү дээ. Дээрээс нь багш нарын цалин хангамж муу байгаатай холбоотой багш нар маань ч шилжиж байна. Нөгөө талаас зарим аймгууд манай багш нарт сайн санал тавьж, авч байна. Жишээлбэл, Өмнөговь аймаг төсөв сайтай болохоор багш нарт шууд байр амлаж авч байна. Мөн тус аймаг сар бүр бүх ажилтнууддаа нутгийн хишиг гэж 400 мянган төгрөг өгдөг. Энэ мэтчилэн ажиллах нөхцөл боломж, хангамж сайн болохоор бүгд явчихдаг.
Дээрээс нь хөдөө орон нутгийн нэмэгдлийг Өмнөговь аймаг 100 хувь өгдөг. Харин манайх өгье гэхээр мөнгө байхгүй. Өөрсдөө татаастай учраас нэмэгдэл өгч чаддаггүй. Ийм байдлаар өнгөрсөн жилүүдэд сайн багш нар маань ч цөөрч, боловсролын чанар муудсан. Тиймээс иргэд маань хүүхдээ аваад өөр газар луу шилжиж байна.
Хүмүүс хотоос шилжихдээ заавал 500 км-ээс дээш явдаг хол газар луу биш хотдоо ойрхон 200-300 км явдаг орон нутагт шилжих сонирхол бол уг нь их байдаг. Гэвч хуульд нь энэ талын дэмжлэг байхгүй болохоор шилжилт хөдөлгөөн ирэхгүй байна. Тэгэхээр энэ хууль нь бас өөрөө нийслэлийн иргэдийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх гол зорилгоо биелүүлж чадахгүй байгаа юм.
Бас манай боловсон хүчин тийм муу биш. Багш нар маань сайн багш. Сурагчид маань мэдлэг боловсролтой байдаг. Манайхаас хотод очсон математик, англи хэлний олон ч сайн багш нар байна.
Гол нь бид нар ийм нөхцөлд хүмүүсээ орон нутагт нь тогтоож барих боломж нь байхгүй учир боловсрол муудах эрсдэл бий болсон.
-Багш нарыг дэмжих, орон даяар тэгш хүртээмжтэй байдлаар хүүхдийн боловсролыг дэмжих төсөл, хөтөлбөрүүд гардаг. Тэдгээр төсөл бас ирдэггүй юм уу?
-Бүх төсөл, хөтөлбөр хуулийн дагуу бодлогоо барьж явагддаг. Тухайлбал П.Наранбаатар сайд англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсаас олгож буй шууд бус санхүүжилт бүхий төслийн мөнгөөр эхний ээлжид алслагдсан аймгуудаа дэмжинэ гэж ярьж байгаа юм. Адилхан бүгдэд нь хуваарилаад боловсролыг нь жигд дэмжих хэрэгтэй шүү дээ.
-Аймгаа хөгжүүлэх төсөл боловсруулж, сайд нар луу бичиг явуулж байгаа-
-Бодлогын өөрчлөлт хийх санал хүсэлтийг холбогдох газруудад тавьж үзсэн үү?
-Хүндрэлтэй асуудал их байгаа учир миний бие сайд нар луу албан бичиг ч явуулж байна. Араас нь бас сошиалаар бичиж байгаа. Манай аймаг өрсөлдөх чадварын индексээрээ 21 аймгаасаа 21-т явж байна. Энэ нь хууль тогтоомжоос маш их хамаарч байгаа.
Бүр зориудаар манай аймгийг 21-т байлгаад байгаа юм шиг ямар ч дэмжлэг авах, бүтээн байгуулалт хийх, хөгжүүлэх боломгүй хууль байгаад байна. Бид дэмжлэг авахын тулд хөгжихийн тулд заавал алслагдсан байх ёстой. 100 мянгаас дээш хүн амтай байх ёстой гэдэг гаж тогтолцоо байгаад байна гэдгийг холбогдох хүмүүст нь ойлгуулж, хэлмээр байна.
Мөн түрүү хэлсэнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт манай аймагт маш бага буюу 27 тэрбум. Үүгээр аймгийн хэмжээнд ямар ч төсөл эхлүүлж, бүрэн дуусгаж чадахгүй гэсэн үг. Тиймээс бид байх боломжтой бүхий л боломжийг эрэлхийлж сайд нарын багцаас хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдээ явуулж байна. Дээрээс нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд "Бүсийн хөгжлийн зөвлөл" гэж байгуулагдсан. Энэ хүрээнд бүсээрээ хамтдаа хөгжих талаарх хөтөлбөрүүдийг боловсруулж байна.
Манайхтай нийлээд говийн бүсэд дөрвөн аймаг бий. Нөгөө Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн гурван аймаг нь өрсөлдөх чадвараараа 21 аймгаасаа эхний тавт явж байгаа. Гэтэл манайх 21 аймгаас 21-т явж байгаа. Тиймээс манай аймгийг яаж дэмжих вэ гэдэг асуудлыг энэ зөвлөлдөө бас тавьж байгаа.
-Төрийн дэмжлэггүй, бодлогын зохицуулалтаас болоод ажил явдаггүй байх нь. Үүнээс үүдэж боловсролоос өөр ямар ямар асуудал тулгамдаж байна?
-Олон асуудал бий. Жишээлбэл манай аймаг дулааны станцгүй. Төвлөрсөн дулааны станцгүй болохоор айлууд нь халуун ус байхгүй гэсэн үг. Тиймээс орон сууцны барилга барих гэхээр дулаан хэрэгтэй болдог тул боломжгүй. Үйлдвэр байгуулъя гэхээр мөн л дулаан шаардлагатай. Уг нь 2019 онд Засгийн газар болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц барих ажлыг эхлүүлсэн юм байна лээ. Гэхдээ одоо гацсан байдалтай байгаа. Энэ станцаа яаралтай барья гэдэг асуудлыг бид хамгийн түрүүнд ярьж байгаа. Барилгынх нь гүйцэтгэл 2023 онд 40 хувьтай байсан. Харин өнгөрсөн жил юу ч хийгдээгүй тул барилгын гүйцэтгэл нь 40.4 хувьтай гацсан байдалтай байна.
-Хамгийн түрүүнд хог шатааж дулаан гаргах үйлдвэр барьж, түүнийгээ түшиглээд арьс шир, мах бэлтгэх үйлдвэрүүд барихаар төлөвлөж байгаа-
-Таны хувьд Засаг даргын ажлаа авснаас хойш ямар зорилт тавьж ажиллаж байна. Ямар төсөл боловсруулав?
-Бидний хувьд энэ жилийг аймгийнхаа иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил болгоод эхний ээлжид бүх уурын зуухнуудаа шинэчилж янзлаад, гэрэлтүүлэг болон камер суурьлуулж, хог ангилан ялгах, шатаах үйлдвэр байгуулж байна.
Энэ үйлдвэр нь хогоо шатаагаад дулаан гаргадаг онцлогтой байх юм. Энэ үйлдвэрээсээ бид 9 мвт-ын дулаан гаргана. Үүнийгээ түшиглээд арьс шир боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр барихаар төсөл боловсруулчихсан явж байгаа.
Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд бид Говь-Угтаал гэдэг сумынхаа сургуулийг 12 жилтэй болгох гэж байгаа. Яагаад гэвэл тус сум нь Дундговь аймаг руугаа хүүхдүүдээ суралцуулах гэхээр холдоод байгаа учраас цаашаа Говьсүмбэр лүү явчихдаг. 9-10 дугаар ангийн хүүхдүүд нь Говьсүмбэр аймаг руу явчихаар дүү нарыг нь дагуулаад ээж, аав нь хамтдаа шилжчихдэг. Энэ нь манай аймгийн хүн ам цөөрч байгаа бас нэг шалтгаан болж байгаа.
2023 оны жилийн эцсийн тоогоор манай аймгийн хүн ам өмнөх оноосоо 1068 хүнээр буурсан. 2024 оны тоо арай гараагүй байна. Энэ мэтчилэн манай хүн амын тоо мянга мянгаараа буурсаар 45 хан мянган хүнтэй болчихсон. Сүүлийн жилүүдэд дандаа бууралт нь нэмэгдэж байгаа. Хүн буураад байхаар хөгжлөөр хоцрохоос өөр араггүй л болж байна л даа.
Манай аймгийн Луус сум уг нь 12 жилийн сургалттай. Гэтэл 9 дүгээр ангиа төгсөөд 10 дугаар ангид орох хүүхэд гуравхан байна гэнэ. Түүнийх нь хоёр нь шилжээд явчихсан. Үлдсэн нэг хүүхдийг нь сургуульд явуулах гэхээр сумын сургууль нь авахгүй гээд. Нөгөөх нь хичээл эхлэхээс өмнө шилжиж амжаагүй байсан учир цааш шилжиж чадахгүй сургууль завсардах байдал хүртэл үүссэн байгаа юм.
-Стандартаа хэтрүүлсэн ачаа тээвэрлэсэн хүнд даацын машинуудыг аймгийнхаа замаар явуулахгүй-
-Нэг цаг үеийн асуудал асууя. Танай аймаг хүнд даацын машинуудыг замаараа явуулахгүй гэж хаалт тавиад байгаа гэсэн. Учир нь юу вэ?
-Хүнд даацын машинууд жин тонн хэтрүүлж яваад манай аймгийн замыг эвлээд, сүйтгээд байгаа. Тэрнээс нь болж маш их осол аваар гарч байна. Машинууд дугуйгаа хагалж байна. Асуудлууд их гарч байгаа.
Уг нь Монгол Улсын стандартаар бүх хүнд даацын машины ачааны жил 44 тонн гэж заасан. Үүнээс дээш жин бүхий ачаатай машин автозамаар зорчихыг хориглосон. Гэтэл энэ стандарт мөрдөгдөхгүй байгаа.
Миний хувьд энэ стандартыг мөрдүүлж ачаа хэтрүүлсэн хүнд даацын машинуудыг аймгийнхаа замаар явуулахгүй гэдэг байр суурьтай байгаа юм. Энэ хүрээнд сүүлийн нэг сар ачаа хэтрүүлсэн хүнд даацын машин явуулаагүй. Үүнээс болоод бослого, цуглаан хийнэ. Зам хаана гэсэн асуудал гарч байна. Гэсэн ч би стандартыг мөрдүүлнэ. Миний хувьд энэ чиглэлээр Өмнөговь аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Засаг дарга нар луу бичиг явуулсан. Энэ машинууд Төв аймаг болон Өмнөговь аймгаар дайрч орж ирдэг. Тиймээс стандарт дагах албан бичгийг аймгууд руу явуулаад байгаа.
Хамгийн гол нь шатахуун ачуулж байгаа компаниуд анхнаасаа машинуудад жин тонныг нь хэтрүүлэн ачуулж байгаатай холбоотойгоор жолооч нар их ачаатай явахаас өөр араггүй нөхцөл бас үүсэж байна. Энэ асуудлыг Зам тээврийн яам, гааль гээд холбогдох байгууллагууд нь анхаармаар байна. Уг нь бүгд энэ стандартаа жигд мөрдөөд явчихвал хүнд даацын машины жолооч нар ч гэсэн бидэнд эрсдэлгүй гэдгийг хэлж байгаа. 44 тонн ачаа ачих стандарттай машин дээр том чиргүүл тавиад 100 тонн хүртэл хүндрүүлсэн ачаа тавьчихдаг. Ингэж жин хэтрүүлсэн машин торомз барихад ч хэцүү шүү дээ. Осол аваар гарах магадлал, эрсдэл их.
Өнгөрсөн онд гэхэд манай аймгийн зам дээр 140 орчим зам тээврийн осол гарсан харамсалтай тоон баримт байна.
Бүр ташраараа дугуй нь хагараад автомашинууд цуваа болоод зогсчих тохиолдол ч гардаг. Асуудал ийм байна. Холбогдох албаныхан нь уг асуудалд анхаармаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дундговийг хужаад өгнө үнэгүй, 3 сая хятад суулгана.
С.Мөнх чулуунаас танай намын бөгөөд ерөнхий сайдын явуулж буй бодлого энэ шүү дээ.Ард түмнээ ядуу байлгаж дохиогоор хөдөлгөж байх санаа юм шиг байгаа юм .Тэгснээ өөрийн аймагт 1.2 их наяад буюу нэг жилд таван аймгийн төсөв хэрэглэж хөшөө барьж буулгаж тоглодог явд�##� газар авч зарим аймагт өчүүхэн хөрөнгө хувиарладагаас болж байгаа юм шүү . Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ч аймагтаа мөнгөөр бороо оруулах шахсан даа.Аймагтаа төсвөөс гадуур гаднаас зээл авсан ч явд�##� гарч байсан .Нөгөө бүсчилж хөгжүүлнэ , бүсийн төвөө анхаарна гэсэн үлгэр болсон доо.Намын даргадаа наад үгээ хэл дээ с.Мөнхчулуун аа
үнэн хамгийн хөгжил муутай аймаг.
Энэ комет бичиж байгаа хүмүүс ухаантайхан юм бичиж байгаач Дундговь аймаг бол Түшээт Хан аймаг Дайчин бэйсийн хошуудын нутаг шүү Олон дагшин газартай Х�##�хад �##�дартай Лам хуварга ихтэй нутаг даа
Дажгүй дээ. Зүтгэл сэтгэл нийлбэл аймаг орон нутаг чинь хөгжиж л таарна.
Маш сэтгэлтэй ийм з�##�уусыг зүрхийг үхүүлж бгаа төр ямар ч хэрэггүй. Харин ч шинээр аймгийн даргаар очиж байгаа шинэ боловсон хүчинээ төр дэмжих хэрэгтэй
Булган, Төв, Архангай, Дундговь гэсэн аймгуудын төвүүд нэг л царай муутай харагддаг нь бодлого муутай улс төрчдөөс болдог юм байна. Хотоос хүн гарч л байв�##� Зуунмод байсан ч яадаг юм. Харин Дундговийн хувьд соци�##�измын үеэс л Чойроос гурил будаа төдийгүй түлээ мод, өвс тэжээлээ хүртэл татаж ирсэн, одоо ч Говьсүмбэр аймагт Дундговийн Баянжарг�##�ангийнхан дүүрэн байдаг тул энэ 2 аймгийг нэгтгэж нэг ч гэсэн аймгаа төмөр замтай болгох нь чух�##� шүү. Хоёрын хооронд жижиг аймгууд байснаас сүүлд даргад зориулж байгуулснаар нь Говьсүмэрийг татан буулгаж Дундговьд нийлүүлэх нь бүсчилсэн хөгжил гэж ярьж байгаа энэ үед зөв �##�хам болно.
Deerees ni yadarsan heden huviaraa ym hiideg zaluusaa tatvaraar daramtlahaa boliochee!!!tatvariin baitsaagch nar ni gj hun daramtalsan humuus
Хаанаа хаанаа санаа зовож нэгийг бодох хэрэгтэй болж ээ. Харин Засаг дарга нь энэ төвөгтөй байдлаа ингэж зоригтой хэлж байгаа нь сайша�##�тай.Юуны өмнө аймаг, орон нутгийн засаг, захиргааны нэгжээс эхлэн тодорхой арга хэмжээ авахаас эхлэх хэрэгтэй юмуу даа
Цагаандэлгэр сумынхан Говьсүмбэрийн Сүмбэр, Баянт�##�д суурьшаад дууслаа даа
Хүүхэд одоо ухаарч байна даа. АНынхан л сүйрүүлж байгаа юм шиг яриад байсан даа
Энэ аймаг 300 км зайтай байдаг гээд төрөөс тусгаарлагдаж байгаа нь эмэгнэл
Үнэхээр хөгжилд нь чөдөр тушаа дэндүү ихтэй маш хүнд газар байна. Мөнхчулуун шударга мундаг з�##�уу энэ байдлыг мэдсэн ч гэсэн ирээд урагш тэмүүлж байгаа нь үнэхээр зориг шүү. Одоо бүсийн хөгжлөөр л аймгийн хөгжлийг урагшлуулах жаахан ч гэсэн боломж гарах байх даа. Санаж явб�##� бүтнэ амжилт хүсье
Зоригтой �##�хам �##�хамаар ургашаа!! Уул нь зөв л хүндээ. Мөнхчулуун= 1000 Лодойсамбуу
Дундговиос төрсөн УИХ ын гишүүд блон монголд нэр а.лдраа дуурсгад бга толгой баячууд нь хаа явнаа... нутагтаа юм хиигээчээ..арай сэтгэлгүй арчаагүй гдэг нь.. Ж= MCS бна. Наранхүү ч блүү УИХ ын гишүүн бсан нэг дурак нөхөр бна..одоогиин УИХ ын гишүүн хуучин Ерөнхиилөгчиин тамгын газрын дарга бсан Шижир гд нөхдүүд юү бдож явдагиин... Улсын төсөв харж хөгжинө гвэл бухын доодохыг харж турж үхэхээс өөр замгүй л блно..
Хужаад үнэгүй өгнө 3 сая хятад суулгана
Сүүлийн үед дундговь аймаг нутаг дээгүүр нь дамжин өнгөрч байгаа хүнд даацын тээвэрийн хэрэгслэлийг өндөрөөр торгох саатуулж хэд хоногоор зогсоох үзэгдэл ихссэн ш�##�тгаан нь торгуулаар төсөвөө бүрдүүлэх гэтэл жолооч нарын ар гэр яах билээ
Хуц
Хөрөнгө оруул�##�таас чавчиж хахаж үхэх гэсэн чинь бөөснөөс өөр юү �##�га, бусад аймагт атаархсандаа боож үхэв.