Байгаль орчин

Монгол Улсад COP17-г зохион байгуулахыг албан ёсоор баталгаажуулав

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав нар Монгол Улс “Талуудын 17-р бага хурал” (COP17)-г зохион байгуулах орон болохыг баталгаажуулж, ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын байранд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн орсон 197 орныг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх ажлыг урагшлуулах зорилгоор нэгтгэсэн дэлхийн томоохон хурлыг 2026 онд зохион байгуулах эрхээ баталгаажуулж байгаа юм.

Манай улс тус хурлыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 5 дугаар сард олон улсын түвшинд дэмжүүлэн, энэ чухал хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан билээ. Монгол Улс цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх дэлхийн хүчин чармайлтад манлайлан оролцохоо ийнхүү бататгалаа. Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжсөнөөр малчдын амьдрал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг шийдэх шаардлагатай байгаа. СОР17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улс тогтвортой газрын менежмент, нөхөн сэргээлтийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, улс орнуудын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч, нутгийн иргэд, залуусын оролцоог нэмэх боломж бүрдэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button