Д.Амгаланбаатар: Могой жил залуус болон нялхаст тааламжтай, ахмадуудад халтай

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн ерөнхий өнгө зурхайн ухаанд хэрхэн дүрслэгдэн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Амгаланбаатартай ярилцлаа.
-Модон могой жилийн ерөнхий өнгө зурхайн ухаанд хэрхэн дүрслэгдэв?
-Жилийн ерөнхий өнгийг шинжих олон аргачлал байдаг. Монголчууд гарах жилийн өнгийг "Шороон үхрийн шинж" гэдгээр нь дэлгэр мэддэг болсон. Зурхайч нар бас үүгээр жилийн ерөнхий шинжийг шинжиж, тооцоолон гаргадаг. Яг энэ шинжээр үзвэл дажгүй сайн жил гарах төлөвтэй байна. Сайхан жил гарна. Эхлээд байгаль цар уурын хувьд ярья. Модон могой жилийн эхээр болон сүүлээр хур тунадас арвин байна. Цас, бороо их байна. Бас жаахан салхи, шуургатай. Хяруу, цас их унах шинж, төлөв байдалтай байна.
Мөн жилийн дунд үеэр нэлээд дулаан, их халуун байна. Зарим газраар жаахан гандуу. Ган гарчигтай байх төлөвтэй байна. Гэхдээ хур бороо нэлээд боломжийн сайн орно. Ургац ногоо бас арвин байж сайн ургац авах төлөвтэй байна. Нийт нутгийг хамарсан ган гачиг байхгүй байх зурлага харагдаж байна.
-Энэ жил нялхаст, идэр залууст, ахмад настанд ямар байх вэ?
-Шороон үхрийн шинжтэй хамтатган хардаг нэг зүйл нь “Үхэр хариулаач” гэдэг хүний дүрслэл. Тухайн дүрслэлд энэ жил идэр залуу хүн үхэр хөтлөөд явж байгаагаар дүрслэгдэж гарсан. Энэ нь идэр залуу хүмүүст их тааламжтай жил байхыг харуулж байна. Мөн нялхаст ээлтэй, өгөөжтэй жил байх нь. Харин ахмад настай хүмүүст нэлээд анхаарууштай жил байна. Тиймээс залуучууд маань ахмад настнаа сайн анхаарч, асарч харж хандаарай.

-Улс орон үймээн самуунгүй. Хүн ард өвчинө тахалгүй байна-
-Модон могой жилд улс орны талаар ямар зурлага гарав?
-Гарж буй жилд улс оронд элдэв үймээн самуун, дайн дажин гарахгүй гэсэн зурлагатай байна.
-Харин хүн амын эрүүл мэнд хэрхэн дүрслэгдэв?
-Олон янзын зурхай байдаг. Одон зурхай, хар зурхай, үхэгсдийн зурхай, хүүхдийн зурхай гэхчлэн маш олон зурхай бий. Эдгээрийн дунд өвчний зурхай гэж байдаг. Өвдөөд байгаа хүн хийдийг зорьж, зурхайч ламаас асууж өвчилж байгаа шалтаг, шалтгаанаа олох, ямар гаргалгаа байгаа зэргийг үзүүлж бас болдог.
Харин жилийн өнгийн шинждэг Шороон үхрийн шинж дээр ирэх Модон могой жилд айхтар өвчин, тахал дэлгэрнэ гэж буугаагүй.

-Тахиа, үхэр жилтэнд ивээл, 2007 оны гахай жилтэнд маш харш жил гарна-
-Гарах жил ямар жилтнүүдэд харш буюу анхаарууштай. Ямар жилтнүүдэд ивээл буюу сайн байх вэ?
-Харш, анхаарууштай жилтнүүд нэлээд бий. Ялангуяа гарах жилд жил орж байгаа хүмүүс засал номд шамдуул зохилтой. Тухайлбал 1977, 1989, 2001, 2013 оны могой жилтнүүд жил орж байна. Дээрээс нь 2016 оны бич жилтэй хүн мэнгэ нь голлож байна. Мөн 2007 оны гахай жилтэй хүнд бас их харш жил гарч мэнгэ нь голлож байна. 1993 оны усан тахиа жилтэй хүмүүсийн 33 насны мөчлөг тохиох жил гэхчлэн онцгой засалтай хүмүүс бий.
Тиймээс эдгээр жилтнүүд маань гарч буй жилийн өнгө төлөвөө асууж, засал ном хийлгэвэл ажил үйлс нь барцад саад багатай. Аятай явахад нэмэр тустай байна.
Харин сайн, ивээл жилийн хувьд удахгүй гарах могой жилийн ивээл жил нь тахиа, үхэр хоёр. Тэгэхээр тахиа болон үхэр жилтэй хүнд ивээл жил байна. Гэхдээ ивээл жилд бас нэг онцлог байдаг. Ивээл жил байхаараа таатай, өгөөжтэй гэдэг талаасаа анхаарах ёстой зүйлс байдаг учир ивээл жилийн засал гэж хийлгэх шаардлагатай байдаг.
-Жилийн засал номыг хэзээ хийлгэх нь зөв байдаг вэ. Он цагийн хувьд яг таг заасан зүйл байдаг уу?
-Заасан зүйл байхгүй. Засал номыг хэзээ ч хийлгэж болно. Заавал цагаан сарын өмнө эсвэл шинийн 15-ны дотор хийлгэнэ гэсэн зүйл байдаггүй. Хүмүүс өөрсдийн цаг зав, боломж нөхцөлд тааруулан заслаа хийлгэж болно. Тэрнээс биш заавал шинийн 15-нд багтааж эсвэл урьтаж хийлгэх шаардлага байхгүй.
-Хүмүүсийн бас нэг анхаарууштай зүйл буюу муу нохойн ам гэж бий. Ирэх жилд нохойн ам хаана аа байх вэ?
-Энэ бол арга, дом, засал номтой салшгүй холбогдолтой зүйл. Модон могой жил хүн зонд нэлээд гайгүй. Нийтээр нь авч үзвэл тааламжтай жил. Гэсэн ч хүмүүс засал ном хийлгэх шаардлага гардаг. Эл үйлд хамгийн их анхаарууштай жилийн “Хар нохойн ам” гэдэг хамгийн цээртэй зүг нь энэ ил урд зүгт оршиж байна. Жилээс гадна сар, өдөр, цагийн хар нохойн ам гэж бий. Тэрийг тухай цагт бүрд нь сайтар харах хэрэгтэй.

-Заавал мөр гаргаж, ууланд гарах ёс байхгүй-
-Цагаан сараар хүмүүс зүг, мөр гаргадаг. Зарим хүн уг ёсыг шаардлагагүй гэж үздэг бол зарим нь заавал хийх ёстой зүйл гэсэн байр суурьтай байдаг. Аль нь зөв вэ?
-Их чухал асуулт байна. Ер нь бол хүн бүхэл бүтэн жил солигдож байгаа учир зүг, мөр гаргах боломж бололцоо нь байвал мөрөө гаргаж байхад буруудах зүйл байхгүй. Хэрэв бүх хүн явах боломжгүй бол гэрийн эзэн нь ганцаараа гараад өөрийнхөө хийморийн зүг рүү гараад буян хишгийн зүгээс ирэх байдлаар зүг, мөрөө гаргаж болно. Боломжтой бол бүгдээрээ гараад зүг, мөр гаргах нь зүгээр.
Хамгийн гол нь хүмүүсийн дийлэнх нь суурин суурьшилд амьдардаг болчихсон. Гараад явъя гэхээр хийморийн зүгт нь байшин барилга таараад явах боломгүй зэрэг нөхцөл байдалд гэрээсээ гараад боломжтой газар очиж байгаад тэр газраасаа зүг, мөрөө гаргаж болдог.
Гэхдээ ерөнхийдөө бүх хүн зүг, мөр гаргах ёстой гэсэн зүйл бол байдаггүй. Зорилго, хүсэлтэй хүмүүс зүг, мөрийг гаргавал сайн. Тухайлбал, арилжаа наймаанд явах, алс холыг зорих бодол хүсэлтэй хүмүүс зүг, мөрөө гаргаж байвал ажил амьдралд нь эерэг нөлөөтэй.

-Шинийн нэгний нар харах, уул овоонд гарч идээ, будаа тавих нь бараг зан үйл болчихлоо. Ер нь шинийн нэгний нарыг харах болон уул, овоонд идээ, будаа тавих нь ямар ач холбогдолтой байдаг юм бол?
-Хүмүүс шинийн нэгэнд уул овоонд гарах, монгол орныхоо хамгийн их энергитэй гэж ярьдаг газрууд руу зорчихыг хүсдэг. Тэр нь хувь хүний өөрсдийнх нь сүсэг бишрэлийн асуудал.
Гэхдээ уул овоонд гарахдаа заавал Бурхан халдун, Шилийн богд, Алтан овоо, Очирваань уулыг зорилгүй. Өөрсдийн суурьшиж буй газрын арай өндөрлөг дээр гарч хийморь сүлдээ сэргээж бас болдог. Ингэхдээ арц, хүж уугиулж, тарни ном уншиж, нар, сарандаа идээ будааны дээж өргөх зэргээр зан үйл, арга домыг хийж болно.
Гэхдээ эдгээрийг хийхдээ бас учиртай хийх хэрэгтэй. Хэдэн литр сүү, архи авч очоод тэрийгээ өргөж, цацах болон зүй зохисгүй идээ, гялгар ууттай чихэр, их хэмжээний өөх тостой зүйл зэргийг уул, овоонд тавих нь зохисгүй. Тэдгээр нь эргээд байгаль бохирдуулахаас эхлээд сөрөг нөлөөлөл ихтэй.
Хэрэв уул, овоонд гарах гэж байгаа бол багахан хэмжээний идээ, будааны дээж болон арц, хүжтэй байхад л болно. Их юм өргөлөө гээд илүү сайн зүйл байхгүй. Бага юм өргөлөө гээд муудах зүйл байхгүй.
Харин нарны хувьд монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг ард түмэн. Энэ утгаараа бэлхшээх талаас нь бодож нар хардаг байх. Тэрнээс биш мөн л нар харснаараа илүү сайхан азтай, сайхан зүйл тохионо гэж байхгүй. Нарнаас энерги авч харахыг хүсвэл цонх, тооно зэргээрээ гэртээ нар оруулж нарны тарни уншаад цайны дээж өргөж болно.
Дээж өргөхөд мөн учир бий. Дээж гэдэг утгаараа бага хэмжээтэй байх ёстой. Гэтэл манайхан хамаа, замбараагүй их өргөнө. Мөн хүний эд хөрөнгө бохирдуулна. Тухайн хүнд нь мэдээж сайхан санагдахгүй. Тиймээс тэр үйлдэл нь эргээд нөгөөх нарнаас энерги авах, дом хийж тусыг олохоос илүү буруу зүйл болоод явчихдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа
Зурхайн ухаанд байнга хүүхдэд тийм настанд х�##�тай гэсэн онол тавьж байх юм .Ямар онлын үндэслэлтэй гэдгээ тайлбарлаж чададгүй харамс�##�тай.
Заав�##� ингэх тэгэх ёстой гэсэн ёсон байхгүй л юм бнашдээ дээж өргөхдөө хүний уур хүрэхээргүй байв�##� тээ машин гэрийн цонх гээд бүгдийг будаад хаячдаг
Nastanguudad sain jil baih bolno .huuhdiin mungu avdag novshiin batsaanuudad muu shuu !! Huuhdiin mungiig zogsoo
Fuck
ЗА ТЭГВЭЛ ҮХЭЖ Л ТААРАХ НЬ ДЭЭ
ХӨӨРХИЙДӨӨ ЛАМ НАРЫН МААНЬ ИД ХАЛТУУРЫН ҮЕ ШҮҮ ЭД МААНЬ СҮСЭГТЭН ОЛНОО ДАГЗДАЖ ХЭДЭН ЦААС ӨВӨРТӨЛНӨӨ ЗАСААД ЗАСУУЛААД ХА ХА ТЭРНИЙХЭЭ ОРОНД ӨТГӨС БУУРАЛ НАСТНУУДАА БАЯРЛУУЛБАЛ ЖИНХЭНЭ ГОЁ ЗАСАЛ ЧИНЬ ТЭР ШҮҮ.ШАР УЛААНЫГ ХОСЛУУЛСАН ФЕОДАЛУУД БОЛ ХУД ГАРУУД ШҮҮ
муу сайнийг чи мэддэг үү????? чи ч мөн Бурханы бүтээл байж айхгүй хуцахаа боль !!!!!!!!
за би ч гэсэн нэг иймэрхүү юм яриад сууж чадна л даа
Юу гэж ингэж олон түмний сэтгэхүйгээр тоглож байдаг юм болоо. Тэгээд л зас�##� хийлгээд болчихно гэж солиороод ш дээ
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol