Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Украинд байлдаж буй цэргүүд ОХУ-ын ирээдүйг хамгаалж байгаа гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2025.02.23/ Украинд байлдаж буй цэргүүд нь үндэсний эрх ашгийг хамгаалж байгаа хэмээж улсынхаа зэвсэгт хүчнийг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа амласан юм.

Кремль эх орныг хамгаалагчдын өдөрт зориулан нийтэлсэн бичлэг дээр Путин “Өнөөдөр тэд амь насаараа дэнчин тавьж, зоригтойгоор эх орон, үндэсний эрх ашиг, Оросын ирээдүйг эрс шийдэмгий хамгаалж байна. Бид арми, флотын байлдааны чадвар, бэлэн байдлыг ОХУ-ын аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн болгон, одоогийн мөн ирээдүйн бүрэн эрхт байдлын баталгаа болгон сайжруулна” гэж хэлжээ.

ОХУ сүүлийн долоо хоногт АНУ-тай харилцаагаа илүү ойртуулах болсон. Нэгдүгээр сарын 12-нд Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр Украины дайны асуудлаар утсаар ярьсан билээ. Мөн АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт Саудын Арабд уулзаж Украины дайны асуудлаар хэлэлцсэн.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоосон ам ш�##�дан гуя Трамп

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Бат инженер
Бат инженер

Пу тин ч бүр солиорч дээ

Зочин
Зочин

Хошного Трамп

Холбоотой мэдээ

Back to top button