Ард түмэн сонгоогүй Засгийн газрын БЭТ-ийг иргэдийн нэр барьж байгаад Б.Энхбаяр эгдүүцэв

Энэ сарын 6-нд /2025.02.06/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.
Ж.Батзандан Засгийн газрын БЭТ болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудыг хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн Засаг, Хөгжлийн Яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй ажиллана.
Тэрбээр энэ ажлынхаа хүрээнд өнгөрсөн долоо хоногт хэвлэлд стратегийн ордуудын хулгай луйвар, улс төрчдийн хамаарал бүхий ордуудын талаар мэдээлэл хийсэн.
Мөн өөрийн цахим хуудаснаа “Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой. Би хулгайч нартай тохироо хийхгүй. Газрын хэвлийн баялаг бол ард түмний баялаг” гэж попорч буй.
Түүний энэ үйлдлүүдийг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байгаа юм.
Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газрын БЭТ-ийг цахим хуудастаа "Ж.Батзанданг сонгуулиар унасан. Ард түмнээс мандат авсан этгээд биш байж ард түмний нэр барьж ярих төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй. Мөн УИХ болон Засгийн газрын өмнөөс цахимд шийдвэр гаргадаг нь та биш" гэх мэтээр ширүүн шүүмжлэв.
Тэрбээр,
- Нэгдүгээрт. Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон ЗГ-ын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь Та биш.
- Хоёрдугаарт. Ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор Таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Та парламентын(ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш.
- Гуравдугаарт. Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй.
- Дөрөвдүгээрт. Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно гэв.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяраа чи дут. Эсвэл чи 30 гэр бүлээс хамахр�##� бүхий байх
Энхбаярын зөвөө. Батлагдсан битгий давраад бай. Хуулийн хүрээнд ажиллах за юу
ХА ХА. БЭТ ЗААВАЛ УИХ ГИШҮҮН БХ ЁСТОЙ ГЭСЭН ЯМАР ХУУЛЬ БНА? ЕС-ЫН ӨМНҮҮР ОРДОГ ЧИ ХЭН БЭ? АРААМАНДАА Л ЖААЖИГНААРАЙ, ЗА! К КК
" Засгийн газрын БЭТ " gej tsaaguuraa shoolood baigaa yum bishyy. " БЭТ " gedeg ni france helnii "bête" buyu te1 gesen yg
Өөрийгөө шудрага үнэний туйл гээд бодчихсон Энхбаяр гэх энэ нөхөр саяхан Боловсролын зээлийн сангаас зээл авчихаад баригдах болохоороо төлж онигоо болсон биз дээ. Одоо сайдын сууд�##� өгсөнгүй гээд нойр нь хүрэхгүй явж байгаа этгээд.Нэг ордын хулгайчаас хэдэн төгрөг авчихб�##�, юу ч гэж хуцаж мэдэх нөхөр. Монголын хуулийг ганцхан энэ хүн мэддэг юм уу?Сонсгол нэрээр нотлох баримт олж тогтоодог чух�##� хүн гэж өөрийгөө бодоод баахан сүржигнэсэн нөхөр шүү дээ. тэрний шагн�##� нь хууль зүйн сайд болсон.их мэдэгчийн дүртэй тэнэг нөхөр.