Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж, 2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд уг төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлуудыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ulaanbaatar hot ezemshliin talbai deer mashin tabiulsan gej tatbar mungu abdaGAA BOLIO.
Зогсоол төлбөртэй болсноор...
1. Ойр орчмын ААН айлуудын иргэдийн машин зогсоолд өдөржин 7 хоног сар эзэгнэх нь үгүй болсон
2. Зогсоолууд сэлгээ эргэлттэй болсноор ..ямартай ч сул зогсоол үүсдэг л болсонсон ...
Барилгачдын т�##�байг хувь хүн түрээслүүлдэг ч байх шиг. . Бараг 10 жил болсон. Эрхийг нь цуцлахаас г�##�на нэмээд өндөр дүнгээр торгох хэрэгтэй