УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлалын амбицаасаа гарч эрчим хүчний реформын ажлаа хиймээр байна, сайд аа

Т.Доржханд энэ намар Шадар сайдын албанд томилогдмогцоо 12 тэрбумын зарлагатай Эрчим хүчний реформ хийх үндэсний хороог ахалж, ногоон шилжилт хийхээ зарласан.

Энэ агуулгаараа тэр өдийд эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлуудад шамдаж, цахилгааны үнийн нэмэгдэл иргэдэд хэрхэн тусаж, яаж хэрэгжиж байгаагаас эхлээд хяналт тавина ажиллаж байх ёстой. Гэвч тэрбээр бодит байдал дээр цахилгааны үнэ нэмэхээс өөр ажил хийгээгүй.


Харин энэ хугацаанд Т.Доржханд Ерөнхий сайдыг дагж гаднын орнуудад айлчлал хийв. Мөн Швейцарын Давос хотод болсон эдийн засгийн форумд Монголыг төлөөллөө. Түүнээс хойш бас бус томоохон айлчлал, уулзалтуудад Засгийн газрыг төлөөлөн оролцсон.

Сонирхолтой нь тэрбээр уулзалт, айлчлал бүрдээ нөгөөх сэргээгдэх эрчим хүч экспортлох гэгээн мөрөөдлөө ярьсан хэвээр. Уг нь ажиллая гэвэл манайд энэ талын санал тавьж буй улс орнууд бий. Боломж нь ч их байгаа. Гэвч Шадар сайд тэдгээрийг тоолгүй өөрөө ч хийсэн ажилгүй зөвхөн "сэргээгдэх эрчим хүч экспортолно" гэсээр явна.


Тухайлбал, өчигдөр /2025.02.24/ Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Т.Доржханд “Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” хэмээсэн байгаа юм.

Тэр ингэж Эрчим хүчний реформ хийх үндэсний хорооны даргын хувиар хийгээгүй ажлаа. Сайдын хувиар ярьж явна. Энэ эрчээрээ Т.Доржханд Засгийн нэрээр попорч явсаар байтал 2025 он талдаа орох нь. Оны төгсгөлд мөрөөдлөө цаасан дээр буулгаж танилцуулах гээгүй бол одоо айлчлалын амбицаасаа хөндийрч эрчим хүчний реформын ажлаа хиймээр байна сайд аа.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Станцаа барчихаад экспортоо яртдаг бгаа даа, байхгүй пмыг мянга яриад яах билээ, барьтал 5 жил болноо, тэр үед засаг солигдоно, тэгээд үлгэр дуусна даа, монгол сэтгэлгээ гэ энэ дээ

Зочин
Зочин

Энэ залуу мөн ч их айлчилж байна даа . Үр дүн нь цахилгааны үнэ нэмэв.....

zochin
zochin

ajlaa hiigeech,nobshoo

Ха ха ха
Ха ха ха

Харин тийм. Арабын орнуудаар үсээ задгай тавьсан Номин, Доржханд энэ тэр илүү байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button