НДС-гийн чөлөөт үлдэгдлийн ₮700 тэрбумд "Капитал"-ын түүх давтагдах вий

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 700 тэрбум төгрөгийн арилжааны банкнуудад хадгаламж хэлбэрээр байршуулж, арвижуулах тухай Л.Энх-Амгалан сайд мэдэгдлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр /2025.02.24/ хуралдаж, ийн шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн зэрэг системийн таван банканд байршуулах аж.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад, нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно" гэх заалтыг үндэслэсэн гэж тайлбарлажээ.
Гэтэл энэ мөнгөнд Капитал банкны түүх давтагдахгүй гэх баталгаа бий юу гэдэг асуултыг олон нийт асууж эхэллээ.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн "Капитал банк"-нд байршуулсан гэх НДС, ЭМДС-ийн буюу даатгуулагчдын 160 тэрбум төгрөгийн түүхийг бүгд мэддэг болсон. Улмаар
- Капитал банк ХХК-аас 104 тэрбум,
- Чингис хаан банк ХХК-аас 103 тэрбум төгрөг
буюу нийт 207 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан, Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарсан билээ. Өдгөө нийт өрийн 22 хувь буюу 47 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулаад буй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ундармаа одоо болтол өгдөггүй дээ аймаар юмаа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
МАНын Ундармаа авгайгаас НДСан мөнгөө аваачээ.Хуйв�##�даад бнмюа.
УНДАРМАА МАН Д ХАНДИВ ГЭЭД ӨГЧИХСӨН