Колумб эрэгтэй хиймэл үсэн дотроо кокэйн нуугаад баригджээ

40 настай Колумб эрэгтэй хиймэл үсэндээ 220 грамм кокэйн нуугаад Нидерланд улс руу нисэх онгоцонд суух гэж оролдоод баригджээ. Колумбын үндэсний цагдаагийн алба тэр эрэгтэйг Картагена хотын нисэх онгоцны буудлаас Амстердам руу нисэх онгоцонд суух гэж байхад нь баривчилсан юм.
Цагдаагийн албанаас нийтэлсэн бичлэг дээр нэгэн офицер тэр эрэгтэйн хиймэл үснээс 19 капсул бүхий кокэйн илрүүлж байгаа буужээ. Картагена хотын цагдаагийн бригадын генерал Гельвер Йецид Пена Араке хэлэхдээ илрүүлсэн кокэйн Европт 10 мянган еврогийн үнэ хүрэх байсан гэсэн юм. Хэрэгтнийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, үйлдвэрлэх гэмт хэрэгт буруутгаад байна. Колумбын цагдаа нар мэдэгдсэнээр бол хэрэгтэн өмнө нь хоёр удаа хар тамхины хэргээр шүүхээр орж байжээ.
Эх сурвалж: ABC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.