Нийгэм ярилцлага

Н.Мөнх-Эрдэнэ: Ресторанд бөөндөө золгож, буузаа худалдаж авдаг болсон нь цагаан сарын цэнийг хумиж байгаа санагддаг

“Элдэв эрдэнэт” хэмээн модон могой жилийн сар шинийн баяртай холбогдуулан, баярын үнэ цэн, утга учрын талаар УДЭТ-ын залуу жүжигчин Н.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрбээр, залуу үеийн төлөөлөл бөгөөд хүүхэд насанд тэмдэглэдэг байсан сар шинийн баяр одоо хэрхэн өөрчлөгдсөн талаар бидэнд хуваалцлаа.

-Өнөө үед залуучууд сар шинийн баярт төдийлөн ач холдбогдол өгөхөө больсон юм шиг дүр зурагтай байдаг. Таны хүүхэд насны цагаан сар өнөөгийн цагаан сар хоёр хэр ялгаатай байдаг болсон бэ?

-Миний хувьд унаган хотынх, өвөө маань Архангай аймгийн гаралтай, харин эмээ маанв Ховд аймгийн хүн байсан. Өвөө эмээ хоёр танилцаад л “Хонхор”-т суурьшснаар би унаган хотынх гэдэг харьяалалтай болсон. 

Би өвөөгөө сайн мэддэггүй. Харин эмээгээ сайн мэднэ. Манай эмээ их өндөр настай хүн. Хамаатан садныхан өргөн олноороо ирж, бужигнадаг. Хүүхэд байсан болохоор гадуур айл хэсэх нь их гоё. Юмс ховор байж, мөсөн чихэр идэх нь хүртэл ихэд сайхан санагддаг байж. Болж өгвөл хамгийн гоё бэлэг өгдөг айлдаа шинийн нэгэндээ багтаж орчих гээд л гүйдэг байснаа санаж байна. 13 настайгаасаа эхлээд цагаан сарын бэлтгэл ажилд гар бие оролцож эхэлсэн. Хамгийн эхлээд тооллогын ажилд ороод цаашаа өсөн дэвжсэн дээ. Хүүхэд байхад догдолсон мэдрэмжээр дүүрэн байсан бол өнөөдөр догдлолгүй. Битүүний өдөр морь уралдуулж, алаг мэлхий өрж, аз одоо үздэг байсан. Гэтэл одоо шагай тоглох нь ч багассан. Шагай цуглуулах нь ч багассан санагддаг.

-Сар шинийн баярын зарим өв уламжлал, хумигдаж байгаа мэт санагддаг уу. Ер нь таны хувьд ямар утга учиртай баяр вэ?

-Би цагаан сарын тухай уншиж байсан л даа. Хамаатан садангуудтайгаа жил уулзаагүй ч хаврын урь орсонтой зэрэгцэж настан буурлынхаа эрүүл энхийг мэддэг жамтай. Гэтэл одоо ахмадууддаа мөнгө барьж золгодог болчихсон. Угтаа бол энгийн сайхан хадгаа бариад л золгодог байсан. Харин одоо хэлбэр төдий болчихсон мэт.

Бас нэг эмзэглэдэг зүйл нь бууз хийх соёл маань алга болчих вий дээ. Угтаа бол халуун ам бүлээрээ цуглаж, айл хотлоороо хамтдаа байж бууз хийдэг сэн. Одоо үед хүмүүс шууд л худалдаад авчихдаг болсон. Уг нь бөөнөөрөө инээж, хөхөрч байгаад л буузаа чимхдэг шүү дээ. Энэ энгийн хэр нь нарийн нандин соёлоо хадгалж авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Саяхан нэг орой гэрийнхэнтэйгээ буузаа хийсэн. Инээлдэж, хөөрөлдөөд жигтэйхэн сайхан байсан.

Золголтууд нэг дор болчихсон байсан. Ресторан, амралтад бөөндөө золгодог болчихсон. Энэ их сонин санагддаг. Хэдийгээр хүн ам ихтэй жижиг хотод, түгжрэлээс үүдэж олон асуудал үүсдэг ч гэсэн түгжрээд ч болтугай, алхаад ч болтугай айлаар хэсэх сайхан. Нийтээрээ золгодог энэ жишиг манайд тогтчихвол бид өв соёлоо өөрсдөө тээхээ болих байх. Үүн дээр жаахан эмзэг байдаг. 

-Гэр бүлээрээ буузаа хийх талаар та сая ярилаа. Бага байхад буузны ширээний ард өрнөх яриа хамгийн сайхан санагддаг байсан шүү дээ. Үүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцвал?

-Манай эмээ золголтын талаар ярьж байсныг санаж байна. Одоо бол бид аав ээж дээрээ очиж золгодог шүү дээ. Гэтэл эрт дээр үед хамгийн түрүүнд багш дээрээ дараад нь ижий аав дээрээ очдог байсан гэсэн. Энэ мэт эрт, хуучны сонин сонирхолтой юмсыг эмээ маань их ярина шүү дээ. 

-Хүүхэд байхдаа өдөрт хэдэн айлаар ордог байв. Одоо хэдэн айлаар орж амжиж байна вэ?

-Хүүхэд байхад шинийн нэгний өглөө гараад тав, зургаан айлаар ороод бужигнуулдаг байсан. Харин одоо бол хоёр, гурван айлаар орвол том амжилт болчхоод байна.

-Өсвөр насныхан гэлтгүй залуучууд сар шинийн баярыг ихэд цомхон тэмдэглэдэг. Таны хувьд хэрхэн өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?

-Одоо бол аав, ээжтэйгээ хамт тэмдэглэдэг. Ээж аав хоёр нас өндөр болж байгааг ч хэлэх үү, айлууд их ирдэг. Тэр хэрээрээ ч бас айлаар их хэсдэг. Ер нь намайг бага байхын манай эмээ ч их өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Одоо ч тэр жишиг нь манайд тогтчихсон хэвээрээ.

-Та цагаан сартай холбоотой ёс уламжлалаасаа хэр зэрэг мэддэг вэ?

-Сар шинийн баяртай холбогдуулан нарийн өв уламжлалаас гэвэл Лхам бурханы морийг ундаалахаар тотгон дээрээ мөс, будаа тавьдагийг мэднэ. Шинийн долоонд золголт хийдэггүйг мэднэ. Ер нь ихэнх зүйлсийг аав ээж, гардаж хийдэг учраас нарийн зүйлсийг нэг их мэддэггүй байсан. Сүүлийн жилүүдэд чанах мах, идээ будаанаас эхлүүлээд нэлээдгүй юм суралцаж байна.

-Биднээс хоёр доор үеийнхэн бидний насан дээр ирэхээрээ энэ баярт хэрхэн ач холбогдол өгөх бол. Бид ер нь яг өв уламжлалаа хойч үедээ хэрхэн дэлгэрүүлж байгаа вэ?

-Угтаа бол бид өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйл хэргийн эзэд. Гэхдээ бидний үеийн залуучууд ч энэ баяраас халшрах, төвөгшөөх янзтай байдаг. Ингэж болохгүй л дээ.

Анхаасаа аав, ээж нь сайтар нөлөөлж, энэ баяр бидний ондоошил, үндэсний онцлог гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Одоо үеийн хүүхдүүдэд “Сар шинийн баяр”-ын үнэт зүйлсийг тайлбарлаж, таниулах хэрэгтэй гэж боддог. Дүү нар маань энэ баярын талаар өөрсдөө уншиж, судлаад, ёс жаянаа хайрлах хэрэгтэй юм шиг санагддаг. Бид өв соёлоо бүдгэрүүлээд, хумиад байвал гадаадын улс орнууд “Өө энэ бидний ёс, уламжлал” гээд авчихна шүү дээ. Тэгэхээр Монгол хүн болж төрснийх адаглаад энэ цагаан сарын баярын үнэт өв соёлыг ойлгож, нэг ч болтугай залууд, хоёр ч болтугай хүүхдэд нөлөөлөх хэрэгтэй.

-Сар шинэтэй холбоотой дурсамжаасаа хуваалцлвал?

-Эмээ их сайхан ааштай байвал надад дандаа хорин мянган төгрөг өгдөг байсан. Ер нь надад хэдэн төгрөг өгөх нь эмээгийн аашнаас л шалтгаална. Хүүхэд байхад мөнгө цуглуулаад, хичээлдээ орохдоо жигтэйхэн их мөнгөтэй орох нь л хамгийн сайхан санагддаг байжээ.

-Шинийн нэгний өглөө мөр гаргах ёсыг хэр баримталдаг вэ? 

-Шууд үгүйсгэх нь хэцүү. Би өөрөө тэнгэр шашинтай учраас шинийн нэгэнд мөр гаргадаггүй. Миний шүтлэгт тууль хайлах зэрэг нь өөрөө засал ном болчихдог. 

-Тэгвэл хүмүүс шинийн нэгний нарыг өргөн олноороо ихэд хардаг. Үүнийг та юу гэж боддог вэ?  

-Бид угаасаа хүн байгалийн холбоотой хүмүүс. Тэр ч утгаараа нар харах гэдэг байх л ёстой зүйл. Яах вэ, хүмүүс нэлээдгүй тоглоом тохуу хийж л байдаг. Гэхдээ нар харах нь хараад, харахгүй нь харахгүй байхад болно шүү дээ.

-Хүмүүс сар шинийн баярын бэлгийг ихэд шүүмжилдэг. Таны хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Бэлэг бол хэт их туйлшрал юм шиг санагддаг. Амар мэндийг мэдэж байгаа ахмадууд болон бага балчируудынхаа гарыг нь цайлгаж, бэлэг өгөхөд л болох юм шиг. Тэрнээс биш дунд эргэм насныханд бол бэлэг өгөөд байх нь хэт их төвөгтэй л санагддаг. Хүүхэд байхад л бэлэг авах нь гоё дурсамж болон үлддэг. Харин том болохын хэрээр ах дүү хамаатан садантайгаа уулзах нь ихэд чухал санагддаг шүү дээ. Угаасаа миний өгсөн бэлэг тойрч явсаар байгаад буцаад над дээр ирчихдэг учир, бэлгэнд их анхаарал өгч, сүжрээд байх шаардлагагүй л гэж боддог. 

-Та тэгэхээр хотынх учир хөдөө орон нутагт очиж шинэлж үзээгүй байх нь ээ. Ер нь орон нутгийн шинэлгээ хотынхоос хэр өөр болдог гэж бодож байна вэ?

-Би сайн мэдэхгүй ч гэсэн. Орон нутгийнхан маань яг өв соёлоо хадгалж шинэлдэг байх. Өөр өөр ёс заншилтай юм билээ.

Сар шинийн хишиг баруун аймгаас манайд ирж байсан юм. Тэгсэн бууз, банш, хуушуур ирэхэд нь ихэд гайхсан. Тэгтэл баруун аймгийхан маань битүү хоолоо хийдэг юм билээ. Энэ мэт сонин содон соёлоо тэд тээсээр л байгаа.

Мөн хүмүүс зээл авч, баяраа тэмдэглэх вий. Өр зээлтэй сар шинэ угтахгүйг бид хичээдэг. Тийм байхад бэлэг сэлтэндээ зориулаад хэт их зээл авах вы. Ер нь ахмадын тэтгэвэрийн зээл, ажилчдын аппликейшны зээл хүртэл баяр дөхөхөөр нэмэгддэг гэсэн. Тэгэж дараатай байх хэрэггүй л юм шиг санагддаг. Айлд ороод, ганц аяга цай уугаад гарахад ч гомдохгүй шүү дээ. Ах дүү хамаатан садантайгаа уулзаж, ураг төрлөө мэдэх нь л сайхан, сэтгэл тэнийлгэх үйл явдал гэж л боддог. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амтшил бууз
Амтшил бууз
2 сар 28, 2025 09:57

Амтшил нэртэй буузны цех нэг л гоё реклам хийх мөртлөө мөнгөний төлөө ард иргэдээ хуурч бууз нь нил хатуу бүлх махтай. Олсон мөнгөндөө удахгүй хахаж....

Зочин
Зочин
2 сар 28, 2025 10:25

Тэмээ, ямааны мах

Зочин
Зочин
2 сар 28, 2025 10:59

Олон хүнтэй бол аргагүй ресторанд хийнэ . Үгүй бол хөгшчүүд нь ядраад хэцүү

Зочин
Зочин
2 сар 28, 2025 11:36

Цаг үе нь тийм болгосон жижигхэн м2тай байранд багтахгүй блхр тэршдээ

Иргэн
Иргэн
2 сар 28, 2025 15:39

Энэ цаг үед настай хүмүүсийн ая тухыг бодолцоод боломжтой ах дүүс гадуур нэг дор золголт хийх нь тохиромжтой болжээ!!! Уулзаддгүй учирдаггүй , чимээ аниргүй байдаг ах дүүс, амраг садан, ажилын, сургуулийн, цэргийн гээд хүмүүс цагаан сараар золгох нэрээр зүс танихаас эхлээд бараг танихгүй шахуу айлаар үлдээхгүй хэсдэг нь энэ баяраас з�##�хах ш�##�тгаан болоод байгаа!!! Бүдүүлэг соёлгүй хүмүүс хэлээд ч тоодоггүй юм билээ!!!

Зочин
Зочин
2 сар 28, 2025 16:34

Ураг төрлөөрөө хэдэн зуу болчихсон айлуудад 1,2 өрөө байр нь багадаад байгааг ойлгох хэрэгтэй. Аливаа юм нөхцөл байдлаасаа хамаараад хөгжиж өөрчлөгддөг жамтай.

Зочин
Зочин
2 сар 28, 2025 18:03

Bitgii uilaad bai manj s#a mn ahhhaha

Зочин
Зочин
2 сар 28, 2025 18:22

Орчин үед өвчний янз бүрийн төрөл гардаг болсон, дээр үеийнхтэй адил биш. Айл айл хэсч өвчин авах тараах эрсдэл нь ихэссэн учраас энэ арга нь зөв

Зочин
Зочин
2 сар 28, 2025 19:42

Одоо сэтгэлээсээ хүндэлж юм хийдэг хүн байхгүй болсон шүү дээ.бүгд мөнгөний л боол
Монгол хүний ёс жудаг байхгүй болсоон

Зочин
Зочин
2 сар 28, 2025 19:46

Рёсторанд орох зөв.т�##�бай том.хоол унд бэлэн

Анхдагчидаас
Анхдагчидаас
2 сар 28, 2025 21:18

Үнэн шүү уламжл�##�т баяраараа хөдөлмөрөө зориулж, уламжл�##�аа сахиж хийвэл эргээд үнэ цэнэтэй, мөн хүүхэд багачууддаа ёс заншилаа өвлүүлэх бодит практик шүү. Ресторанд хийх, бууз худ�##�даж авч байгаа нь хойшдоо хойч үеийнхэнд улам л үнэ цэнэгүй болж яваандаа орхигдох болно шүү дээ.

Зөв
Зөв
2 сар 28, 2025 22:11

1 гэртээ бөөнөөрө цагаан сараа зарим нь гаргаж баи. гэртэ жижиг �##�хаад мөрөө зарим нь гаргаж баи.

Зочин
Зочин
3 сар 1, 2025 05:30

Өөр тавьж шинэлэх.., Энэ асуудлыг тойрсон хэлэлцүүлэг өрнүүлэх үү? Дан ганц м�##� аж ахуйтай байсан үеийн соёлдоо хэт автчихаад байх шиг. Тэр цагт хотондоо, өөрөөр хэлбэл байгаа өөртөө байгаа ( шүүс, идээ цагаа ) зүйлээрээ л цагаан сарладаг байж. Гэтэл м�##�гүй мөртлөө хотын бид ууц өвчүү болоод л явчих.

Зочин
Зочин
3 сар 1, 2025 07:26
Reply to  Зочин

Йй

Зочин
Зочин
3 сар 1, 2025 10:03

Emegteichuudee ydraahgui bayarlaj surmaar baina.

Unknown
Unknown
3 сар 1, 2025 17:01

Tugjirdegguisen bol heden ail hesehed asuudal alga

Зочин
Зочин
3 сар 1, 2025 20:05

Хамгийн гол утга учир нэгнээрээ очих юм шүү дээ.тэрнээс ямар банкет хийж байгаа биш

Зочин
Зочин
3 сар 1, 2025 22:44

Gachin zolbin zochin be.. ger bvliin hvmvvjil muutai, Hvn muutai udam sudartai zaluu.. ????????????????????????????

Зочин
Зочин
3 сар 2, 2025 08:23

Зассс цагаан сарын утга учир айл хэсэж бэлэг авахдаа байдаг юмуу тэнэг юм ярих юм, Бөөнөөрөө 1 л өдөр цуглаж бужигн�##�даад хүүхдүүд, шинэ гишүүд нараа хамаатан садны хүмүүстдээ танилцуулж, золгуулж, мэнд мэдчихэд л данга. Өдий зэрэгтэй үндэсний баяраа авч яваа нь ханг�##�ттай харин ч амр�##�тын өдрүүд олон байгаа

Зочин
Зочин
3 сар 2, 2025 10:53

Гэртээ ганц идээ таваг засчихдаггуй айл хэсээд идэж уугаад бэлэг авчихдаг хув�##�знууд хэдэн төг гаргаад ресторанд хийх нь зөв.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 10:00

3сарын 6-нд буюу шинийн 7нд ажил цуглаад золголт хийгээрэй гээд ЗГ маань шийдчихсэн байгаа

Мөнгөө
Мөнгөө
3 сар 3, 2025 11:33

Ресторанд оруулах орлогоо гэр бүл үр хүүхдэдээ зориулсан дэрээ

Дамдин
Дамдин
3 сар 4, 2025 11:17

Газар газар өөрсдийн хүслээр тэмдэглэдэг. Би бол бууз худ�##�даж авах, бөөнөөрөө золгох энтэр бол хөгжил гэж боддог. Харин боломжоороо нэг дороо золголт хийх нь амар мэндийнхээ баярыг хөгжүүлж байна гэж ойлгож байна. Бүр т�##�бай дээр багш, өтгөс хүний өөрийнгүй золгодог болвол гоё бишүү.

Дарьсүрэн
Дарьсүрэн
3 сар 4, 2025 11:20

Үнэ цэнэ гэдэг нь �##�дагдах байх даа.Ирээдүйд өвдөгдөх өв соёл аажмаар үгүй болж ресторан үнэ цэнэтэй болох байх.

Иргэн
Иргэн
3 сар 4, 2025 17:29

З�##�хуураад рестронд хийвэл битгий хий !!!!!! Өөрсдийн хийсэн бууз амттай гоё Сэтгэл шингэж байж ,олон хүнийг дайлах Сэтгэл шүү дээ !!!!!!!Рестроноос авч идэх нт уламжил�##� болохгүй шдээ !!!!!!! их бэлэнчлэлтэй з�##�хуугаас л Сайхан Сар шинэ ээ Үнэгүйтүйлж байна шдээ ??????эд хөрөнгө мөнгө ихтвэл Ингэж хүнийг эвдэлэнэ !!!!!!!!!

Зочин
Зочин
3 сар 6, 2025 10:59

Ресторанд тэмдэглэх нь буруу. Буяны ажил өнгөрүүлж бгаа юм шиг.

Холбоотой мэдээ

Back to top button