Трамп Украин дүрвэгсдийн оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.03.06/ дайны улмаас АНУ-д дүрвэсэн 240 мянга орчим Украин иргэнийг түр оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч үзэж байгаа аж. Ийм алхам хийвэл Жо Байдены захиргааны үед баримталж байсан украинчуудыг хүлээн авах бодлогод 180 эргэлт хийж буй явдал болж, тэднийг албадан гаргах жагсаалтад оруулах магадлалтай юм.
Сэтгүүлчид Трампаас украинчуудын оршин суух эрхийг цуцалж, албадан гаргах талаар асуухад “Бид хэн нэгийг хохироохыг хүсэхгүй байгаа, одоогоор энэ талаар авч үзэж байгаа. Зарим хүн оршин суух эрхийг түдгэлзүүлэх нь зүй ёсны хэрэг гэж боддог. Бас зарим хүмүүс тэгж боддоггүй. Би удахгүй шийдвэр гаргана” гэжээ.
Байден ерөнхийлөгч байхдаа 1.8 сая гаруй цагаачид түр хугацааны хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгосон. Трампын захиргаа тэдгээр цагаачдын оршин суух эрхийг түдгэлзүүлэн, улсаасаа албадан гаргахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ с УКРИАНЫ ДҮРВЭГЧДИЙГ АЛБАДАН ГАРГАВАЛ ЗЕЛЕНСКИЙ БАЦААНЫ ТӨГСГӨЛ ИРЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ОДОО АНУ д ДҮРВЭЖ ОЧСОН ДҮРВЭГЧИД ГАР ХӨЛӨӨ ОЛООД ДҮРВЭЖ ИРСЭНДЭЭ БАЯРЛАН ХӨӨРЧ БАЙХАД НЬ ГЭНЭТ АЧААД НУТАГ РУУ НЬ БУЦААЧИХВАЛ ЖИНХЭНЭ БҮХ ЮМНЫ ТӨГСГӨЛ ИРЛЭЭ ГЭСЭН ҮГ.АН У д ДҮРВЭЖ ОЧСОН УКРИАН ХҮҮХЭН МАНАЙ НЭГ НАЙЗТАЙ БАВАЛЦСАН ГЭСЭН ГОЁ ҮЗДЭГ ГЭСЭЭН УКРИАН ЯВДЫМУ
Жомбого Трамп