Европын удирдагчид цэргийн төсвөө нэмж, Украиныг дэмжих тал дээр тохиролцлоо

Европын удирдагчид пүрэв гарагт /2025.03.06/ Брюссельд уулзлаа. Тэд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, Украиныг үргэлжлүүлэн дэмжих тал дээр тохиролцсон байна. Уулзалтыг ахалсан Антонио Коста сэтгүүлчдэд хэлэхдээ “Өнөөдөр Европын холбоо сорилтыг хүлээн авч, Европын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэн, Украинтай мөр зэрэгцэн зогсож буйгаа харууллаа” гэсэн юм.
Энэ долоо хоногт Европын комисс батлан хамгаалахын төсөв дээр уян хатан байдал үүсгэхийг санаачилсан. Хэрвээ хэрэгжих болбол Европын комисс 150 тэрбум евро хүртэлх гадаад зээл авч, Европын холбооны засгийн газруудад зэвсэгт хүчинд нь нэмэлт төсөв болгох зорилготой хувааж олгох юм. Брюсселийн уулзалтаар 27 гишүүн улс хамтарсан мэдэгдэл гаргахдаа энэ саналыг нэн даруй нарийвчлан авч үзэхийг уриалжээ. Польшийн Ерөнхий сайд Доналд Таск “Европ энэ сорилт, зэвсгийн уралдааныг хүлээн авах хэрэгтэй. Мөн ялах хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европ үнэсэн товрого болждээ. Нэг мөсөн газар нутгийг нь цэвэрлээд хаячихв�##� таарна даа. Орос ч цөмийн зэвсгээ одоо л хэрэглэх хэрэгтэй дээ.
Жомбого Трамп
Орос ч унтаж бсан арсланг сэрээлээ дээ. Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэгч л болж дээ! к кк