Энэ жил хийн түлшинд холбох "ногоон" бүсэд шатахуун зарж, автозасвар ажиллуулах зэргийг ХОРИГЛОНО

Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд энэ жил 22 мянган айлыг хийн түлшинд холбохоор болсон. Харин энэ нь байршлын хувьд "Москва" хороолол, Нэгдүгээр хороолол, 3, 4-р хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хэсгийг хамарч байгаа.
Хэрэв энэ бүс дэх 22 мянган айлыг хийн түлшинд холбовол агаарын бохирдол 15 хувиар буурах судалгаатай. Хийн түлш гэдэг нь шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG юм байна.
Нөгөө талаар гэр хорооллын 147 мянга гаруй айлд давхар шаталтат зуух нэвтрүүлж, шаардлагатай гэр, байшинг дулаалах бодлого баримтлан ажиллана.
Харин хийн түлшинд холбохын тулд тухайн бүсэд тодорхой эрсдэлт үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэдгийг Нийслэлээс мэдээлээд байна.
Энэ бүсийг "Ногоон" гэж нэрлэсэн. Улмаар ногоон бүсэд,
- Хийн болон шингэнээс өөр төрлийн түлш эд зүйл шатаахыг
- Автобензин, дизель түлш худалдан борлуулахыг
- Газрын доорх ус ашиглахыг
- Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг
- Автосэлбэг задгай худалдахыг
- Бүх төрлийн автозасвар үйлчилгээ эрхлэхийг
- Хог хаягдал дахин боловсруулж, шатааж, устгаж, булшлахыг тус тус хориглохоор төлөвлөөд байгаа аж.
Иймд энэ жилдээ багтаан хийн түлшинд холбох бүс нутгаас дээрх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг нүүлгэх зэрэг арга хэмжээ авах хүлээлттэй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийн түлш ашиглах айлууд одоо байгаа нүхэн жорлонгоо яах вэ.Бохирын шугам татаж өгөх юи уу.
Угаартуулж баахан �##�снаа одоо дэлбэлж �##�ах нь
Olon xvn ajilgvi bolj dee.
Хэдхэн сарын дараа хийн түлшинд шилжинэ гэхээр үнэмшилгүй бна зуны сар зургаа бишшүү
Тэнгэрийн юм ярисан улс төрчдийн улиг болсон уриа!
Худаг ашиглах эрхийг хааж бгаам уу
Гэр хороололын айлууд өлзий , дөл гээд зуух бүгд хэрэглэдэг болчихвол элдэв асууд�##� үгүй болох юм шиг олон жил өлзий зуух хэрэглэж байгаа айл түлшинд хэмнэлттэй дулаахан утаа униаргүй гээд тухтай л байх юм билээ
Угаартах нь тухайн айлын буруу г�##�лагаа зуух муутайнх түлшиндээ бишээ
Ард иргэдийг угаартуулах үйл ажиллагаа нь явцгүй санагдаад одоо газ-аар дэлбэлж устгахаар шийджээ дээ! Аюулгүй ажиллагаа, хэрэглээний аюулгүй байдлыг маш чанга мөрддөг иргэд хэд билээ дээ?!
ЗХУ.манайд газнаас бусдыг өгсөн. Тоглоом биш шүү.