Сурвалжилга, Нийтлэл

Хүү АМЬД БАЙЖ болох байсан. Аав, ээж, эмч, Халамж, ШШГЕГ, Засаг дарга бүгд буруутай!

Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр настай жаахан хүү Хэнтий аймгийн Хэрлэн суманд хойд эцэгтээ зодуулан амь насаа алдлаа. Түүнийг хөнөөсөн гэх хэрэгт хүүгийн хойд эцэг буюу ээжийнх нь хамтран амьдрагч 23 настай Б.Хүлгэнийг сэжиглэн шалгаж байна. Хэргийг тодруулбал, талийгаач хүүгийн ээж нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Б.Хүлгэнийг хорих ангиас суллагдаад удаагүй байхад нь хамтран амьдрах болж. Энэ хугацаанд Б.Хүлгэн гэгч нь түүний 1 болон 2 настай хоёр хүүхдэд байнга гар хүрч байсан гэдгийг эх сурвалж хэлсэн байдаг. Бүр тодруулбал, хүүхдүүдийн хамарт болон бөгсний нүх орчимд тамхиа унтраадаг байж болзошгүй шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Сэжигтэн нь эхлээд нэг настай хүүгийн биед гэмтэл учруулснаас эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хооронд архидан согтуурах явцдаа ахынх нь элгийг бяцартал цохьсноос үхэлд хүргэсэн гэх. Тухайн өдөр Б.Хүлгэн хөвгүүдийн ээж болон бусад найз нартайгаа ахуйн хүрээний архидалт хийж, хүүгийн ээжийн дэлгүүр явах хооронд амь насанд нь онц хэрцгийгээр хүрээд, ирэхэд нь орон дээр тавьчхаад “Унтчихлаа” гэсээр суусан гэдэг.

Одоо Б.Хүлгэнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт буюу онц харгис хэрцгийгээр хүн алах гэх зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, таслан сэргийлсэн байна.

Дээрх хэрэг бол Монгол улсад үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн зөвхөн нэг жишээ. Энэ тохиолдолд зөвхөн хэрэг үйлдэгчийн буруутгаж, хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь цаашид ийм төрлийн хэргийг “дэмжиж” буйгаас ялгаагүй.

Өөрөөр хэлбэл, хүүг үхэлд хүргэсэн ээж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хэнтий аймгийн Засаг дарга гээд олон хүн буруутай.

ЯАГААД ГЭЖ ҮҮ?

НЭГ. ЭХНИЙ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХАРСАН ЭМЧ ЯАГААД ЦАГДААД МЭДЭГДСЭНГҮЙ ВЭ

Сэжигтний гарт тамлагдаж эмнэлэгт хүргэгдсэн ганц ойтой хүүхдийн тухай мэдээллийг эмч хуулийн дагуу цагдаад мэдэгдэх ёстой. Ингэснээр цагдаа хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл эхний хүүхдийг гэмтээсэн сэжигтэн яагаад архи уугаад, эрх чөлөөтэй явж байв. Үүнд эмч буруутай.

ХОЁР. ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС ЯАГААД ХУУЛИЙН ДАГУУ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛСЭНГҮЙ ВЭ

Тэтгэвэр тэтгэмж л олгодог мэтээр өөрсдийгөө төсөөлдөг болсон халамжийн ажилтнууд хэрэв хуульд заасан үүргээ биелүүлсэн бол уг хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломж байв. Тодруулбал, халамжийн ажилтнууд өөрт оногдсон хэсгийн өрх толгойлсон ээжүүдийн судалгааг гаргаж, үүн дээрээ үндэслэн архины хамааралтай ээжүүдийн судалгаа гаргаж ажиллах ёстой байж. Мөн хорих ангиас хүүхэд зодсон, хулгай дээрэм хийж байсан гэх мэт удаа дараа, зургаан удаагийн түүхтэй хүнийг суллагдсан даруйд нийгэмшихүй тал дээр яагаад сургалт, нөлөөллийн ажил хийсэнгүй вэ.

ГУРАВ. ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨӨРӨӨ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ ЮМ

Шинэчлэн найруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг  өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран тус хуулийн 20.2.2-т заасанчлан хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ёстой байв.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нь өөрөө Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн юм. Гэвч тэр ажлаа хийсэнгүй. Хамар дор нь хүүхэд хүчирхийлэлд өртөөд байхад тэр ийм сэтрээр яана вэ?

ДӨРӨВ. ШШГЕГ ЯАГААД ХУУЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬСАНГҮЙ ВЭ?

Хуулийн дагуу хорих ангиас суллагдсан иргэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хяналт тавих ёстой гэх . Тухайн хүнийг ямар нөхцөлд хэрхэн амьдарч байна вэ, амьжиргааны түвшин ямар байна, ажил мэргэжил эрхэлж байгаа эсэх зэрэг асуудалд хяналт тавих ёстой байсан ч хяналтгүйн улмаас дахин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

Хэрэв төрийн байгууллага хаа, хаанаа ажлаа хийсэн бол хоёрхон настай, амьдралд хөл тавиад удаагүй бяцхан хүү амьд сэрүүн алхаж явж болох байж. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Төрийн арчаагүй, хяналтгүй, залхуу, хэнэггүй байдлаас болж яг ийм байдлаар ахиад хэдэн хүүхдээ ч бид алдаж мэдэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
70 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-27 09:15

ger bul huuhed zaluuchuudiin gazar bna uu

тэнгэрийн хүү
тэнгэрийн хүү
2019-12-27 10:00
Reply to  Зочин

байхгүй ээ. мөнгө харсан х�##�тарууд байдаг.

irgen
irgen
2019-12-27 12:29

Төрийн �##�ба бол бүхэлдээ өнгө мөнгө харсан өлөн цөөвөрүүд байдаг

Ханна
Ханна
2019-12-27 09:15

Ер нь �##�ь ч шатанд ажил хийдэггүй ширээ бөглөгчид бдагийн амьд жишээ

тэнгэрийн хүү
тэнгэрийн хүү
2019-12-27 10:23

хэрэгтэнг цаазлаад. шат шатны хүүхдийн эрхийг хамга�##�ах бүлэгийн хүмүүсийг төриййн �##�банаас хөө.

Ээж
Ээж
2019-12-27 11:06

Төрийн �##�ь ч шатанд ажил явагддагүй шүүдээ. Бөөн их зан. Хүүхэд хохирсонд үнэхээр сэтгэл шимшрээд өөрийн эрхгүй нулимс урсах юм

зочи
зочи
2019-12-27 12:59
Reply to  Ээж

ёстой хэлэх үг олдохгүй тэр бяцхан хүү хэнд ямар гай болсон гэж ингэж хандаж байгаа юм бэ хүмүүсээ тэр адгуус араатан яахав цаазлах ч багад

зочин
зочин
2019-12-27 13:37
Reply to  зочи

ах болов уу Хэнд гай болоогүй ээжиинхээ мээмнээс гараагүй бас болоогүй хөрхөн дүүгиинхээ ах нь болчихсон тэр хүүгиин өмнө төриин �##�баныхан

зочин
зочин
2019-12-27 13:42
Reply to  зочин

ер нь томчууд бид бүгд буруутай юм шиг санагдаад өрөвдөөд өр зүрх мин т зурагдаж өөриин эрхгүй уйл сууна Өөриин үр хүүхдээ хайрлан өсгөсөн м

Зочин
Зочин
2019-12-28 01:14
Reply to  зочин

Eej buruutai ochnoon jil shorongoor yawsan huntei der nertgeh gej hoerin 2 nyalh huuhedtei baij yu bodoj iim huniig songodog teneg

зочин
зочин
2019-12-27 13:48
Reply to  зочин

минь хүртэл дэндүү хувиа бодсон вм шиг ч бодогдож байх шиг за энэ ч арай юу юм бэ гэх байх л даа гэхдэ э тэр бяцхан хүү ирээдүйн Монгол улсы

зочин
зочин
2019-12-27 13:52
Reply to  зочин

н иргэн ямар ч мунадаг хүн болох байсан юм биоээ гэж бодохоор л гомдмоор юм аа Хайрлаж хамга�##�ж чадаагүй билнии байж байгааа гэж болохоор ха

зочин
зочин
2019-12-27 14:02
Reply to  зочин

мөн ч гашуун харамс�##�тай Тэр араатан шиг новшнууд үеиин үед байсаар ирсэн биднээс хамаарахгүй харин жириин иргэд бид үр хүүхдээ муу хүнээс

зочин
зочин
2019-12-27 13:10
Reply to  зочи

ах нь тодорхой Дээр дурдсан төриин �##�баныхан ? бүгд буруутай тэр Хэнтиин засаг дарга хэн билээ хагиин гараас эхоээд бүгд амиа бодсон юмнууд

Зочин
Зочин
2019-12-27 11:52

Odoo tgd ter gemt heregten bish emch tsagdaa buruutai gj t1tej bn daa t1 huulitai t1 uls hvmvvs n ustaj hyatadiin kolon hurdan boloosoi

Зочин
Зочин
2019-12-27 20:46
Reply to  Зочин

Явж сэтгэцээ ш�##�гуул. Сэтгэл судлаачаас зөвлөгөө ав. Өөрт чинь тусламж хэрэгтэй болсон бн. Энд чи л т1 харагдаж бн.

Zochin
Zochin
2019-12-27 16:13
Reply to  Зочин

Amni belgees ashdiin beleg gedeg dee .Amaaraa duuren baas shavaad uls ornoo haraagaad baihaar yaj uls maani uudluh ve ?

уншигч
уншигч
2019-12-27 16:09

Манай эрүүгийн ял үнэхээр зөөлдөөд бна.Болдогсон бол бага насны хүүхэд хүчирхийлэгчид.санаатай хүн амины хэрэг үйлдэгсэдийн олны өмнө бууд

haramsaad barshgui
haramsaad barshgui
2019-12-27 18:56

yag l zuv helsen bn. odoo hariutslaga tootsood ogtsortol ni yavbal setguul zuin salbar huchteig huleen zuvshuurch ehelne ene tur zasgiinhan.

үнж
үнж
2019-12-27 19:36

наад новшоо шууд �##�аад бас эхийг нь ч �##� эргүү �########� вэ

Зочин
Зочин
2019-12-27 20:52

Tsaaziin yaliig iim sugnuuded zoriulj sergeeh heregtei

Зочин
Зочин
2019-12-27 22:57
Reply to  Зочин

Zow tsaaziin yliig sergeeh heregtei

Зочин
Зочин
2019-12-27 22:18

Яг үнэн

Зочин
Зочин
2019-12-27 22:19

Харгис хэрцгий з�##�уучууд худлаа цээжээ дэлдэж онгирохоос өөр зүйлгүй гэмт хэрэг үйлдээд л шоронгийн үнэгүй хоолыг идэж хоног төөрүүлэх санаа

Зочин
Зочин
2019-12-27 22:33

Яагаад ийм тэнэг юм бэ ээж гэх тэр хүн. Өөрийгөө ч хянах чадваргүй архины,эр хүний хамаар�##�тай байж хүүхэд төрүүлж зовоож тамлаж амьдруулах

Зочин
Зочин
2019-12-27 22:37
Reply to  Зочин

хайрладаг ат�##� эр хүнгүй бол үхэх гээд байгаа юм шиг тийм араатанд тээж төрүүлсэн үрсээ зовоож тамлуулаад байж байдаг. Үхвэл таарна

Зочин
Зочин
2019-12-27 22:35
Reply to  Зочин

ямар хэрэгтэй юм бэ. Арай ч дээ. Бүүр нээрээ сонсоход л өр эмтэрч нулимс урсаж байна. Эх хүн үр хүүхдээ зөөлөн унахад л яанаа эвий минь гээд

Ганаа
Ганаа
2019-12-27 22:36

Ямар аймар юм бэ. Ийм харшис хэрцгий хүнийг насаар нь чанга дэглэмтэй шоронд хийх хэрэгтэй. Хүмүүс яагаад ийм хэрцгий болод байган бэ?

Ганаа
Ганаа
2019-12-27 22:37

Хѳѳрхий хүүхдүүд яаж айж уйлж байсан болдоо.Тѳрсѳн эх нь ямар тэнэг юм бэ

Зочин
Зочин
2019-12-27 22:54

iim zerleg baliar novshnuudiig shuud staazal uxvel taarna

Новшийг алах юмсан
Новшийг алах юмсан
2019-12-27 22:59

Цаазын ялаа сэргээ!!!!!!!!!!! Хүүхэд хүчэрхийлж, тамлан зовоох нь хэрээс хэтэрлээ ????????????????????????????????

Зочин
Зочин
2019-12-27 23:10

Тиймээ бүгд буруутай

Зочин
Зочин
2019-12-27 23:19

Adgiin muu adguus ymaa neeree yal ogson bolool shorond ni mochilj alwal taarna ter balai awgaig bs yawuulah estoi tsugt ni

Нэгэн зүйл
Нэгэн зүйл
2019-12-27 23:25

ээжийн буруу

Зочин
Зочин
2019-12-28 00:21

Haramsaltai

Зочин
Зочин
2019-12-28 00:31

Төрийн байгууллагийнхан үеийн үед ямар ч шатанд ажлаа хийдэггүй. Санд�##� бөглөж, бүлээцүүлж,тарах цагаа хүлээж цаас бөглөж суудаг з�##�хуу улс!

Зочин
Зочин
2019-12-28 00:40

Хэлэх ч үг �##�га даа. Арай ч дээ эхэд нь хамгийн их буруу бна

Дэнслэгч
Дэнслэгч
2019-12-28 00:43

Цаазын ялаа сэргээгээд өнгөрсөн хугацаанд хүүхэд хүчирхийлж хохироосон бүх араатнуудыг нөхөн цаазлах хэрэгтэй!!!

Дэнслэгч
Дэнслэгч
2019-12-28 00:48

Хоногийн хоёр зуун хэдхэн төгрөгний төлөө эсэргүүцэл үзүүлэн шийдвэрийг цуцлуулж чаддаг байж яагаад хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхгүй байгаа юм

Иргэн
Иргэн
2019-12-28 00:53

6 удаа шоронд орж бсан (хүчин, хулгай...,) хүнтэй суусан хүүхдийн ээж сэтгэцийн эмгэг бна.

Иргэн
Иргэн
2019-12-28 00:54

6 удаа шоронд орсон хүэийг Шүүх, цагдаагийн газар яагаад хян�##�т, эргэлтээ тавьдаггүй????

Иргэн
Иргэн
2019-12-28 00:56

Яагаад удаа дараа хүчин хийсэн хүнийг суллав??? Тэр хүн гарч ирээ л дахин хүчин хийнэ ( я-яа сул дорой хүүхдийг сонгоно).

Иргэн
Иргэн
2019-12-28 00:57

Сүүлийнх дээр хүчингийн улмаас 8 жилийн ял авсан бхад яагаад 1 жил хэдхэн сар болгоод гаргав???? Шүүх ажлаа хийж чадаж бна уу??

иргэн
иргэн
2019-12-28 00:58

хамтран архи уусан нөхдүүд ч буруутай ер нь ийм ахуйн хүрээний архид�##�т их бгааг таслан зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин
2019-12-28 01:01

Vnen vnen hamgiin ih buruutai hvn bol eej bn, shorongoos garaad udaagvi hvntei yaran hamtran amidrah bolson ni hamgn buruy haraal idsen ymnu

Зочин
Зочин
2019-12-28 01:01

Huulia changalmaar bna,

Зочин
Зочин
2019-12-28 01:22

ewiidee huurhii nylh ur uruwdultei ymaa ???????????????????????????? tiim hargis hunii sugtei neg gert amidarch l bdag araichdee neeree

Irgen
Irgen
2019-12-29 08:27
Reply to  Зочин

Shuuhiin shiidver bieluuleh gazar ogt ajil hiideggui. Guitsetgel hiij baina geed goo saihand hevtej baidag uvsiin awgai naraar duurchihsen.....

Зочин
Зочин
2019-12-28 01:26

Archaagui eriin sugnuud haa saigui bhima. Tiim zaluuhan baij ysn ch olon udaa gemt hereg hiideg ym. Setgehui ni yatsan bdag bna.

Зочин
Зочин
2019-12-28 01:27

Ter eej gd bga hun ni ch ter heleh ch ug oldohguin. Huurhii byatshan huuhed l hohirhiin

Уншигч
Уншигч
2019-12-28 08:43

Хэлэх ч муу үг олдохгүй нь ......яахаараа ийм болчихдог байнаа адгууснаас ч дор ........

Зочин
Зочин
2019-12-28 11:27

Алуурчин үхлийн муугаар үхээсэй хөөрхий хүү ямар буруутай гэж хүүхдийн �##�уурчдыг цаазлая.

Зочин
Зочин
2019-12-28 11:33

Хүүхэд тамлаж �##�сан �##�уурчдыг олонд ард түмэнд ах дүү ээж аавтай нь ил болгож жигшин зэвүүцүүлж ялын дээд хэмжээ өгмөөр бна арай хэтэрч бна

Hoh tenger
Hoh tenger
2019-12-28 15:05

Ali ch chatnii baiguullaga hunii toloo , ter tusmaa humuujil gedeg ug surgaltiig yamar ch baiguullagad bhgui bolson ni nen haramsaltai .

Зочин
Зочин
2019-12-28 16:04

Ээж асар их буруутай өчнөөн жил шоронгоор явчихсан �##�уурчинтай архидаж хэний ч өмнө яаж ч чадахгүй бяцхан хүүгээ �##�уурчны гар өгсөн

Зочин
Зочин
2019-12-28 16:32

Элбэгдорж цаазын ялыг ганц хоёр хүнд зориулж үгүй болгосон .тэр санаа нь биелэх гээд байгаа.энэ нөхрийг шууд цаазад ял�##�.ийм шаард өөр ял б

????????????
????????????
2019-12-28 17:45

Тэр ээжийн буруу. Эхний нөхрийн гарын шүүс болж байсан байж тэрийгээ бүр дордуулж байдаг. Ёстой м�##� гэхээс өөр юүгхэв.

Лобби
Лобби
2019-12-28 18:56

Цаазын ялыг сэргээхээс аргагүй байд�##�д ортол эрүүгийн нөхцөл байд�##� хүндэрч жигшүүрт гэмт хэргүүд шил шилээ даран гарч байна.

Лобби
Лобби
2019-12-28 18:58

Үүнийг л "хуулийн лобби" гэдэг. Цаазын ял сэргээгээд хэвлэл мэдээллээр "хэрэг гарахгүй болно" гэвч бодит байд�##� дээр өөрчлөгдөхгүй

Лобби
Лобби
2019-12-28 19:00

Яагаад гэвэл бид ш�##�тгаан нөхцөлтэй нь биш үр дагавартай нь тэмцээд байна. Үүнийгээ л ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин
2019-12-28 19:50

Аймаар юмаа үнэхээр юу ч гэж хэлхэв �##�уурчин бол ойлгомжтой хуулийн дагуу шийтгэлээ амсах байх бусад хүмүүсд хариуцлага тооцох хэрэгтэй

зочин
зочин
2019-12-28 20:22

�##�аач новшийг

зочин
зочин
2019-12-28 20:22

�##�аач новшийг

уншигч
уншигч
2019-12-28 20:26

тэр эх шүү юм нь хариуцлагаа хамт үүрэх ёстой.хѳршүүд нь ч бас

Зочин
Зочин
2019-12-29 00:57

Тийм хүнтэй сууж л байдаг. Тэнэг эх
Гэртээ хүүхдүүдийнхээ хажууд яаж ууж болох юм бэ. Тэнэг нийгэм
Ийм тэнэгүүдэд цааз өгөөч

Зочин
Зочин
2019-12-30 00:40
Reply to  Зочин

1ойтой хүүхэд биеэ даагаад эмнэлэгт хэвтдэг юм бх даа.Тэгээд эх нь хойд аавтай нь архидаад гэртээ байж байдаг.Аймшгийн юм бэ.Юу уншчихваа.

Irgen
Irgen
2019-12-29 08:25

Shuuhiin shiidver bieluuleh gazar ogt ajil hiideggui. Guitsetgel hiij baina geed goo saihand hevtej baidag uvsiin awgai naraar duurchihsen.....

Холбоотой мэдээ

Back to top button