Фото: Төлийн дуу цангинасан малчны хотноос

Билгийн тооллын 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Eguur.mn сайт төлийн дуу цангинасан малчны хотоос фото сурвалжилга бэлтгэлээ.
Бидний зочилсон малчин айл Дундговь аймгийн Өлзийт суманд суурьшдаг. Малчин Доржийн Отгонбаатарынх гэх энэ айл эл хавар 300 орчим хурга бойжуулахаас өнөөдрийн байдлаар 90 орчим хонь төллөж, 100 гаруй хургатай болжээ.

Өөлөх юмгүй сайхан өвөл хавартай золгож малчин айл төлөө мэнд бүрэн авч байна.

Мөн хэдийгээр энэ айлын ямаа төллөх цаг болоогүй ч эртэч хэдэн ишиг бас энэ хотонд гүйлдэнэ. Долоон ямаа төллөсний гурав нь ихэр аж. Тэд бүгд улаан зүстэй. Харин ганцаараа эхдээ эрхэлж сүүндээ бялуурах үлдсэн дөрвөн ишигний нэг нь алаг, нэг нь шарга зүстэй.

Харин хургануудын хувьд тас хар, улаан толгойтой, хар алаг, хар нүдэн, хар халзан гээд янз бүрийн зүстэй.
Бас нэг сонирхолтой зүйл нь эдний нэгэн улаан халзан ямаа ишиглэсэн ч өөрийн ишгээ голж, хурга хөхүүлэн зогсоно. Улмаар улаан халзан ямааны нялх улаан ишгийг эзэн малчид тэжээх болжээ.

Малчин Д.Отгонбаатар малаа төллөхөд эр, эмээр нь ялгаж төллөх малаа өдөр бүр усалж, өдөржин дагна. Өглөө нар гармагц төл, малаа ялгаж явуулаад оройн нь бэлчээрлэж ирсэн төлтэй малдаа ишиг, хургыг нь тавьж өгснөөр малчин айлын нэг өдрийн ажил дуусна. Бид энэ зуурт малчны хотоор түр зочилж төл малын зургийг буулгалаа.
Гэрэл зургийг О.Улсболд
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hoorhon ymbe vnheer setgel hodolchihloo saihan bainaa hodoo yabmaar sangadaj bain shvv ( burhan bolson aab eej ) mini ymar ih sangadaj bainaa oyutan baihdaa habar choloo zaabal abaal hodoo gertei ochidog baisandaa horboo gej hvnii amidral boginhon ymdaa