Top StoriesУлс төрийн мэдээ

Д.Сумьяабазар гэрч, Ж.Сүхбаатар буруутан болж, Б.Ганхуяг биеэ өмөөрч, Ж.Эрдэнэбат үнэнээ хэлэв

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өчигдөр /2025.03.07/ зургаа дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүүх хурал нь 12 удаа хойшилсон байдаг.

Иймд өнгөрсөн зургаан удаагийн шүүх хуралдаанд хэн хэн ямар байр сууринаас оролцож ямар тайлбар хэлснийг тоймлон хүргэе.

Ногоон автобусны шүүх хурал тав дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж буй. Хуралдааны зарим хэсгийн нээлттэй шууд дамжуулж байгаа бол зарим хэсгийг техникийн саатал хэмээн шууд дамжуулаагүй. Тиймээс дараах мэдээллийг шүүх хурлын зөвхөн нээлттэй явсан хэсгээс бэлтгэсэн болно.


-Ногоон автобусны хэргээс мултрагчид болон шүүгдэгчид-

Тав болон зургаа дахь шүүх хурал өнгөрсөн пүрэв, баасан гарагуудад болсон. Харин өмнөх дөрөв нь сар шинийн баярын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27 өдрүүдэд болсон.

Өнгөрсөн шүүх хуралдаанаар ногоон автобусны хэрэгт нэр холбогдсон хүмүүс ямар байр сууринаас шүүх хуралд оролцож байгаа нь ил болсон. Тухайлбал хэрэгт хамгийн түрүүнд нэр дурдагддаг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон ажлын хэсгийн төлөөлөгчид шүүгдэгчээр оролцож байна. Харин Хотын дарга асан Д.Сумьяабазарын хувьд шүүх хуралд гэрчээр оролцож байгаа бөгөөд тэрбээр нэг ч удаа биеэр ирж мэдүүлэг өгөлгүй өөрийн мэдүүлгийг бичгээр дамжуулсан байдаг.

Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой ажлын хэсгүүдийн зарим гишүүн шүүгдэж байгаа бол ихэнх нь шүүх хуралдаанд огт оролцохгүй байгаа. Харин нийслэлийн нийтийн тээврийн газар уг хэрэгт захиалагчийн бус оролцогчийн байр сууринаас оролцож байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн газар нь өөрсдийн авсан автобусны худалдан авах ажиллагаанд оролцоогүй захиалахад нь хяналт тавьсан гэх байр суурийг илэрхийлээд байна.


-Д.Сумьяабазар шууд Ж.Сүхбаатарыг буруутгасан бол Б.Ганхуяг солонгосчуудыг буруутгав-

Ногоон автобусны гэх хургийн шүүх хуралдааны эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан бол үргэлжлүүлэн шүүгдэгчдийн мэдүүлгийг сонссон.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар бичгээр “Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй. Би зөвхөн эрхийнхээ дагуу захирамж гаргаж ажлыг хэсэг томилсон. Тэгэхдээ Ж.Сүхбаатар сайдад итгэж, түүний хүсэлтийн дагуу н.Жавхлантбаатарыг томилсон. Бусад асуудлыг Ж.Сүхбаатар сайд хариуцан ажилласан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.

Харин УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг шүүхийн өмнө батална” гэж мэдэгдсэн байдаг. Харин тэрбээр өнгөрсөн өдрүүдэд шүүх хуралд ирсэн гэх мэдээлэл байгаа ч ямар мэдүүлэг өгснийг шүүх нээлттэй явуулсангүй.

Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганхуяг "Улсын яллагч намайг хуучин автобус оруулж ирсэн гэж яллаж байгаа юм уу эсвэл гэрээнд заасан техникийн тодорхойлолтод дурдагдсан үзүүлэлтээс дутуу автобус оруулж ирсэн гэж яллаад байгаа юм уу би ойлгохгүй байна. Мөн залилах гэмт хэрэг зохион байгуулсан гэжээ. Энэ хэрэгт БНСУ-ын "Daewoo" компанийн хоёр ажилтан Монголд доголдолтой бараа нийлүүлсэн байхад хэргийг нь яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ. Хохирол гээд байгаа улсын мөнгийг манай компани 100 хувь БНСУ руу шилжүүлсэн” гэсэн юм.


-Ногоон автобус худалдан авах ажилд оролцсон ажлын хэсгийнхэн "хууль бус гэрээ" хийж байгаагаа мэдээгүй гэв-

Харин тавь дахь өдрийн шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авав. Энэ үеэр техникийн тодорхойлолт гаргах ажлын хэсэг болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн өмгөөлөгчийн асуултад хариулсан.

Ингэхдээ бүгд “хууль бус гэрээ гэдгийг мэдээгүй. Зөвхөн Тэнүүн огоо ХХК-д зориулж техникийн үзүүлэлтийг өөрчлөөгүй. Дээрээс ирсэн албан бичгийн дагуу ажлаа хийж байсан” гэх хариултуудын өгч байв.

Сонирхолтой нь эдгээр ажлын хэсэгт ажиллаж автобус худалдан авах ажиллагаанд оролцсон зарим гишүүн. Тухайлбал Техникийн тодорхойлолт боловсруулах болон тендер шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллаж байсан н.Чойжилсүрэн гэх гишүүн нь ажилд ороод сар болж байсан гэх мэдүүлгийг өгч байна. Мөн түүний ажилласан ажлын хэсэг буюу ногоон автобусны анхны техникийн үзүүлэлтийг Тэнүүн огоо ХХК-д тааруулан дахин өөрчилсөн байж болзошгүй тус ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан аж. Гэвч шүүх хуралд зөвхөн тус ажлын хэсгийн нарийн бичиг н.Чойжилсүрэн ирсэн байлаа.

Мөн тендер шалгаруулах албаныхны хэлснээр дөрвөн удаа тендер зарлаж дөрөв дахь дээрээ Тэнүүн огоо ХХК-ийг сонгосон. Сонгон шалгаруулалтад анхнаасаа Евро 5 гэсэн ангилал байгаагүй. Евро 3 гэж байсан гэх. Улмаар Тэнүүн огоо ХХК евро 3 хөдөлгүүртэй автобус нийлүүлнэ гэж тендерт шалгарсан байгаа юм.

Гэвч тус компани евро 2 хөдөлгүүртэй автобус оруулсан байдаг. Ингэхдээ бүр евро 5 гэсэн наалт нааж наасан нь тодорхой болсон.

Тодруулбал, өчигдрийн /2025.03.07/ шүүх хуралдааны үеэр Тэнүүн огоо ХХК “Ноотой ногоон” автобусыг анх оруулж ирэхдээ евро 2 хөдөлгүүртэй автобус гэж гаальд бүртгүүлээд евро 5 гэсэн наалттай Улаанбаатарт авч ирснийг “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат батлав.


Тэрбээр улсын яллагчийн асуултад хариулт өгөхдөө энэ талаар хэлсэн юм.

Тэрбээр “Замын-Үүдээр оруулж ирсэн 100 автобусыг би тосож авсан. Нэг бүрчлэн шалгах боломж байгаагүй. Би зүгээр л жолооч томилсон. Гаалийн бүртгэлд бүх автобусыг Евро 2 хөдөлгүүртэй гэж бүртгүүлсэн. Гэхдээ автобуснууд дээр евро 5 гэсэн наалт байсан. Би тэрийг харсан ч хэн нэгэнд мэдэгдээгүй өнгөрсөн. Харин анх евро дизель автобусанд нэмэлт төхөөрөмж суурилуулан өөрчлөх боломжтой албан бичигт гарын үсэг зурахдаа би өвчтэй байсан тул хянаагүй” гэх мэдүүлгийг өгсөн юм.

Эндээс харахад, Тэнүүн огоо ХХК болон гааль, холбогдох төрийн байгууллагууд анхнаасаа бүх процессыг мэдэж байсан аж. Мөн евро 2 хөдөлгүүртэй автобусанд нэмэлт төхөөрөмж суурилуулах албан бичигт гарыг үсэг зурсан гүйцэтгэх захирал нь өвчтэй байсан учир цаасаа ч харалгүй гарын үсэг зурсан. Түүнийхээ дараа евро 2 хөдөлгүүртэй автобуснуудыг Замын-Үүдэд хүлээн авсан. Дараа нь компани нь евро 5 гэсэн наалт нааж иргэдийг төөрөгдөлд оруулахаар танилцуулга хийсэн болж таарав.

Харин шүүх хурлын ерөнхий явцыг анзаарвал шүүгдэгчид бүгд "өвчтэй байсан. Ажилд ороод удаагүй байсан" гэх мэдүүлэг өгч байна. Түүнчлэн хэдийнээ хэрэг нь ил болсон Тэнүүн огоо ХХК-ын ерөнхий захирал Б.Ганхуяг бусдаас хариуцлага нэхэж, бүх хариуцлагыг автобус худалдаалсан БНСУ-ын талд чиглүүлэх төлөвтэй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Бадамдорж
Д.Бадамдорж
3 сар 8, 2025 10:37

Бүгд хуйв�##�дсан луйварчид эвгүйдээд ирэхээрээ өвчилчихдөг амар2

Зочин
Зочин
3 сар 11, 2025 09:30

Яг тийм м�##�нууд өөрсдөө мэдэж байжхудлаа мэдэн будилж бна хэрэгээ хүлээж чадахгүй арчаагүй луйварчидийг бүгдийг нь яллах хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 8, 2025 13:39

Амарбаясг�##�ан яасан бэ

Нэргүй
Нэргүй
3 сар 8, 2025 16:29
Reply to  Зочин

Амарбаясг�##�анд ямарч хамаагүй болохоор яах ч үгүй

Зочин
Зочин
3 сар 8, 2025 15:32

Зүгээр л хулгай. Тулт�##� нь ял өгөөд төрд ойртох аргагүй болго

Зочин
Зочин
3 сар 8, 2025 15:57

Хэрэгсэхгүй болгоод хэргийн хаах уу????шүүх.н зураг 1 иймэрхүү явдаг даа...буруутан байхгүй??????

Зочин
Зочин
3 сар 8, 2025 16:10

sumyabazar amarbayasgalan g nerlej l bsan haichsan ter nohor

Зочин
Зочин
3 сар 8, 2025 17:36

Аргагүй л догширсон луйварчид гэж

ЗочинGaali
ЗочинGaali
3 сар 8, 2025 17:40

Nogoon abtobus orj ireegui yum bishuu

Taamag uzmerchllll ii
Taamag uzmerchllll ii
3 сар 8, 2025 22:12

Symaibazar ifsen mungu todorhoi hunni umnuus hereg huleej yali avuuli ta narin hohi shuu amàlsan mungu Symaibazar ugnu luuly shu unenge hele duu nararaa

Зочин
Зочин
3 сар 9, 2025 10:07

Ганхуяг буруутай шүү

Зочин
Зочин
3 сар 9, 2025 10:11

Гол дүр хулгайч нь ёстой пээдгэр ярьж бхын улаан цайм аймар автобуснууд орж ирсэн бсан ш дээ. Тэгсэн тийм юм болоогүй мэт аашлаад бгаан нь ёстой зэвүүн бнаа. Өглөгийг шоронд хатаа хөрөнгийн хам

Зочин
Зочин
3 сар 9, 2025 10:46

amarbayasgalangaas asuu sumya bazar helsen dee ene huniig chirch irseniig

Эмээ
Эмээ
3 сар 9, 2025 11:39

Тэнүүн огоо ХХК-ны Ганхуяг гэдэг бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй, хэнийг ч шахаж юугч хийлгэж чаддаг цагаандаа гарсан нөхөр үү!!! Хууль шударга шийдэх л үлдэж дээ.

Зочин
Зочин
3 сар 9, 2025 11:42

Монголчууд тамгаар л ярьдаг ард түмэн. Тэгвэл худа-лдан авах ажиллагааны бичиг баримт дээр зөвхөн Сумъяабазарын л гарын үсэг, тамга байгаа. Мөн санхүүжилтийг шилжүүлсэн бичиг баримт дээр зөвхөн Сумъяабазарын л тамга, гарын үсэг байгаа. Дээрээс нь Сумъяабазар бол авилгыг яг газар дээр бэлнээр авч зуршсан гар. Тэгэж байж л гарын үсгээ зурдаг этгээд гэдгийг түүнтэй хамтарсан хүн бүхэн мэднэ. Тэр ганц ногоон автусны хэрэгт холбогдсон биш. Сайд байхдаа ТТЖВС-с 20 сая долларын авилга авсан. Дүүтэйгээ нийлж хүүхдийн парк, циркийн хамаг газрыг зарсан. Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар тойрсон зуслангийн хамаг газар түүний л гараар орж шувтарсан. Түүний баруун гар гэх з�##�уутай танилцаж байлаа. Сумъяабазар бол шийдсэн авилгачин. Ердийн хулгайч. Тэр хулгай хийж л чадна. Өөр юу ч чадахгүй. Гэмт хэрэгтэн.

Иргэн
Иргэн
3 сар 10, 2025 15:20
Reply to  Зочин

Таван толгойн тахилт хайрхан транс бас сумкад авилга өгсөн

Баатар
Баатар
3 сар 9, 2025 11:44

Өмгөөлж өмөөрөх эцэггүй өнчирсөн хүүг л буруутан болгох нь л дээ. Битгий сайд болоосой гэж зүгээр л УИХ-ын гишүүнээрээ байгаасай гэж мөн ч их з�##�бирсан даа. Ийм л юм болох байж дээ.

Зочин
Зочин
3 сар 9, 2025 12:39

Идэж уухаараа бүгдээрээ өвчтөй

Зочин
Зочин
3 сар 9, 2025 13:19

Ганхуяг хэнтэй хамтарч цавчаа хийсэнээ хэлэхэд дуусаа эсвэл өөрөө ялаа үүрэх 2 сонголт байна

Зочин
Зочин
3 сар 9, 2025 14:06

Эрүүгийн элемент энэ Ганхуягийг хамгийн түрүүнд цааз�##�б�##� таармой. Олон жил улсаа хууран мэхэлсэн хулгайч шү дэ. Ийм хулгайчид амьд явах эрх гэж байхгүй болой. Хойшдын хэрэгт сургамж болой

Иргэн
Иргэн
3 сар 9, 2025 15:05

Ганхуяг ч яаахав олон жил олон дарга нарыг хахуулдаж Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр тэрбумтан болсон луйварчин!!! Луйварчид цагаа тулахаар яааж новширхоо хэнээр ч за�##�гахгүй!!!

Зочин
Зочин
3 сар 9, 2025 15:25

Bugded ni hariutslaga toots ..!!!????

Зочин
Зочин
3 сар 9, 2025 17:11

Бид гарт хууль ярьж татуур улайран авдаг тор нь ийм байна….чадаж байгаа бол болж байна…монгол хулгайч орон

Ха ха ха
Ха ха ха
3 сар 9, 2025 17:25

Батгана суусан газар баастай гэгчээр Долгорсүрэнгийн хүүхдүүд байсан газар дандаа асууд�##�тай байх юм. Тохиолдол уу эсвэл?

irgen
irgen
3 сар 9, 2025 17:29

bvleg luibarchid bvgdiig ni shalgaj shorond ni hiij hohirliig ni tolvvleh ystou

ЗочинATG
ЗочинATG
3 сар 9, 2025 20:17

bvgdiin yaliin uguud shorond ysvuul hamgiin ih mungu avilgal bolgoj sumiya svhbaatar nar avsan baih shat shatandaa avilgal avch iim yum hiij bgaa shdee Ganhuygt ervv shvvld tulgaad shvls basiin holiod uguhud hen hend avilgal ugsunuu helne dee ter 2 so manai avilfachidiig bvgdiin medej bgaa

Зочин
Зочин
3 сар 9, 2025 22:33

Сайд байсан гэдгээрээ муу Сүхээ минь чирэгдэж байх юм.
Олон хүний аминд хүрч байгаа Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдууд таг уу?
Номхон тэмээг ноолох юмдаа

Зочин
Зочин
3 сар 9, 2025 22:49

Манай хууль шүүхийн байгууллаганд Элбэгдоржийн гар хөлүүд шцргасан чигээрээ байгаа цагт үнэн гэдэг ямагт байхгүй байна!!

Зочин
Зочин
3 сар 9, 2025 23:44

Энэ Өвчтэй Солиотой Намын хулгайчуудаа яллаж хохиролоо төлөөч ээ Муу л�##�арын хулгайчууд бүлэг дээрэмчид ж�##�ганд аваачаад 2 г нь буудахад л бүгд үнэнээ өчинө

Зочин
Зочин
3 сар 10, 2025 00:04

Цаасан дээр мөртэй хэргийг илрүүлж чадахгүй бна гэж баймааргүй манараад байдаг арчаагүй ч шүүх цагдаа прокурортой ????????????

Last edited 17 Өдөр Өмнө by Зочин
Irgen
Irgen
3 сар 10, 2025 06:11

Бид засаг огцруулна гэж жагсах биш иймэрхүү шударга бус шүүхийг эсэргүүцэж тэмцэх ёстой шүү!!!
Энэ бас л дарга нар мултрах шүүх хур�##� болно!!!

ойлгомжтой хэрэг
ойлгомжтой хэрэг
3 сар 10, 2025 06:41

Монголд шударгаар ажлах сонирхолтой хүн төрд �##�га болсон. Ямар нэг аргаар л мөнгө, хөрөнгө буруу замаар авахыг эрмэлзэгч нар олон болжээ. Асар их хөрөнгөтэй ч бу�####�ас хумслах сонирхолтой иргэд энэ хэрэгт оролцсон байна.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 07:35

Бүр энэний өмнөх автобусны нийлүүлэлтийг хүртэл Тэнүүн-Огоо ХХК хийж байсан. Тэр үед автобуснууд капит�##� засварт орсон хуучин автобуснууд байна гэж яригдаж байгаад нам дарагдсаныг зарим хүмүүс санаж л байгаа байх. Ганхуяг бол мэргэшсэн луйварчин шүү.

Баяр
Баяр
3 сар 10, 2025 09:07

сумьяабазар �########� гаар толгойлуулсан бүлэг хулгайч нар ш дээ ман хулгайч нараа хаацайлна

Сэлэнгээ
Сэлэнгээ
3 сар 10, 2025 09:45

ШУДАРГА БИШ ШҮҮХИЙГ ҮНДЭСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ЖАГСААЛ ЭСЭРГҮҮЦЭЛ ХИЙМЭЭР БАЙГААМ ДАА.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 19:28

Нохой сүүлээ, сүүл хонхорцгоо гэдэг болжээ

Зочин
Зочин
3 сар 10, 2025 22:37

Сумбузар яагааад ямарч ялгүй хамгиин мэдэх л�##�ар ниисэлэл авч байгааа автобусууд шун�##�т хулгааач бузар

Amganbaatar
Amganbaatar
3 сар 11, 2025 02:03

ter alivaa hergees multarch haddag hun bn , say lgehed Borteegiin nuurtei yah arga bhgui holbogdo l bsn daa .

Д...
Д...
3 сар 11, 2025 10:56

Энэнд шүүх буруутай юм биш үү. Ямар мэдүүлэг өгснийг нь шүүх нуугаад байгаа юм биш үү ШҮҮХИЙГ ШҮҮЁ

Зочин
Зочин
3 сар 11, 2025 12:17

Сумьяабазар буруугаа бу�####�д тохохоо болиоч хатуу хариуцлага хүлээх ёстой хүн ш дээ, бүгд л өөр өөрийнхөө буруу гэмийг хүлээн ял гэм нүглээ үүрч улс иргэдэд учруулсан хохирлоо барагдуулах нь хуул журам хүний ёсонд нийцнэ шүү дээ!

Зочин
Зочин
3 сар 11, 2025 12:30

Шүүх авилга авсан бол хөнгөн шүүнэ харах л үлдлээ

Зочин
Зочин
3 сар 11, 2025 13:37

АВТОБУС ШИНЭ ЭСВЭЛ ХУУЧИН БАЙСАН ЭСЭХИЙГ ЗӨВХӨН АРЛЫН ДУГААР Л ШИЙДНЭ. ҮҮНИЙГ ЕРӨӨСӨӨ ЯРИХГҮЙ ТОЙРООД БАЙХ ЮМ

Зочин
Зочин
3 сар 11, 2025 23:05

Mohoj bga uls

Иргэн Бат
Иргэн Бат
3 сар 12, 2025 05:17

Ганхуягаа буудчихаач. Сүхбаатарыг золиослов. Долгорсүрэнгийн хүүхдүүд ингэхгүй ээ. Аса аварга л гэх Монголын ногоон дэвжээнд 2 давлуу. Долгорсүрэн заан авгайгаа харда�##� зодоол эхнэр нь ажил дээрээ хонож явсныг мэдэх хүмүүс үхэж дуусаагүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button