Гадаад

Парис хотноо олон арван мянган эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсжээ

Бямба гарагт Францын олон хотод эмэгтэйчүүдийн эрхийн идэвхтнүүд нүцгэн бие дээрээ АНУ болон ОХУ-ын далбааг зуруулан Талибаны дарангуйлалд амьдарч буй афган эмэгтэйчүүдийн төлөө болон эрхийнхээ төлөө жагсав.

Франц даяар 150 орчим жагсаалд нийт 250 мянган хүн оролцсон бөгөөд Парист л гэхэд 120 мянган хүн жагссан байна. Гэвч цагдаагийн газраас нийслэл дэх жагсаалд оролцсон иргэдийн тоог 47 мянга буюу харьцангуй бага хэмээжээ. Жагсагчдын зарим нь Трампыг эсэргүүцэж, Бүгд найрамдах намын гишүүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд түүний засаг захиргаа эмэгтэйчүүдийн эсрэг бодлого хэрэгжүүлж байна хэмээн шүүмжлэв.

Мөн зарим жагсагчид ОХУ-ыг эсэргүүцэн төрийн далбааг нь хас тэмдгээр дүрслэн бие дээрээ зуруулсан байна. Франц улсад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэй хүнийхээс 14 хувиар бага байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг хэмээх уриа лоозонгууд барьж жагсжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
3 сар 10, 2025 13:49

Монгол эмэгтэйчүүд зарим нь архидаад эрүүлжүүлхэд хоног төөрдөг.

Холбоотой мэдээ

Back to top button