УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зарлагдаад устгагдсан тендерийн мэдээлэл: Барилга угсралтаа 2.8 их наядаар хийлгэнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагатай гүүрэн байгууламжийг 28.6 тэрбумаар барих гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн үед уг тендертэй холбоотой ТЭЗҮ-ийн мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршаагүй, зөвхөн ажлын даалгаврыг дурдсан байв. Үүний дараа тухайн тендерийн мэдээллийг устгаж, дахин шинэчлэсэн байна.

Ингэхдээ “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хүрхрээн ам хүртэл/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээг авна" хэмээн тусгачхаж.

Тодруулан харвал урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 28.6 тэрбумаар хийлгэнэ. Харин 2.8 их наядаар барилга угсралтаас ашиглалтад орох хүртэлх ажлыг хийлгэнэ гэж төлөвлөсөн байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2025 07:45

Данх Бактер хоёр арай цайчихжээ.Энэ бол ямарч хэрэггүй...тэр уул нүхлэнэ гэдэг бүүр дэмий. Цавчааг цагаандаа гарагсад л хийнэ. Туулын хурдны зам гэдэг чинь 3 дахин өртгийг нь нуг�##�ж тавьсан том Цавчааг болиулах хэрэгтэы

Зочин
Зочин
3 сар 11, 2025 10:50

Ийм хэндч хэрэггүй (МСС-д л хэрэгтэй) тансагл�##�ыг мега төсөл г.м. гоё нэр өгч мөнгө угаах юм гэнэ. Хаана амьдраад бгаам ? Хөдөөний муусайн банди нар !

Холбоотой мэдээ

Back to top button